Авлигын хэргээ замхруулж "чаддаг" албан тушаалтнууд

2010/04/22
Share |
Хүмүүс: О Чулуунбат |  Л Гүндалай | 
Авлигын хэргээ замхруулж

Төрд өндөр алба хашиж буй эрхмүүдтэй холбоотой авлигын хэргүүд шүүхэд очоод сураггүй болдог байдал манай улсад “бичигдээгүй хууль” болж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат, С.Эрдэнэ, Онц­гой байдлын сайд асан С.От­гон­баяр, П.Даш, Иргэний ни­сэхийн дарга Ж.Батмөнх зэрэг олон албан тушаалтан авлигын хэрэг үйлдсэн нь тогтоогдож, шүүх, прокурорын газар шилжиж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүйгээр замхарсан.

Тиймээс дээрх эрхмүүдийн хэргийг дахин сөхөж нэхэн сурвалжилснаа хүргэе.

Төрд өндөр алба хашина гэдгийг манай зарим дарга нар ашиг хонжоо олох, цаашлаад хөрөнгөө зузаатгах алтан боломж гэж ойлгодог бололтой. Албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан авлигын хэрэг үйлдсэн нэр бүхий хэд хэдэн хүнд холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагууд шалгаж шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхээс зарим нэгд нь ял оноосон. Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Онцгой байдлын сайд асан хүмүүсийг гэм буруутай гэдгийг анхан шатны шүүх тогтоон, хорих ял оноогоод явуулсан. Гэтэл гэмгүй дүр үзүүлсэн дарга нар маань  “Би ямар ч хэрэг хийгээгүй байхад намайг захиалгаар шалгаж, хорьж, хэлмэгдүүлж байна” хэмээн давж заалдсан. Гэвч шүүх ажиллагааны дараа, дараа­чийн шатанд шүүгч эсвэл өмгөөлөгч нь хуралдаа ирээ­гүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулахаас эх­лээд элдэв арга саам хийж хэргийг шийдвэрлэх явцыг удаашруулсаар байгаад гэмгүй болдог. Бүр хэрэг хийсэн байсан ч төрийн хайр ивээл, өршөөлд хамруулах нь энгийн үзэгдэл болчихож. Дээрээс нь шүүх тухайн хэргийг болж өгвөл нэмэлт мөрдөн байцаалтад буцаачих сонирхолтой байдаг. Магадгүй энэ нь хэрэгт хол­богдогчдод зориудаар хугацаа хожих боломж гаргаж байна гэх хардлагыг тухайн үед иргэдэд төрүүлж байсан. Ер нь ингэж хардах хангалттай олон үндэслэл бий. Тухайлбал, О.Чу­луунбат, С.Отгонбаяр, П.Даш нарын олон хүнийг гэм буруутай болохыг нь анхан шатны шүүх тогтоосон. Бүр зарим нэгнийх нь хэр­гийг давж заалдах шатны шүүхээс баталгаажуулсан нь ч бодит үнэн. Гэтэл шүү­хийн хяналтын шат руу явах тусам тэд гэмгүй, хэлмэгдсэн хүмүүс болж хувирдаг нь хачирхалтай. Үнэндээ ав­ли­гын хэргийн дээрх холбог­догчид давж заалдах бо­лон шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн хоёр аргаар  хэргийг замхруулж байгаа нь нууц биш. Үүн дээр дахин нэг жишээг дурьдахад, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ш.Цогтбаатарыг 10 сая төгрөгийн авлига авсан гэдгийг Авлигатай тэм­цэх газраас хангалттай нотолж шүүхэд шилжүүлээд байхад өнөөдөр энэ хэрэг шийдвэрлэгдэж ча­дал­гүй гурван жил шахам болж байна.

Ер нь нийгмийн бухим­дал, маргаан, талцаан, замбараагүй байдал бүхэн шударга бус тогтолцооноос үүдэлтэй. Батлагдаж, мөрдөг­дөж буй хууль тогтоомжийг мөрдөхгүйгээр аливаа асууд­лыг танил талаараа дам­жуулан заавал авлига өгч шийдүүлээд дадчихжээ, ма­най­хан. Тухайлбал, “Наран­трейд”-ийн захирал С.Болд­хэтийн кетчуп нэрээр их хэмжээний архи, виски, дарс оруулж ирсэн хэрэг бол үүний сонгодог жишээ. Шүүх хурал нь болохгүй удаж, эцэстээ Татварын өршөөлийн хууль гээчийг УИХ-ын гишүүд санаачилж, татвараас зайлс­хийсэн С.Болдхэтээс гадна Ш.Сайхансамбуу, Д.Бат-Эр­дэнэ зэрэг олон хүнийг аварсныг учир мэдэх хүмүүс нь хэлдэг юм билээ.

 О.ЧУЛУУНБАТ ДАНСНЫ АРГААР МӨНГӨ ИДСЭН ҮҮ

Монголбанкны экс ерөн­хийлөгч, УИХ-ын гишүүн, О.Чу­луунбат  2006 оны гуравдугаар сарын 9-нд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшинл” компанитай 200 сая ам.долларын барим­тат аккредитив гэрээ бай­гуулс­наас “Монгол банк”, “M and P” компанид гурван сая гаруй долларыг хүү, торгуулийн хамт төлж, банкинд онц их хэмжээний хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож байжээ. Мөн 2003, 2004 онд валютын  улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон та­ван сая ам.долларын лими­тийг хэтрүүлэн, 2003 оны арваннэгдүгээр сарын 12-нд таван сая ам.доллар, 2004 оны хоёрдугаар сарын 2-нд мөн таван сая.ам долларыг ОХУ-ын “Кредит транс” банкинд байршуулсан байна. Ингээд дээрх 10 сая ам.долларыг төл­сөн мэтээр харагдуулах зорил­гоор дахин 2004 оны арванхоёрдугаар сарын 28-нд ОХУ-ын “Ийстерн Гейт Сюкьюритс”-ийн дан­санд 11 сая ам.долларыг  байр­шуулан алдсан хэрэгт холбогдсон юм. Түүний хэрэг одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байна.

 Л.ГҮНДАЛАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМЫГ ХУВИЙН БИЗНЕСТЭЭ АШИГЛАСНЫГ ТОГТООЖЭЭ

Л.Гүндалайд холбогдох авли­гын хэрэг хэдийгээр шүүхээр шийдвэрлэгдээгүй ч бас л хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ил болсон. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажил­лаж байхдаа 2.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, суу­рин MRI аппарат, зөөврийн эхо аппарат 250 ширхэгийг ава­хаар зарласан тендерийн явцад албан тушаалаа урвуулан ашиглаж оролцон өөрийн төрсөн ах Л.Баяндалайн эх­нэр С.Нэргүйн “Булган овоо” компанийг тендерт ялуулсны улмаас улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан. Түүнчлэн Тайванийн Тайпай хотод хотод түргэн тусламжийн чиглэлээр ашиглагдаж байсан манай ул­сын эрүүл мэндийн салбарт тусламжаар өгсөн 10 ширхэг эмнэлгийн түргэн тусламжийн зориулалттай автомашиныг өө­рийн үүсгэн байгуулсан “ Мон­голын хүний хөгжлийн сан” ТББ-д авч ашигласан. Автомашинуудаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр тус тус худалдаж мөнгийг нь ашигласан. ЭМЯ-наас ХӨСҮТ-ын засварын ажилд зориу­лан шилжүүлсэн 99.1 сая төгрөгөөс 45 сая төгрөгийг “Монголын хүний хөгжлийн сан” ТББ-аас тус эмнэлэгт бөөр­ний аппарат нийлүүлсний төлбөрт авсан мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулах замаар авч ашигласан нь нотлогдсон гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг прокурорт шилжүүлжээ. Эн­дээс хэргийг хянан үзээд Л.Гүндалайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай гэ­сэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН САЙД АСАН С.ОТГОНБАЯР ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДЖЭЭ

С.Отгонбаяр нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сай­даар ажиллаж байхдаа ОБЕГ-ын дарга П.Дашийг эзгүй үед буюу 2006 оны долдугаар сарын 6-нд орлогч дарга А.Даваасүрэнд даргын эрх олгох тушаал гаргасан байдаг. Улмаар улсын нөө­цийн  шатахууныг сэлгэн шинэч­лэхдээ УИХ-ын гишүүн Ц.Ба­таагийн гуйлтаар түүний эхнэр Б.Сэлэнгээгийн  “Химийн шингэн” компанитай 2000 тонн шатахуун сэлгэх гэрээ хийж, шатахуун олгох үүргийг А.Даваасүрэнд амаар өгчээ. Сайдын өгсөн үүргийн дагуу А.Даваасүрэн “Химийн шингэн” компанитай гэрээг хийж батлан, 2000 тонн шатахууныг олгожээ. Ингэж олгохдоо А.Да­ваасүрэн Засгийн газрын тогтоолыг үндэслэн ОБЕГ-ын даргын тушаалыг зөрчин нэг газраас буюу Дархан дахь салбараас сэлгэж шинэчлэх хэмжээнээс илүү шатахуун гарган өгчээ. Улмаар “Химийн шингэн” компаниас 400 тонныг “Зивал” компанийн нэрээр “Оюу­ны ундраа” компанийн гүйцэтгэх захирал Н.Адъяабат авч ашиглаж байгаад ОБЕГ-т буцаан төлсөн байна. Одоо “химийн шингэн” компани  хоёр тэрбум 193 сая төгрөгийн үнэ бүхий шатахууныг ОБЕГ- буцаан төлөөгүй байна. Мөн улсын нөөцийн шатахууныг бүрдүүлэхдээ өөрийн танил “Оюуны ундраа” компанийн хуулийн зөвлөх гэгдэх ж.Эр­дэнэбаатарын “Энрико сер­вис” компаниас шатахуун худалдан авах талаар А.Даваа­сүрэнд амаар үүрэг өгч, улмаар ОБЕГ “Энрико сервис” компанитай гэрээ хийжээ. үүний дараа зах зээл дээр шатахууны үнэ өссөнтэй холбогдуулан тус компаниас шатахууны үнийг нэмэх санал тавьж, улмаар 227 сая гаруй төгрөгийн илүү үнээр улсын нөөцөд шатахуун худалдан авсан байдаг. Үүнээс гадна хэд хэдэн компанитай нийлж улсыг их хэмжээний мөнгөөр хохироосныг холбогдох байгууллагаас тогтоож байсан юм. С.Отгонбаярын хэрэг удтал яригдсаны эцэст хэдэн сарын өмнө  Өршөөлийн хуульд хамрагдсан юм.

 П.ДАШ Л.АЛТАНГЭРЭЛТЭЙ НЭГ ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧООР ТАТАГДААД БАЙНА

Харин П.Дашийн хувьд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалга­руулах журмын хуулийг зөр­чин, ОБЕГ-ын барилгын их засварын аж­лыг тендергүйгээр, ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр хийж гүйцэтгүүлэн, 141.2 сая төг­рөгийн хохирол учруул­сан. Мөн 2004-2007 онд тен­дергүйгээр авто машин худалдан авч байгууллагад 44 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан. ”Алтай богд таван хайрхан” компанитай үрийн будааг худалдан авах гэрээг байгуулж, 199 сая гаруй төгрөгийн авлага үүсгэн, зах зээлийн үнээс өндөр үнэтэй худалдан авч 335 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байдаг. Мөн ОБЕГ-ын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан Л.Ал­тангэрэлтэй бүлэглэн түүний эхнэр Г.Оюунчимэгийн нэр дээр байдаг “АО Жаргалант” компанитай шатахуун нийлүү­лэх гэрээг удаа дараа байгуулж, зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун худал­дан авч, 205 сая 420 мянган төгрөгийн хохирол учруулсан аж. Түүнтэй ОБЕГ-ын нөөц бүрдүүлэлтийн дарга асан Л.Алтангэрэл хамтран ал­бан тушаалаа урвуулан ашиг­ласан гэсэн үндэслэлээр холбог­догчоор татсан байна.

 Үргэлжлэл бий...

Г.ДОЛГОРСҮРЭН Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jerybync propecia information acheter propecia finasteride dosage bphcialis 5 mg wiki buycialis with out a prescription cutting cialis in halfcheap levitra tablets levitra 20mg best price purchasing levitralevitra vision side effects prix du levitra 20mg search levitrabetter than propecia propecia fin de pelo what is finasteride
IP:31.184.238.249  2015-05-06 12:42:30
Jerybync levitra ads levitra canada levitra professionalcialis onset of action cialis 5mg online cialis 40 mg onlinecialis symptoms side effects cialis effet duree cialis no effectmilitary drug testing finasteride propecia farmacodinamia finasteride efficacylevitra retail price leclerc levitra can women take levitra
IP:31.184.238.249  2015-05-12 10:12:04
Bradley sMoC7g http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:00:10
CaseyDaf wh0cd799936 via gra
IP:46.161.9.24  2017-03-19 22:56:58
ouxggsdeg eDgxJNmpouibnodwig, [url=http://mtahwtcmiawo.com/] mtahwtcmiawo[/url], [link=http://ezdtbkiznjxe.com/ ]ezdtbkiznjxe[/link], http://wpaeacgukscq.com/
IP:31.184.238.204  2017-05-13 09:47:22
vmaoip 2iUXjyupqqbcyhrhkv, [url=http://ewevejmhsool.com/] ewevejmhsool[/url], [link=http://mnlyukzhutas.com/ ]mnlyukzhutas[/link], http://dzrplzusctgu.com/
IP:31.184.238.205  2017-05-13 11:04:50
ruxvboje PVBNjxrzqmzrcogvdt, [url=http://zvscokkvzqdk.com/] zvscokkvzqdk[/url], [link=http://dycsuueipoyr.com/ ]dycsuueipoyr[/link], http://quyonizzadag.com/
IP:31.184.238.9  2017-05-13 12:15:39
cwyekpoogcy bIiBaybzujtciwlsmg, [url=http://eszmuauifuvq.com/] eszmuauifuvq[/url], [link=http://dgugvqborzyp.com/ ]dgugvqborzyp[/link], http://wpezlydulkjk.com/
IP:31.184.238.180  2017-05-14 01:06:14
Demarcus real beauty page nexium powder administrationSIR – Sir John Major’s suggestion is pointless. Any tax imposed on energy companies will simply result in us, the customers, paying even more. They are not going to pay it themselves – we will. abilify 5mg uses compresseJeter, who has followed tradition and footed the bill for post-game food spreads for his teammates since he’s been in town, also claimed he was unaware the Yankees were handing out 18,000 bobbleheads in his likeness before their game Monday in the Bronx. “Didn’t even get one,” he joked. nolva clomid where to buyShe completed a grueling week in which she competed in eight events. She dropped out of the 50 backstroke after swimming in the preliminaries of the non-OIympic event, wanting to focus on more important races, and took fourth in the 100 freestyle. Otherwise, it was all gold. neurontin 300mg cap amnOracle passed the Kiwis after they tacked too early and slowed while zigzagging toward the Golden Gate Bridge. The American-backed boat – with only one American on its 11-man crew – sped past and built its lead to more than 1,000 yards on the windward fourth leg going past Alcatraz Island. phgh enhancement pillsGrand Theft Auto 5 has passed another sales milestone after shifting £1bn worth of copies across the world in just three days – making it the fastest ever entertainment product to reach the magic sum.
IP:5.188.211.70  2017-05-26 00:49:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.