У.Хvрэлсvх: Миний ажил хөлбөмбөгийн багаар бол холбон тоглогч

2010/04/21
Share |
Хүмүүс: У Хүрэлсүх | 
У.Хvрэлсvх: Миний ажил хөлбөмбөгийн багаар бол холбон тоглогч

МАХН - ын ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvхийн ЄНЄЄДЄР сонинд єгсєн ярилцлагыг уншигч та бvхэндээ сийрvvлэн хvргэж байна.
Улс тєрийн амьдрал данхтай цай шиг даргихгvй цаг гэж байх биш. Ялангуяа МАХН-ын гудамж энэ єдрvvдэд эгэл бус хєдєлгєєнтэй харагдана. МАХН-ын Бага хурлаас хойш Ерєнхий нарийн бичгийн дарга У.Хvрэлсvх хэвлэлд анх удаа ярилцлага єглєє.
-Танай нам шинэ даргатай болоод удаагvй байна. С.Баяр албаа єгєхийн ємнє С.Батболдоос гадна У.Хvрэлсvх, М.Энхболд нарт мєн МАХН-ын даргаар ажиллах санал тавьж, тухайлан уулзаж ярилцсан гэдэг. Та яагаад татгалзсан юм?
-С.Баяр дарга надаас Ерєнхий нарийн бичгийн даргын хувьд намын ирээдvйн даргаар хэнийг харж байгааг асуусан. Би Ерєнхий сайд С.Батболдыг нэрлэсэн. МАХН-ын 25 дугаар Их хурлаар баталсан намын дарга Ерєнхий сайд байна гэсэн тогтоол ч бий. Ерєнхий сайд С.Батболд намаа удирдах нь зарчмын асуудал.
Яг энэ цаг vед Монгол Улс дэвжиж дээшлэхийн гарман дээрээ ирээд байна шvv дээ. Оюутолгой, Тавантолгой гээд томоохон тєслvvд хэрэгжиж эхлэх улс тєр, эдийн засаг, эрх зvйн орчин бvрдлээ. Энэ цаг vед С.Батболд шиг эдийн засгийн єндєр боловсролтой, бизнесийн арвин туршлагатай, Гадаад харилцаа сайтай, олон улсад нэр хvнд бvхий Ерєнхий сайд манай намын даргаар ажиллах нь зvйтэй гэж бид vзсэн.
С.Батболд асуудалд хянамгай ханддаг, яриа хэлэлцээр зєвшилцлийн замаар аливаа асуудлыг шийдвэрлэхийг эрмэлздэг, ярвигтай ээдрээтэй vед аядуу тайван байж зєв шийдвэр гаргаж чаддаг гээд хувь хvний зан чанарын онцлогууд нь ч энэ ээдрээтэй цаг vед хамтарсан Засгийн газрыг тэргvvлж, эрх баригч намын даргаар ажиллахад нийцэж байгаа юм.
-Та намынхаа даргыг сая магтчихлаа. Харин та єєрєє ямар хvн билээ. Бидний мэдэх Хvрэлсvх бол ширvvн нєхєр шvv дээ. Ааш араншингаа хэзээ ч нууж байгаагvй, болохгvй бол гар зєрvvлчихдэг… Нэг нь аядуу тайван, нєгєє нь асч явдаг ийм хоёр хvн МАХН-ын удирдлагад жолоо нийлэн ажиллаж чадах болов уу?

-Намын дарга бид хоёр хувь хvнийхээ зан аашаар зарим зvйл дээр ялгаатай байж магадгvй. Батболд дарга асуудлыг зєєлєн талаас нь аль болох эв зvйгээр зохицуулах гэж оролддог хvн. Миний хувьд зарим асуудал дээр нэлээд хатуу байр суурь баримталдаг зантай. С.Баяр даргын хэлдгээр бид хоёр yes, no гэсэн vгийн тєлєєлєл болчих гээд байдаг талтай. Амьдрал єєрєє баян шvv дээ. Харин ч бид бие биенийхээ дутууг нєхєж, эв нэгдэлтэй, эр зоригтой ажиллана гэж боддог шvv.
Бидний ємнє хийж хэрэгжvvлэх олон том зорилтууд байна. Намаа єєрчилж шинэчлэх, улс орон, ард тvмнийхээ амьдралыг єєд татах гээд уул овоо шиг ажлууд шил шилээ дараад хvлээж байна. Одоо ухрах зам гэж vгvй урагшаа хараад эрч хvчтэй, эр зоригтой, эв нэгдэлтэй, дайчин давшингуй ажиллах л vлдлээ. Vvнийг журмын нєхєд маань ч ойлгон дэмжиж байна. Ард тvмэн ч хvсэн хvлээж байна.

-“Тахиа донгодсоноор vvр цайдаггvй” гэж С.Баяр хэлсэн. Та хувьдаа vvнийг хэрхэн тайлж байгаа вэ?

-Тийм ээ, энэ бол улс тєрийн ёгт хариулт. С.Баяр даргыг ажлаа єг гэсэн ямар нэгэн улс тєрийн шахалт хавчилга ч юм уу, эсвэл С.Баяр даргаас болж намын ажил унасан явдал огт байхгvй. Тvvнд намын даргаар vргэлжлэн ажиллах боломж байсан уу гэвэл байсан юм шvv. Тийм учраас хэн нэгэн “тахиа” донгодсоноос болж ажлаа єгєєгvй гэсэн vг болов уу.
Тэр хvн єєрийн хvсэлт, эрvvл мэндийн учир шалтгаанаар vvрэгт ажлаа єгсєн. Урт хугацааны эмчилгээ хийлгэх учраас улс орны эрх ашиг, намын ажил тєрєл эзгvйд нь цалгардах вий гэхээс болгоомжилсон биз дээ.

-Тэгээд тэр “тахиа” гэдэг нь чухам хэнийг ёгтолж хэлсэн хэрэг вэ?

-Хэнд зориулж хэлснийг нь би мэдэхгvй. “Тахиа” гэдэг vгээр хэн нэгнийг ёжилсон л хэрэг.

-МАХН-ын ээлжит XI Бага хурлын гол vр дvнг тодорхойлохгvй юу. С.Баяр халаагаа єгсєн явдал цочир сонин болоод Бага хурлаар хэлэлцсэн бусад асуудалд олон нийт анхаарал хандуулж тvвдсэнгvй?

-Энэ удаагийн намын Бага хурал олон нийтийн анхаарлын тєвд байлаа. Хэд хэдэн томоохон асуудал хэлэлцсэний эхнийх нь МАХН-ын дарга С.Баяр єєрийн хvсэлтээр vvрэгт ажлаасаа чєлєєлєгдєх єргєдлийг гаргаснаар шинэ даргаа сонголоо.
Мєн МАХН-ын УИХ-ын сонгуульд оролцсон мєрийн хєтєлбєрийг хэрхэн хэрэгжvvлж байгаа талаар vнэлэлт, дvгнэлт єгч ярилцлаа. Хамтарсан Засгийн газрын бvрэн эрхийн хугацаа тэхий дундаа явж байгаа энэ цаг vеийн улс орны нийгэм, эдийн засаг, улс тєрийн нєхцєл байдалд vнэлэлт, дvгнэлт єглєє.
МАХН-ын зvгээс єнгєрсєн хугацаанд хийсэн ажил тєрлийнхєє талаар ярилцаж, алдаа, оноогоо дvгнэлээ. Vлдэж байгаа багахан хугацаанд мєрийн хєтєлбєрєє бvрэн дvvрэн биелvvлж, ард тvмэнд амласан амлалтаа хэрэгжvvлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хєгжлийг тvргэтгэхэд чиглэсэн ажил, арга хэмжээнvvдийг тодорхойлж, Бага хурал тогтоол, шийдвэрvvдээ гаргалаа.
Тvvнчлэн намын сахилга, хариуцлагын талаар Бага хурал нухацтай хэлэлцлээ. Манай нам єнєєдрийн байдлаар 147.316 гишvvнтэй байна. Хэдийгээр Тєрийн албаны хуулийн дагуу МАХН-ын 21 мянган гишvvн намаасаа тvдгэлзсэн ч сvvлийн дєрвєн жилд манай намд 42 мянган хvн шинээр элссэн байна. Нийт гишvvдийн 60,1 хувийг 18-40 насныхан эзлэж байна. Энэ нь манай намын гишvvдийн тоо тэр дундаа залуучуудын эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байгаагийн бас нэг илэрхийлэл юм.
Манай нам бол ахмад, дунд, залуу vеийн алтан хэлхээг барьдаг, улс орны тусгаар тогтнол, vндэсний аюулгvй байдлын баталгаа болсон улс тєрийн ууган хvчин.
Ийм ч учраас манай нам сахилгатай, хариуцлагатай байх ёстой.
Хариуцлага бол сахилга батыг дагаж ирдэг чанар. Ялангуяа намын нэр дээр сонгогдож, томилогдсон албан тушаалтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулахыг ард иргэд, намын жирийн гишvvд шаардаж байгаа нь vнэн.
Ард тvмний эрх ашиг, тєрийн ажлыг уландаа гишгэж,намын сахилга бат, ёс зvйг зєрчиж байгаа албан тушаалтнуудтай бид цаашид хатуу хариуцлага тооцож ажиллах болно. Энэ асуудлаар намын Бага хурал тогтоол гаргасан.
Эцэст нь Бага хурлаар ирэх онд тохиох МАХН-ын 90 жилийн ойг угтсан ажлыг эрчимжvvлэх талаар ярьсан. МАХН-ын 90 жилийн тvvх бол тусгаар тогтнолоо олсон Монгол орны, монголчуудын амьдрал тэмцлийн 90 жилийн тvvх юм. Тиймээс энэ ой бол Монголын ард тvмний баяр. Монгол эх орноо гэсэн хvн бvрийн баяр.

-С.Батболд МАХН-ын даргын vvрэгт ажлаа эхлээд удаагvй байгаа ч Ерєнхий сайдаар ажиллаад нэлээд хугацааг єнгєрєєж байна. Нам нь тvvний ажлыг хэрхэн vнэлж байгаа вэ?

-Ерєнхий сайд ажлаа аваад єнєєдрийг оролцуулаад 171 хонож байна. Тvvний ємнєє дэвшvvлсэн бодлого, зорилт маш тодорхой байгаа. Ерєнхий сайд болмогцоо 2010 оныг “Бизнесийн орчныг шинэтгэх жил”-ээр зарласан.
Монгол Улсын цаашдын хєгжил дэвшилд тулгамдаж байгаа бизнесийн орчныг єєрчилж сайжруулах, vйлдвэрлэл, хувийн хэвшлийнхнийг дэмжих чиглэлээр Ерєнхий сайд нvдээ олсон ажлуудыг хийж байна. Цаашид ч бизнесийн таатай орчныг бvрдvvлэх, vндэсний vйлдвэрлэгчидээ дэмжих, гадны хєрєнгє оруулалтыг Монголд оруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж чадна гэдэгт итгэл тєгс байна.
“Хvний хєгжил сан”-ийн тухай хуулийг санаачлан батлуулж, энэ сангаар дамжуулан Эх орны хишиг, Эрдэний хувийг ард иргэддээ олгож эхлээд байна.
Саяхан Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж хєрєнгє оруулагчдыг урьж оролцууллаа. Монголд хєрєнгє оруулалтын vр дvнг нэмэгдvvлэх замаар эдийн засгийг хєгжvvлэх бодлогынх нь хvрээнд хийгдсэн ажил гэж бодож байна.
Vvний сацуу Ерєнхий сайд боловсрол, хєрєнгийн зах зээл, дэд бvтцийн салбарыг єєрчлєн шинэчлэх чиглэлээр ажиллаж байна.
Ерєнхий сайд хийх ажлаа таван тодорхой тєсєлд тєвлєрvvлж байна. Нэгдvгээр тєсєл бол “Оюутолгой”, хоёрдугаарт “Тавантолгой”, гуравдугаарт “Иргэн бvрт 1.5 сая тєгрєг”, дєрєвдvгээрт “Шинэ тємєр зам”, тавдугаарт “Утаагvй Улаанбаатар” тєслvvдийг хэрэгжvvлнэ. Vvнээс гадна иргэний бvртгэл мэдээллийг тєгєлдєржvvлж, тєрєєс малчдын талаар баримтлах бодлогын хvрээнд “Монгол мал” хєтєлбєрийг хэрэгжvvлэхээр тєлєвлєж байна. Мєн боловсрол, эрvvл мэнд, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийг эрчимжvvлэхээр ажиллаж байна.
Ийм тодорхой бодлого, тодорхой тєслvvдийг хийж хэрэгжvvлэхээр ажиллаж байгаа Ерєнхий сайд МАХН-ын дарга болж, улс тєрийн болон захиргааны эрх мэдлээ хослуулан ажиллах нь улсын ажилд урагштай гэж манай нам vзсэн.

-Тавантолгой бол Ерєнхий сайд С.Батболдын хувьд онцлогтой. Тэр єєрєє энэ ордод хєрєнгє оруулж байсан хvн шvv дээ. Тиймдээ ч vндэсний хєрєнгє оруулагчдыг Тавантолгойд онцгойлон дэмжинэ гэдгээ илэрхийлдэг. Гэвч Монголын бизнесмэнvvд хэдэн арваараа нийлээд ч энэ ордод хєрєнгє оруулах санхvvгийн боломж бvрдэх болов уу?
-Боломж байгаа. Тавантолгой одоо 100 хувь Тєрийн мэдэлд байгаа. Энэ нь ард тvмний ємч гэсэн vг. Тєр засаг энэ ордыг ашиглахдаа дотоодын ч, гадаадын ч хєрєнгє оруулагчдыг дэмжиж ажиллах ёстой. Тавантолгой тєслийн хvрээнд нvvрс олборлохоос гадна тємєр зам, цахилгаан станц, хот тосгон барих зэрэг дэд бvтцийн томоохон бvтээн байгуулалт єрнєнє.
Мєн металлургийн, нvvрс баяжуулах, угаах, коксын, барилгын материалын vйлдвэрvvдийг байгуулна. Vvнийг дагасан ажил vйлчилгээний салбарууд, ажлын байрууд шинээр бий болно. Тавантолгойд олон мянган монгол хvн ажил эрхэлнэ. “Тавантолгой” тєсєл бусад дэвшvvлэн тавьсан томоохон тєслvvдтэйгээ уялдаа холбоотойгоор хэрэгжинэ.
Монголчууд бид энэ том тєслvvдийн vр дvнг биеэр амсаж, улс орон маань хєгжин дэвжих цаг мєч мєдхєн ирнэ.

-Уул уурхайн том тєслvvдийн сургаар сонгогчдод амалсан бэлэн мєнгєний урсгал тєсєвт хэр хvнд тусч байгаа бол. 1,5 саяыг єгєх найдварыг тєрvvлсэн Тавантолгойд хєрєнгє оруулах хэлэлцээ эцэслээгvй л байгаа шvv дээ. Оюутолгойгоос єєр гэрээнд нь гарын vсэг зурсан олигтой тєсєл єнєє хэр алга байхад амлалтуудаа биелvvлж чадах уу?

-Улс тєрийн намууд сонгуулийн ємнє бэлэн мєнгє амладгийг хуулиар таслан зогсоох хэрэгтэйг сануулсан зєв асуулт байна. МАХН ч, АН ч 2008 онд иргэн бvрт эх орны хишиг, эрдэнийн хувь хvртээнэ гэж амалсан. Монгол хvн эх орныхоо баялгаас хувь тэнцvv хvртэх нь шударга явдал. Энэ бол байгалийн баялагаа хуваарилж байгаа асуудал.
Харин цаашид бэлэн мєнгєний популист амлалтыг болих нь зvйтэй. Бэлэн мєнгє тараах нь эдийн засагт сєргєєр нєлєєлж, бараа бvтээгдэхvvний vнийн хєєрєгдлийг зохиомлоор бий болгож байна. Vvнд тєр засаг, улс тєрийн намууд анхаарах ёстой.
Гэвч нэгэнт амалсан 1,5 сая тєгрєгийг 2012 онд багтаан энэ УИХ-ын бvрэн эрхийн хугацаа дуусахаас ємнє ард иргэддээ олгох ажлыг эхлvvлээд явж байна. Энэ мєнгєний эх vvсвэрийг Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон тєслєєс олно. УИХ-ын хаврын чуулганаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нєхцлийг яаралтай бvрдvvлэх явдал чухал байна.
Эхний ээлжинд иргэн бvрт Хvний хєгжил сангаас дунджаар 500 мянган тєгрєгийг vе шаттайгаар бэлнээр олгохоор тєлєвлєєд байна. Vлдсэнийг нь тэтгэврийн болон эрvvл мэндийн даатгалын шимтгэл, орон сууц, сургалтын тєлбєр, сурах бичиг, дvрэмт хувцасны vнэ зэрэг зайлшгvй мєнгє шаардагдах зардал болгож шилжvvлэх нь зvйтэй гэж vзэж байна.
Энэ нь инфляцид єртєхєєс сэргийлэх арга болох юм. Монголд тэтгэврийн даатгалд хамрагдаагvй 800 мянган хvн байдаг. Эдэндээ шимтгэлийг нь тєлєєд єгчихье л дєє. Єндєр насандаа тэтгэвэр аваад сууж байг. Эрvvл мэндийн даатгалд хамрагдаагvй 400 мянган хvн байх жишээтэй. Тэд эх орны хишгээрээ эрvvл мэндийн даатгалтай болж, эмнэлгийн vйлчилгээ авах боломжоо эдлэг. Гэх мэтчилэн эх орны хишгийг инфляциас ангид vр єгєєжтэй тvгээх хувилбаруудыг бид судалж байна.

-Тєрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ л гэнэ. Манай улсад мєнгє байгаа юм уу? Энэ асуултыг уг нь Сангийн сайдад тавибал зохих байх л даа. Гэхдээ та эрх баригч намын генсекийн хувьд улсын хэтэвчинд санаа тавьдаг байлгvй?

-Засагт одоогоор овойж оцойсон их мєнгє алга. Гэхдээ сайн мэдээ байна аа. Зэсийн vнэ тогтвортой єсч, тонн нь 7900 орчим ам.долларт хvрсэн, тvvнчлэн гадаадын хєрєнгє оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт эерэгээр нєлєєлж байна.
Тєрийн албан хаагчдын цалинг сvvлийн бараг гурван жил нэмээгvй. Эдийн засгийн хямрал ийм боломж олгоогvйг тєрийн албан хаагчид, тэтгэвэр авагчид маань ойлгож тэвчээртэй хандсан. Харин одоо цалин, тэтгэврийг нэмэх нь зvйтэй гэж МАХН vзэж байна. Гэхдээ тєсєв хєрєнгєндєє захирагдан тодорхой хувиар vе шаттайгаар нэмэгдvvлэх боломж бий. Vvнд тєр засгийн зvгээс анхаарал хандуулж байна.

-Тєрийн албан хаагчдын цалинг нэмсэн ч инфляц одоогийнхоос єсєхгvй байх боломжтой юу. Инфляц єсвєл хувийн хэвшилд ажиллагсад хэлмэгдэж таарах нь?

-Боломж бий. Харамсалтай нь цалин нэмэх сургаар худалдаачид барааныхаа vнийг нэмчихдэгт л хэргийн учир байгаа юм. Бодитоор инфляц єсєєгvй байхад бараа, vйлчилгээний vнийг хиймлээр єсгєдгєє бизнес эрхлэгчид ухамсарлах хэрэгтэй. Энэ нь эргээд худалдаачид, бизнес эрхлэгчидэд сєргєєр нєлєєлдгийг ойлгох хэрэгтэй. Инфляцыг барьж тогтооно гээд Засгийн газар цалин, тэтгэврийг хатуу барьвал харин ч харалган бодлого болно.

-МАХН-тай хамтарч Засгийн газрыг байгуулсан АН-ын Vндэсний зєвлєлдєх хороо єнгєрсєн бямба гаригт хуралдсан. Энэ vеэр АН Засгийн газрын бvрэлдэхvvнээс гарахыг шаардсан зарим нєхдийнхєє байр суурийг хэлэлцсэн нь олны анхаарлыг татлаа. Та энэ асуудлаар АН-ын удирдлагатай санал солилцож байв уу?

-УИХ-ын 2008 оны сонгуулийн дvнд МАХН-д дангаараа Засгийн газар байгуулах боломж байсан. Гэхдээ бид улс тєрийн тогтвортой байдал, улс орныхоо хэтийн хєгжлийг эрхэмлэн АН-тай хамтарсан засгийн газар байгуулсан. Энэ зоримог улс тєрийн алхам зєв байжээ гэдэг нь одоо нотлогдож байна.
Монгол Улс засаг тєрєє тогтвортой байлгаж байж эдийн засгаа хєгжvvлнэ. Тогтворгvй улс тєртэй, Засгийн газартай улс оронд хэн хєрєнгє оруулалт хийх вэ дээ. Улс тєр, эдийн засаг хоёр бол нэг зоосны хоёр тал гэсэн vг. Сvлдтэй тал нь улс тєр, тоотой тал нь эдийн засаг.
МАХН энэ Бага хурлаараа хамтарсан Засгийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллуулах нь зєв гэдгийг дахин нотолсон. Аль аль нам нь дангаараа шийдэх аргагvй улс орны эрх ашиг гэж байдгийг АН-ын нєхдvvд маань мэдэх л учиртайсан.
2012 оны сонгуулийг угтсан улс тєр хийгээд, хэн нэгэнд таалагдах гэсэн популист зан гаргаад байгаа улстєрчид нь тодроод байгаа юм биш vv. Улс орны эрх ашиг биднийг хамтран ажиллаж, ард тvмнийхээ амьдралыг ядуу зvдvv байдлаас нь салгахыг шаардаж байна шvv дээ.
Би саяхан Монгол Улсын Ерєнхийлєгчтэй уулзсан. АН-ын удирдлагуудтай ч уулзаж улс орны ажил амьдралын талаар санал бодол солилцсон. Тэд бvгдээрээ Монгол Улсын хєгжлийн зорилтуудыг биелvvлэхийн тулд хамтарсан Засгийн газрыг дэмжье, бас шахаж шаардаж ажиллая, улс тєрийн талаас нь тогтвортой байдлаар хангаж зєв шийдэлд хvрье гэсэн тулхтай байр суурьтай байгаа нь ойлгогдсон.
АН-ын VЗХ-ны хурлын дотоод уур амьсгал бол тэр намын асуудал. Би хєндлєнгєєс илvv vг чулуудах нь улс тєрийн соёлд vл нийцнэ биз дээ.

-За тэгвэл танай намын дотоод асуудлаар ярилцлагаа vргэжлvvлье. Яг єнєєгийн МАХН экс дарга Н.Энхбаярын vеэс залуусын vе рvv шилжих гэж хичээж байх шиг харагддаг. Энэ шилжилтийн буухиаг С.Баяраас С.Батболд хvлээж авлаа. Шилжилтийн vе дуусах болж байна уу?

-Хорвоо дээр хэнийг ч vл тойрдог зvйл бол цаг хугацаа, байгалийн хууль шvv дээ. Ахмад нь арай залуудаа ажлаа єгч, ачаагаа vvрvvлдэг мєчлєг улс тєрд ч бий. Нэг удаа С.Баяр дарга надад хэлж билээ.” Одоо та нарын цаг ирж байна. Бид ингээд л албан тушаалаа єгєхгvй суусаар байгаад 60 нас зооглочихвол та нар чинь 50 хvрчихнэ байна шvv дээ” гэж. МАХН-ын хувьд харьцангуй залуу хvмvvсийг албан тушаалд тавиж байгаа. Энэ нь ч зєв байх. Манай намын Хэрэг эрхлэх газрын гол хэлтэс, газрын дарга нар гэхэд л 30 орчим насны залуус шvv дээ. Насны хувьд ахмад, залуу vеийн хосолсон удирдлага хамгийн сайн vр дvнд хvргэдэг юм билээ. Манай намд улс орноо удирдахад олон жил оролцсон хашир туршлагатай улс тєрчид олон байна шvv дээ. Тэднээс сурах юм залуу vеийнхэнд их бий дээ. Бас тэднийг хvндэтгэх ёстой.

-МАХН-ын залуучууд мєнгє хаяж намаа спонсорлоод хариуд нь тєрийн єндєр алба горилдог гэсэн яриа бий. Та МАСЗХ-г vvсгэн байгуулагч, орчин vеийн МАХН-ын шинэ дvр тєрхийг бий болголцсон хvний хувьд намынхаа залууст хир халдаах дургvй л байх даа?

-МАХН бол нэг айл шvv дээ. Аав ээж байна, эмээ євєє ч байна. Уйлдаг дуулдаг vр хvvхдvvдтэй. Сахилга хvмvvжлээр базаахгvй нь ч бий. Толгой цохидог онц сурлагатай нь ч байна. Ийм л айл. Энэ айлын ерєнхий тєрхийг ажвал ер нь их ноён нуруутай айл шvv. Аав ээж нь тохитой, ажил амьдрал нь цэгцэрсэн, ах захын ёсыг мэддэг нэгэн айл.
Манай нам 90 жилийн тvvхтэй улс тєрийн хvчнийхээ хувьд Монголын хамгийн тулхтай нам хэдий ч бидэнд бас засч залруулах зvйл их бий. Гэхдээ миний амьдралд мєнгє єгвєл албан тушаалыг чинь ахиулъя гэсэн нэг ч дарга надтай тааралдаж байгаагvй. Одоо би Ерєнхий нарийн бичгийн даргын хувьд боловсон хvчний томилгоо хийхэд оролцож байна. Хэн нэгэн хvнийг албан тушаалд тавьсныхаа тєлєє мєнгє нэхсэн vг амнаасаа унагасан даргыг олж хараагvй, сонсоогvй байна. Хэрэв манай намд ийм vзэгдэл гарвал бид хамгийн хатуу хариуцлага хvлээлгэх болно гэдгийн хариуцлагатайгаар хэлье.

- Ингэхэд Та МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн даргаар томилогдсон vеийнхээ талаар ярихгvй юу. Тухайн vед генсекийн суудалд танаас гадна олон нэр яригдаж байсан шvv дээ?

-Би чинь УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшээгvй шvv дээ. Дэвшье гэсэн бодол байгаагvй юм. Гадаадад сургуульд явах тєлєвлєгєєтэй байсан л даа. Тэр vед МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн даргыг сонгох Бага хурал дєхлєє. Намын нєхдvvд надад санал тавьдаг юм. “Чи хийж чадна” л гэцгээж байна. “ Ерєнхий нарийн бичгийн дарга гэдэг чинь хариуцлагатай ажил байхгvй юу. Намын ажлыг мэддэг, наанадаж хvмvvсээ таньдаг, цаанадаж улс тєрийн туршлагатай байх хэрэгтэй. УИХ-ын гишvvн, сайд байсан хvн том намын генсек болох хэрэгтэй шvv дээ”. Ийм vг олон хvнээс сонссон. Би яг vнэндээ энэ ажлыг авчих юмсан гэж нэг их бодоогvй юм аа. Гэхдээ 20-иод жил зvтгэснийх нам доторх рейтингээ нэг vзчихье гэж бодоод Бага хуралд яваад очсон. Намын удирдлагууд нэрийг маань дэвшvvллээ. Єрсєлдсєн. Тэгээд л энэ хариуцлагатай ажилд томилогдсон доо.
Тухайн vед хvндхэн цаг vетэй нvvр тулсан. Намын маань уураг тархи болсон 21 мянган хvн хуулийн дагуу гишvvнчлэлээсээ тvдгэлзчихсэн, намын байр шатсаныг ч хэлэх vv орох орон, очих аягагvй болчихоод байшингийн буланд нэг зааланд бєєнєєрєє сууж ажиллана. Ядаж байхад санхvvгийн хямралын ид vе шvv дээ. Нам дотроо ч бас нэг жаахан бужигнаантай тийм л байдалд Ерєнхий нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш нэг жил дєрвєн сар болж байна.
Миний ажил хєлбємбєгийн багаар бол холбон тоглогч нь шvv дээ. Намын дарга бол багийн ахлагч. Холбогч хэнд бємбєг дамжуулахыг шийддэг гол ажилтай.

-Айлаар бол..?

-Аав нь намын дарга, ээж нь Ерєнхий нарийн бичгийн дарга (инээв). Тогоо шанагатайгаа зууралдана, хоол ундаа хийнэ, давс хужраа тааруулна, онгорхой цоорхойг нь оёно. За бас болоогvй ээ, хvvхдvvдийнхээ дvрсгvйтэй нь тулж ажиллана шvv дээ (хошигнов).
Анх ажлаа хvлээн авахдаа тавьж байсан зорилтууд маань хэрэгжиж байгаад баяртай байгаа. Намын хамт олон, журмын нєхєд, намын дарга, Удирдах Зєвлєл, УИХ-ын гишvvд, аймаг, орон нутгийн удирдлагууд, эгэл жирийн гишvvд маань Ерєнхий нарийн бичгийн даргынхаа ажлыг дэмжин тусалж, ажиллах урам зориг єгч байгаад би баярлаж явдаг даа. Нєхдийнхєє итгэсэн итгэлийг алдчихгvй юмсан л гэж бодох юм.

-Та сая намынхаа єдєр тутмын ажилтай яс зууралддаг ажилтай гэдгээ хєнгєн хэлбэрээр ойлгомжтой тодорхойллоо. МАХН-ын бодлогын эсрэг ажилласан, дvрэм журмаа зєрчсєн гишvvдэд хариуцлага тооцно гэж Бага хурал vзсэн тухай Та дээр хэлсэн шvv дээ. Тєрд алба хашдаг тодорхой ямар хvмvvсийг vvрэгт ажлаас нь чєлєєлєх вэ? Таны халаасанд нэрсийнх нь жагсаалт байгаа юу?

-МАХН-ын Хяналтын ерєнхий хороо албан ёсоор мэдээлэл хийхдээ намын сахилга бат алдсан нєхдийг нэрлэсэн. Хяналтын ерєнхий хороо тэдэнд намын дvрмийн хvрээнд хариуцлага тооцож байгаа. Сонгинохайрхан дvvргийн МАХН-ын дарга, Засаг даргын хоорондын зєрчил хоёр жил шахам vргэлжилж ажлаа ч хийхгvй, тєсвєє ч батлахгvй, дvvргийн 250 мянган иргэний эрх ашгийг хєсєрдvvдсэн.
Тэдэнд улс тєрийн хариуцлага тооцож албан тушаалаас нь чєлєєлсєн. Энэ хоёр залуу алдаагаа ухаарч цаашид єсч дэвжих боломж бий гэдэгт би эргэлзэхгvй байна. Хvн алдаж онож болно, гол нь алдаагаа засч чаддаг байх хэрэгтэй.
Саяхан бид хєдєєгvvр яваад ирлээ. Ард иргэдтэйгээ ч уулзлаа, аймаг орон нутгийн удирдлагуудтай ч уулзлаа. МАХН-аас сонгогдсон УИХ-ын зарим гишvvн тойрогтоо очоод намын бодлого, УИХ-ын намын бvлгээр хэлэлцэж зєвшилцсєн байр суурь, тэр ч атугай УИХ-аар шийдсэн асуудлын эсрэг зvйл ярьж иргэдийг бухимдуулж, санаа бодлыг нь vймvvлж явдаг болсон байна. Удирдах Зєвлєл, Хяналтын ерєнхий хороо ийм хvмvvстэй улс тєрийн хариуцлага тооцох ёстой. Нам хариуцлага тооцохоо хvрвэл хэнбэгуайгаас ч айхгvй. Намд хоёр сахилга гэж байхгvй. Нэг сахилга, нэг хариуцлага байна.

-МАХН-ын Хяналтын ерєнхий хороо гэж байгууллага ойрын vед ажил ихтэй байгаа юм байна. С.Баярын єргєдлийг бас хянаж байгаа. Тэр єргєдєл Монгол Улсын Ерєнхийлєгч асан Н.Энхбаяртай холбоотой гэдгийг Монгол даяараа андахгvй болов. С.Баярын єргєдлийг шийдэх vйл явц ямар шатандаа яваа бол?
-Тийм. МАХН-ын Хяналтын ерєнхий хороонд С.Баяр дарга єргєдєл гаргасан юм билээ. Vvнийг Хяналтын ерєнхий хороо бvрэн эрхийнхээ хvрээнд шалгах байх. Энэ байгууллага чинь Их хурлаас байгуулагдсан бие даасан хяналтын байгууллага шvv дээ.

-Та Ерєнхийлєгчийн сонгуульд МАХН-ын нэр дэвшигчийн сонгуулийн штабын ерєнхий менежерээр ажилласан. Хяналтын ерєнхий хороо чинь Таныг бас шалгаад эхэлсэн vv?

-Мэдээж. Шаардлагатай зvйл гарвал надаас асууна шvv дээ.

-Та тэдэнд юу гэж мэдvvлэх вэ?

-Ерєнхийлєгчийн 2009 оны сонгуульд МАХН-ын жирийн гишvvдээс авахуулаад намын удирдлагаа хvртэл бvх шатанд намаас нэр дэвшигчийг дэмжиж ажилласан гэдгийг би нотлон хэлж чадна.

-Н.Энхбаяр худлаа ярьж гvтгэсэн бол тvvнийг намаа хєєдлєє гээд МАХН-аас хєєх vv?

-Одоогоор vvнийг би хэлж мэдэхгvй. Хяналтын ерєнхий хороо шийднэ. С.Баяр дарга намын дарга байхдаа Еранхийлєгчийн сонгуулийн vеэр нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь тогтоогдвол С.Баярт хариуцлага тооцож л таарна. Эсвэл нэр дэвшигч намын даргаа гvтгэх замаар намын нэр хvндэд хохирол учруулсан бол Н.Энхбаяртай улс тєрийн хариуцлага ярьж л таарна. МАХН нэг л дvрэмтэй. Энэ дvрмийг зєрчсєн хэнбэгуай ч улс тєрийн хариуцлага хvлээх ёстой.

-Н.Энхбаяр С.Баяр хоёрын дунд одоогийн энэ ойлгомжгvй байдал бий болсон талаар менежерээр ажилласан хvний хувьд Та мэдэж байгаа биз дээ?

-Сонгууль гэдэг чинь нэг нь ялж, нєгєє нь ялагддаг єрсєлдєєн шvv дээ. МАХН миний мэдэхийн энэ удаагийн Ерєнхийлєгчийн сонгууль шиг хvн хvч, хєрєнгє санхvv зарж байгаагvй шиг санагдах юм. Ёстой л хєлтэй нь хєлхєж, хєлгvй нь мєлхсєн дєє. Харамсалтай нь МАХН-аас нэр дэвшигч сонгуульд ялж чадаагvй. Ард тvмэн сонголтоо хийсэн, манай нам энэ сонголтыг нь хvлээн зєвшєєрсєн. Нэр дэвшигч маань ч хvлээн зєвшєєрсєн. Одоо бол сонгууль дууссан. Ямар нэгэн асуудал байхгvй. Энэ бол улс тєрийн соёл. Монголчууд бид сонгуульд ялж бас ялагдаж сурах хэрэгтэй.

- Та МАХН-д долоо дахь даргынхаа нvvрийг vзлээ. Долоон лидерийн хувь болоод бие хvний долоон єєр ертєнцтэй танилцжээ. Зуун хувь супер хvн гэж байдаггvй, эсвэл зуун хувь адгийн амьтан ховор. Та тэдний хэн нь хэн бэ гэдгийг хамгийн сайн мэдэх байх, тийм vv?

-Би 22 настайдаа МАХН-ын Тєв хороо гэж байхад намын аппаратад анх орж ажиллаж байлаа. Намайг ажилд авч, єчvvхэн жижиг завьтай нэг муу хvvг улс тєр гэдэг том далайд гаргаж єгсєн хvн бол Ерєнхийлєгч асан Н.Багабанди, Б.Даш-Ёндон дарга юм. Б.Даш-Ёндон, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр, С.Батболд гээд одоо зургаа дахь даргатайгаа ажиллаж байна.
Энэ том намыг vнэхээр улс тєрийн хvчирхэг лидерvvд удирдаж байсан. Бvгд єєрийн гэсэн тvvхэн замналтай, ажлын арга барил нь ч єєр, хvмvvстэй харилцах єнгє аяс нь ч адилгvй.
Єєрийнхєє цаг vед єєрийн гэсэн удирдлагын ухаанаа таниулж намаа ялуулж чадсан, ялагдсан нь хариуцлагаа vvрч чадсан ийм л хvмvvс. Эднээс би ихийг сурсан даа. Заримтай нь ам мурийж ч явлаа, заримтай нь анд нєхєд бололцож ч явлаа. Заримтай нь ах захын ёсоор харилцаж ч явлаа. Ажил хийж байгаа хvмvvс аль ам мурийхийг тэр гэх вэ дээ. Алдаа оноогоо нvvрэн дээрээ хэлэлцэх vе бишгvй л тааралдаж байлаа.

-Ерєнхийлєгч асан Н.Энхбаяртай эв хагарч том дуугарсан хvн бол та бараг ганцаараа байх. “Намын ажлыг эхнэр чинь мэддэг юм уу” гэсэн алдарт vгийг амнаасаа унагаж дуулиан тарьж явсан шvv дээ. Тэр vеийн уур хилэнгээсээ зууж vлдсэн хорсол танд байдаг уу?

- (инээв) Нэг сайхан vг байдаг даа. “Зvрхэндээ толботой явсанаас, зvсэндээ соривтой яв аа” гэж. Ажил тєрлєєс болж сайдалцсан, муудалцсаны алийг тэр гэх вэ. Тэр тоолонгоор хар хор санаж явбал ажил амьдралын минь зам мєр балартаж vгvй болох биз. Атгаг санаа агуулж сууна гэдэг Хvрэлсvхийн тєрєлх зан араншин, аав ээжийн минь олгосон хvмvvжлээс дэндvv хол юм даа. Би бага зэргийн шvтлэгтэй хvн. Бурханы сургаалийн сэтгэлдээ нvгэлгvй байх философийг баримталж амьдрахыг хичээдэг хvн дээ.
Н.Энхбаяр дарга бид хоёрын харилцааг хvмvvс их сонирхох юм. Та хоёр одоо яадаг вэ. Муудсан, тэгээд сайдсан уу, аан. Бие биенээ vзэхээ больсон байх тээ л гэнэ. Н.Энхбаяр даргыг Монгол Улсын оргил албан тушаалтан байхад нь ч би алдаа дутагдлыг нь хэлдэг байсан. Миний vгийг тэр хvн хvлээж авах vедээ ч авдаг л байсан болов уу гэж би боддог юм.
Одоо тэр хvн Ерєнхийлєгч биш, жирийн нэг иргэн Н.Энхбаяр болсон. Бид хоёр хамгийн сvvлд УИХ-ын нєхєн сонгуулийн vеэр нэг уулзсан юм. Би урьж, vдийн цай хамт уусан юм. Улс орны ажил амьдралын талаар, улс тєр юу болж байгаа тухай ярилцсан, урьд нь хамт ажиллаж байсан цаг vеэ ч дурсан хєєрєлдсєн. Энэ vед би хойшид єєрт нь хvндэтгэлтэй хандаж явна гэдгээ илэрхийлсэн. Тєрт ёсоо бодсон ч, тvvхэн уламжлалаа бодсон ч, ах захын ёсоо бодсон ч Н.Энхбаяр даргад хvндэтгэлтэй хандах хvн ёсны учир надад байдаг юм шvv.
Нас 40 гараад ухаан сууж байгаа юм болов уу. Ер нь сvvлийн vед хvний єєрийн нам гэлтгvй ахмад vеэ ойлгож, хvндэлж явъюу гэж боддог болоод байгаа.

-Сонгуулийн хуулийн шинэ хувилбарын талаар ярилцъя. Пропорциональ систем намын генсекvvдийг нэрсийн жагсаалтан дээр олон шєнє нойргvй хонуулах биз. Энэ хувилбар МАХН-д ямар ашигтай болоод танайхан дэмжив?

-Саяхан хуралдсан МАХН-ын Бага хурал сонгуулийн пропорциональ хувилбарыг авч хэрэгжvvлэх нь зvйтэй гэж vзсэн учраас УИХ дахь бvлэг энэ чиглэлийг мєрдєж Сонгуулийн тухай хуулийг єєрчлєх байр сууриа илэрхийлнэ.
Хvн болгоны эсэргvvцээд байгаа мєнгєний сонгуулийг халахад энэ хувилбар vvргээ гvйцэтгэж чадна гэдэгт бид эргэлзэхгvй байна. Нэр дэвшигч мєнгє тараадаг, сонгогчид тvvнийг нь хvлээж суудаг гаж тогтолцоогоо халъя.
Жалга довны шинжтэй депутатуудын парламент vеэ єнгєрєєж байгааг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Одоо бол цаг vе анхан шатны аар саар ажил ярихаасаа илvvтэй улс орны хэмжээний томоохон тєслvvдийг цаг алдалгvй шийдэх чадвартай парламентийг нэхэж байна. Энэ vvднээс сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах шаардлагатай гэж МАХН vзсэн.
Энэ хувилбарын бас нэг олзуурхмаар тал нь улс тєрийн намуудын хариуцлагыг дээшлvvлэх ач холбогдолтой. Улс тєрийн бодлогыг нам нь зангиддаг, УИХ-ын гишvvд тэр бодлогоо хэрэгжvvлэхийн тєлєє нягт хамтран ажилладаг нєхцлийг пропорциональ систем хангаж єгнє. Улс тєрийн намуудын vvрэг хариуцлагыг нэмэгдvvлэхээсээ гадна Монгол Улсын хєгжлийг хурдасгах хувилбар байх шvv.
Пропорционалиар бол МАХН ялагдана гэж санаа зовдог хvмvvс манай намд бий. Энэ бол харьцангуй ойлголт юм. Сонгуульд ялж, ялагдахаас илvv vнэтэй эрх ашиг улс эх оронд бий гэдгийг огт мартаж болохгvй.

-Таныг МАХН-ын дараагийн дарга гэж харж байгаа хvмvvс улс тєрийн хvрээнд олон байгаа. Харин Та єєрийгєє намын даргад бэлтгэж байгаа юу? Хэрэв МАХН-ыг удирдах хувь зохиол Танд ирвэл Та ямар чанарыг эрхэмлэх вэ?

-Энэ талаар огт бодоогvй юм байна. Улс тєр єєрийн цаг хугацаатай, бас шалгууртай. Улс тєрд хэзээ ирэх, хэдийд байх, хэзээ явахаа шийдэж чаддаг байх нь улс тєрч хvний нэг чухал чанар юм даа.
Миний хувьд улс тєрийн цаг эрт байна.

-Улстєрчид сvvлийн vед хувьдаа сонинтой, телевизтэй байдаг моод хавтгайрлаа. “Нэг хєнжилд” орвол хэн аль нь утгаа алддаг зvйл чинь хэвлэл, улс тєр хоёр шvv дээ. Улстєрчид та нар болимоор юм. Та ч гэсэн саяхан єдєр тутмын сонин худалдаж авсан сураг байна.

-Яг vнэнийг хэлэхэд сонин худалдаж авах сонирхол ч алга, мєнгє ч алга. Хэдэн жилийн ємнє манай залуучуудын холбоо “Монгол тєрх” гэж нэг сонинтой байлаа. Сонин гаргана гэдэг чинь тамын ажил байдаг юм билээ, ёстой мэдэж авсан даа. Надад хамгийн ойр сонин гэвэл “Vнэн” сонин байна. Энэ онд Vнэн сонины маань 90 жилийн ой тохионо. Харин Vнэн сониноо олны таашаалд нийцсэн сайхан сонин болгох санаа бодол байна шvv.

-Таныг хvмvvс “мужик” гэх юм. Тань шиг баруун гар дээрээ сорвитой хvнийг тэгж нэрлэдэг юм биш биз. Та энэ тодорхойлолтыг юу гэж ойлгодог вэ?

-(инээв). Эр хvн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг дээ. Би нялцгай, долигонуур, бялдууч зан чанарт дургvй. Хэлсэн vгэндээ эзэн байдаг жинхэнэ эрчvvдийг би хvндэлдэг. Эр цэргийн алба хаасан болоод ч тэр юм уу.

-Та гэр бvлээ танилцуулахгvй юу. Хувийн амьдралынхаа талаар ярьвал манай уншигчид сонирхох байх. Ер нь Та энэ олон жил улс тєрд явахдаа эхнэр хvvхдийнхээ тухай ярилцлага єгсєн удаагvй байх шvv?

-Сэтгvvлчдэд хувийн амьдралаа нэгд нэгэнгvй тоочно гэдэг чинь тийм сайхан зvйл биш байх аа (инээв). Манайх ам бvл дєрвvvл. Эхнэр, хоёр охиныхоо хамт амьдардаг. Миний гэргий цэцэрлэгийн багш. Энэ хорвоогийн хамгийн сайхан ажлыг хийдэг хvн дээ. Хvvхдийн цэцэрлэгт ажиллана гэдэг чинь бурхдын дунд байдаг гэсэн vг. Эхнэр маань хиргvй ариун сэтгэлтэй хvvхдvvдийн ертєнцєд єнжєєд орой харихдаа хамгийн гэгээн эрчим хvчийг єєртєє шингээчихээд ирсэн юм шиг надад санагддаг. Тэтгэвэртээ суутлаа цэцэрлэгтээ ажиллаасай гэж би боддог юм. Єєрєє ч хvvхдvvдээсээ холдож чадахгvй, ажилдаа их дуртай. Их тайван, дєлгєєн хvн л дээ, ер нь.

-Харин Та..?

-(инээв) Би улс тєрийн орчинд ажилладаг болохоор эхнэртээ бол амаргvй л хань байж таарна. Манай хvн тайван, би тvргэн. Бид хоёрын зан тєлєв эвцэж нийлдэг шиг байгаа юм. Манайх давгvй сайхан, бусдын адил аж тєрж байна. Гэр бvлдээ зориулах цаг заваар хомс байх юм. Шєнє оройгvй хурал хуй болоод сууж байдаг. Би гэж нэг ийм л аав даа.

-Охидынхоо тухай ярихгvй юу?

-Том охин ирэх жил МУИС-ийг тєгсч байна. Бага маань дунд сургуулийн гуравдугаар анги.

-МАХН-ын генсекийн том охин аавынхаа намд элсчихсэн vv?

-Vгvй байх аа. Лав л надаас намын батлах аваагvй. Харин ч манай бага охин эгчээсээ илvv улс тєр сонирхдог гээч. Нэг удаа “Аав аа, танай нам яасан их асуудалтай байна аа гэж хэлсэн шvv(инээв). Хамгийн сvvлд єлсгєлєн зарлагсдыг хараад санаа нь их зовсоон. “Яагаад єлсчихєв єє, хэлэлцээ хийчихгvй яасийм” гээд л. Эгч нь хуулийн мэргэжлийн хvн болж байгаа юм. Яг л хуульчдад байдаг зан чанар сууж эхэлсэн харагддаг. Дуу цєєтэй, дvгнэлтээ дотроо хийдэг.

-Та ч их залуудаа євєє болж мэдэхээр том хvvхэдтэй юм байна. Євєє болоход бэлэн vv?

-Байгалийн жам хойно бэлэн байлгvй яахав. Тєсєєлєєд vзсэн чинь би ч євєє болохдоо дуртай юм шиг байна шvv.

-Хvргэнтэй болсон уу?

-Болоогvй. Бодвол сургууль соёлоо тєгсч байж болох биз дээ.

-Таныг эхнэртэйгээ утсаар танилцсан гэж сонссон. Энэ vнэн vv. Vнэн бол сонин тvvх байх даа?

-Тийм ээ, бид утсаар танилцсан. Би тэгэхэд цэргийн сургуулийн гуравдугаар курсийн сонсогч байлаа. Нэг удаа жижvvрээс буугаад амарч хэвттэл манай курсийн хэдэн нєхєр нэгдvгээр курсийн бандийг дундаа суулгачихаад байцааж гарлаа. “Танай ангийн хамгийн хєєрхєн охин хэн бэ” гэж байна аа. Би сонсоод л хэвтээд байгаа юм чинь. “Манай ангийн хамгийн хєєрхєн нь Цэндсvрэн, Болорцэцэг хоёр” л гэнэ. Болорцэцэг гэдэг нэрийг нь тогтоогоод авч байгаа юм аа. “Утасны дугаарыг нь мэдэх vv” гэсэн нєгєє нєхєр “322234” гэж байна. Тогтооход амархан дугаар. Тэгээд сарын дараа жижvvрт гарахдаа шєнє 11 цагийн vед єнєє дугаар руу утасдлаа даа. Нэг охин утас авсан. “Сайн байна уу. Намайг Хvрэлсvх гэдэг. Єєртэй чинь танилцъя” гэсэн чинь “Танихгvй хvнтэй ярихгvй” л гэж байна. Хамгийн анх бидний хооронд ийм яриа єрнєсєн. Тvvнээс хойш утсаар ярьсаар байгаад дєрєв, таван сарын дараа зуны амралтаараа анх удаа болзож, уулзсан юм. Одоо энэ Их дэлгvvрийн баруун хойно “Мандухай” зочид буудлын vvдэн дээр уулзаж билээ. Тэр vед бороо ороод сайхан байсан шvv.

-Одоо 322234 утсан дээрээ Болорцэцэг байгаа болов уу?
-Байхгvй ээ (инээв). Заяаны хань зам дээр гэдэг шиг утасны цаад vзvvр дээр бас байдаг л юм байна.

Б.ЭНХЦЭЦЭГ "Өнөөдөр"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ñîëü â êðàñíîäàðå çàêëàäêè ТаблеткР¸ лирика: как они прут НарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ°Ñ служба | ГБУЗ ЛОНД Реагент в ЗаринскРµ ЗакладкР¸ спайс в Миньяре Посадка сальвии рецепт наркотиРºÐ° винт бонкамс в Купить закладкР¸ марки в Рудне çàêëàäêà ñïàéñà ôîòî купить Гера ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ тор 4 ру купить Анашу Нягань купить Фен КраснозР½Ð°Ð¼ÐµÐ½ÑÐº блек биз форум Спайс в Великий Устюг купить LSD КостерёР²Ð¾ Купить закладкР¸ спайс в Воркуте ñîëü õàðüêîâ çàêëàäêè набор модератР¾Ñ€Ð¾Ð² закладчР¸Ðº работа купить хмурый кайф НефтекаР¼ÑÐº купить Орех Суздаль купить HOMER АрсеньеР² купить ЛЁД Истра купить ганж спайс ру обменниРº êàê ñäåëàòü çàêëàäêó â áðàóçåðå òîð трамадоР» Ñ€ÐµÑ†ÐµÐ¿Ñ‚ÑƒÑ €Ð° ЛитичесРºÐ°Ñ смесь: состав, показанР¸Ñ, дозировРºÐ° где в москве купить наркотиРºÐ¸ купить Мет СухиничР¸ купить гашишноРµ масло купить План ВихоревРºÐ° как сделать фен наркотиРº ПустырнР¸Ðº: лечебныРµ свойствР° и противоР¿Ð¾ÐºÐ°Ð·Ð°Ð½Ð¸ я
IP:185.14.194.102  2018-01-08 05:15:53
rekolka ЗакладкР¸ лирика в Урене кокаин картинкР¸ ЗакладкР¸ экстази в ВсеволоР¶ÑÐºÐµ купить Спиды Абинск Купить трамадоР» в Ð¡Ð°ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº закладкР¸ в ДобрянкРµ стар варс вологда экстази где купить в спбе Купить Марки в Великий Устюг Ð’Ñ‹Ñ€Ð°ÑÑ‚Ð¸Ñ ‚ÑŒ эфедру ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾Ñ‚ÑƒÑ €ÑŒÐµÐ¼ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Оханске КисловоР´ÑÐº купить кокс Купить закладкР¸ спайс в НовомосРºÐ¾Ð²ÑÐºÐµ закладкР¸ в Волхове Купить Кокаин в Перевоз ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Шахте ЗакладкР¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ск Эйфория Шахты Ростов Купить закладкР¸ спайс в Емве Купить закладкР¸ метадон в Канаше купить Гашиш БабушкиР½ купить Первый ÐŸÐµÑ‚ÐµÑ€Ð³Ð¾Ñ „ Купить Шишки в Бирск ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Яранске НарколоР³Ð¸Ñ‡ÐµÑÐºÐ¸Ðµ клиники и Ð±Ð¾Ð»ÑŒÐ½Ð¸Ñ†Ñ ‹ НовосибР¸Ñ€ÑÐº Купить Гарсон Устюжна ЗакладкР¸ россыпь в Якутске купить ГертрудР° ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Шишки ак47 в СосенскР¾Ð¼ ЗакладкР¸ экстази в НововорР¾Ð½ÐµÐ¶Ðµ купить Гари Гарисон ÐšÑƒÑ€Ñ‚Ð°Ð¼Ñ‹Ñ ˆ купить Пятку СеверомР¾Ñ€ÑÐº марихуаР½Ð° 2000 ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ почтой Жидкий реагент ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ПолярноР¼ Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в РубцовсРº
IP:141.101.132.242  2018-05-27 07:40:12
Opmfmauf two yachts Daily, http://www.ruckfuneral.com/cfi /addthis_email.cfm?url=http%3a %2f%2fhinsboucraful.over-blog. com%2f2018%2f10%2fstep-1-downl oad-lyrics-yuri.html step_1_download_lyrics_yuri, http://eth0.dk/archive/php/go. php?site=http%3a%2f%2fpaalamsi mark.over-blog.com%2f2018%2f10 %2fwindows-9-product-key-downl oad-home-premium.html windows_9_product_key_download _home_premium, http://www.mcknightfraserfuner alhomes.com/cfi/addthis_email. cfm?url=http%3a%2f%2fgierajour do.over-blog.com%2f2018%2f10%2 fserial-number-sony-vegas-pro- 12-keygen.html serial_number_sony_vegas_pro_1 2_keygen, https://www.supertutorial.com. br/red.php?url=http%3a%2f%2fpu lchtehmafa.over-blog.com%2f201 8%2f10%2fmach-crack-green-bean s-pinterest.html mach_crack_green_beans_pintere st, http://www.magneticpole.com/re dir.php?site=http%3a%2f%2fcool gsurfrura.over-blog.com%2f2018 %2f10%2fdownload-microsoft-too lkit-untuk-office-2007.html download_microsoft_toolkit_unt uk_office_2007, http://sirekidi.over-blog.com/ 2018/10/download-game-ppsspp-a ndroid-pes-2018.html download_game_ppsspp_android_p es_2018, http://slamvestcisnu.over-blog .com/2018/10/audio-torrent-dow nload-jagga-jasoos-full-hd-108 0p.html audio_torrent_download_jagga_j asoos_full_hd_1080p, http://www.keywin.org/translat e.php?url=http%3a%2f%2ffullwri sosex.over-blog.com%2f2018%2f1 0%2fmanager-crack-download-nfs -most-wanted-2012-pc-full.html manager_crack_download_nfs_mos t_wanted_2012_pc_full, http://www.hangmagic.ru/go/url =http%3a%2f%2fivalexra.over-bl og.com%2f2018%2f10%2funlock-co de-for-iphone-5s-straight-talk -free.html unlock_code_for_iphone_5s_stra ight_talk_free, http://phrasilamti.over-blog.c om/2018/10/reset-keys-download -in-array-php-array-diff.html reset_keys_download_in_array_p hp_array_diff, http://www.tosketch.com/go/?ur l=http%3a%2f%2frebacksoge.over -blog.com%2f2018%2f10%2fwin-ke y-download-by-jay-rock-mp3-son gs.html win_key_download_by_jay_rock_m p3_songs, http://trentini.lv/wp-content/ themes/trentini/download.php?u rl=http%3a%2f%2fstunicratbi.ov er-blog.com%2f2018%2f10%2fdown load-special-software-nero-8-f ull-version-with-key.html download_special_software_nero _8_full_version_with_key, http://gacirdithe.over-blog.co m/2018/10/pdf-guide-download-u nlocker-pro-free.html pdf_guide_download_unlocker_pr o_free, http://sandchebalre.over-blog. com/2018/10/download-new-engli sh-songs-2016.html download_new_english_songs_201 6, http://ouvatvibun.over-blog.co m/2018/10/download-special-sof tware-nokia-asha-210-mobile.ht ml download_special_software_noki a_asha_210_mobile, http://inexourvi.over-blog.com /2018/10/pdf-guide-download-ne wsletter.html pdf_guide_download_newsletter, http://sidetysfi.over-blog.com /2018/10/fxguru-unlock-code-li st-2018.html fxguru_unlock_code_list_2018, http://m.shopinannarbor.com/re direct.aspx?url=http%3a%2f%2fc onssomenla.over-blog.com%2f201 8%2f10%2fmicrosoft-office-2010 -crack-free-download-full-vers ion-32-bit.html microsoft_office_2010_crack_fr ee_download_full_version_32_bi t, http://www.inoue-dental.org/li nks/rank.php?url=http%3a%2f%2f tastchitellunt.over-blog.com%2 f2018%2f10%2funlock-code-crick et.html unlock_code_cricket, http://rinsuosiapul.over-blog. com/2018/10/new-product-key-wi ndows-8-1-enterprise.html new_product_key_windows_8.1_en terprise, http://www.citylupe.de/browse. php?url=http%3a%2f%2fteinogtid u.over-blog.com%2f2018%2f10%2f audio-torrent-download-autocad -2018-crackeado-via.html audio_torrent_download_autocad _2018_crackeado_via, http://daurewatchsour.over-blo g.com/2018/10/windows-key-down load-on-usb-tool-macbook.html windows_key_download_on_usb_to ol_macbook, http://gacirdithe.over-blog.co m/2018/10/download-manual-gta- v-pc-full-version-5mb-2017.htm l download_manual_gta_v_pc_full_ version_5mb_2017, http://odjordidi.over-blog.com /2018/10/download-game-android -apk-data-offline-2017.html download_game_android_apk_+_da ta_offline_2017, http://www.bigbeargetawayguide .com/redirect.php?url=http%3a% 2f%2fpebatwattga.over-blog.com %2f2018%2f10%2fdriver-usb-univ ersal-serial-bus-windows-7.htm l driver_usb_universal_serial_bu s_windows_7, http://victoriapremiumauto.com /modules/mod_jw_srfr/redir.php ?url=http%3a%2f%2fhainacoscio. over-blog.com%2f2018%2f10%2fdo wnload-drivereasy-pro-serial-k eygen-zip.html download_drivereasy_pro_serial _keygen.zip, http://www.fitnesshouse.ru/go. php?to=http%3a%2f%2fclasinelri a.over-blog.com%2f2018%2f10%2f manager-crack-download-easeus- partition-master-12-8-keygen.h tml manager_crack_download_easeus_ partition_master_12.8_keygen, http://buicandingfi.over-blog. com/2018/10/download-microsoft -toolkit-2-5-3-for-windows-8-1 .html download_microsoft_toolkit_2.5 .3_for_windows_8.1, https://download24x7.com/fwlin k.php?url=http%3a%2f%2fodjordi di.over-blog.com%2f2018%2f10%2 fiso-to-usb.html skachat_programmu_iso_to_usb, http://ivalexra.over-blog.com/ 2018/10/hobby-crack-noodles-re cipe.html hobby_crack_noodles_recipe, http://ovelbotte.over-blog.com /2018/10/gps-vklom.html skachat_programmu_gps_vklom_na _android, http://www.70ia.ir/redirect/?u rl=http%3a%2f%2fbackrakalcobb. over-blog.com%2f2018%2f10%2ffr ee-mobile-phone-unlock-codes-s amsung-gt-e1080i.html free_mobile_phone_unlock_codes _samsung_gt-e1080i, http://gacirdithe.over-blog.co m/2018/10/licence-key-canvas-x -16.html licence_key_canvas_x_16, http://squarpuninggi.over-blog .com/2018/10/usb-driver-sony-x peria-m-dual.html usb_driver_sony_xperia_m_dual, https://punkito.com/goto.php?u rl=http%3a%2f%2fstunicratbi.ov er-blog.com%2f2018%2f10%2fprod uct-key-office-2010-windows-10 .html product_key_office_2010_window s_10, http://rivaltendban.over-blog. com/2018/10/audio-torrent-down load-bahubali-2-tamil-1080p-hd .html audio_torrent_download_bahubal i_2_tamil_1080p_hd, http://cosmotop.ru/redirect.ph p?to=http%3a%2f%2fodjordidi.ov er-blog.com%2f2018%2f10%2fmicr osoft-usb-composite-device-dri ver-windows-7.html microsoft_usb_composite_device _driver_windows_7, http://vsetkani.info/go?http:/ /tefan.ru/catalog/section.php? id=http%3a%2f%2fvenbackmocont. over-blog.com%2f2018%2f10%2fdo wnload-special-software-printe r-canon-lbp-2900.html download_special_software_prin ter_canon_lbp_2900, http://minscanetack.over-blog. com/2018/10/adobe-flash-cs6-to olkit-for-createjs-download.ht ml adobe_flash_cs6_toolkit_for_cr eatejs_download, http://garicaho.over-blog.com/ 2018/10/winline-android.html winline_skachat_na_android, http://gausetizi.over-blog.com /2018/10/pdf-guide-download-co mputer-graphics-textbook-pdf-f ree.html pdf_guide_download_computer_gr aphics_textbook+pdf+free,
IP:91.243.90.166  2018-10-24 09:00:14
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.