Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай

2010/04/22
Share |
Хүмүүс:
Монголчууд дууны эффект, цуурайнд дуртай

-Энэ жил Рагу их хатуу байх шиг санагдсан. Сvvлийн vед их ууртай харагдаад байгаа.

-Хатуу байх хэрэгтэй.
Єнгєрс єн жил 300 оролцогч шалгуулсан бол энэ жил 700 болсон. Єдєр бvр 100 оролцогчийн дуулахыг сонсоно гээд бод доо. Тєрєл бvрийн “Титаник”, Уитни Хьюстон, Жастин Тимбэрлэйк, Ма риан Кери сонсож байна. Их хэцvv. Тэгэхээр тэр олон дуучнаас vнэхээр сайныг нь шилж vлдээх чухал. Тэгэхээр эхний шалгаруулалт хатуу байх ёстой. Харин дараагийн vед зєєлєн байж, зєвлєгєє єгч, тусалж дэмжихийг бодно.

-Энэ жил урьдынхаасаа шалгуур єндєртэй гэж хэлж болох нь ээ?
-Тийм ээ. Єрсєлдєгч олон байх тусам тэмцэл ширvvсдэг юм чинь. Энэ жил хэнэггvй нєхдvvд олон байгааг vзэгчид анзаарсан байх аа. “Чи тэнцсэнгvй” гэхээр инээгээд л гараад явчихаж байгаа юм. Зарим нь хэлээ гаргана. Єнгєрсєн жилийн оролцогчид сэтгэлээр их унасан харагддаг байсан. Ихэнх нь дахин шалгуулж байгаа.

-Та хvмvvсийг хэт доош нь хийх, єєлєх хэрэггvй зvйлийг нь дахин дахин хэлдэг гээд хvмvvс дургvйлхэж байна лээ.
-Тийм гэж vv. Би єєрийгєє зєвлєгєє єгєєд байна гэж бодсон шvv дээ. Дутагдлаа хэлvvлэх дургvй хvмvvс бий. Гэхдээ дутагдал гэдэг зvйлийг хэлж байж л засна шvv дээ. Ємнє нь хасагдаж байсан хvvхдvvд хаана алдаж байгаагаа сонссон учраас хурдан сайжирсан байх гэж боддог.

-Танд хэдэн тєрлийн vнэлгээ байдаг вэ?
-Маш сайн. Энэ жил чиний жил биш. Караоке дуучин. Маш муу. Найдваргvй... Ийм таван vнэлгээ байгаа.
-Сургуулилалт хийвэл дуулчихаар оролцогчийг та шууд хасчихсан. Яагаад?
-Би авьяастай хvмvvсийг нvдээ аньж байгаад хасчихдаг юм биш шvv дээ. “Энэ жил чиний жил биш” гэж хэлдэг. Тэдэнд сургуулилалт хэрэгтэй.

-Манай залуусын дууны сонголтыг их шvvмжилж харагддаг…
-Нэгэн хэвийн дуу сонгодог. Жас тин Тимбэрлэйкийн дуу доогуур єнгєтэй байхад С.Жавхлан их єндєр єнгєєр дуулдаг. Энэ чинь монгол хэмнэл. Монгол хэв маяг. Дэлхийн хэмнэлтэй адилгvй.
-Тэгэхээр улс vндэстний хэл дууны аялгуунд нєлєєлдєг гэсэн vг vv?
-Нєлєєлнє. Маш их нєлєєлнє. “Титаник” киноны дууг монгол хэлээр хэзээ ч дуулж болохгvй. Монголчууд єндєр єнгєєр дуулах дуртай. Хvмvvс нь ч тийм дуу сонсдог.

-Манай зарим хамтлагийн дуучид энэ тэмцээнд ороод хасагддаг.
-Тэр дуучинд аав, ээж нь “Чи гоё дуулдаг” гэж хэлдэг. Найз нєхєд нь дуулахыг нь дэмждэг. Тэгэхээр єєрийгєє дуулж чаддаггvй гэдгийг яаж мэдэх билээ. Хэн нэгэн тvvнд хэлэх хэрэгтэй. Харин ойр дотных нь хvмvvс яагаад ч юм хэлдэггvй. Нуудаг.

-Тэгэхээр бид муу дуучны дууг сонсоод байна гэсэн vг vv?
-Vгvй. Хэн сайн дуучин гэдгийг хvмvvс мэддэг. “Камертон” хамтлаг 24.000, Болд 18.000 vзэгч цуглуулж байсан удаатай. Тэд vнэхээр сайн учраас тийм олон vзэгч цугларсан. Харин караоке дуучид хэзээ ч том концерт хийж чаддаггvй шvv дээ. Зєвхєн найз нєхєд, гэр бvлийнхээ хvрээнд тоглолт хийчихээд єєрийгєє дуучин гэж нэрлэж болохгvй.
-Ер нь огт мэдрэмжгvй хvн гэж байдаг юм уу?
-Байхгvй ээ. Хvн бvр мэдрэмжтэй тєрдєг.

-Тэгвэл та яагаад хvмvvсийг “мээд-рэмж” байхгvй гэдэг юм бэ?
-Хєгжмийн мэдрэмж байхгvй гэсэн юм. Хvн болгонд єєр єєрийн мэдрэмж, онцлог бий. Тэр нь хєгжмийнх, уран зургийнх гээд аль нь ч байж болно шvv дээ. Дууны мэдрэмж багатай хvн дуучин болно гэдэг хэцvv. Бараг боломжгvй.
-Мэдрэмжийг бий болгоно гэж байх уу?
-Мэдрэмж тєрєх нь бий. Байгалиас заяана гэсэн vг. Заримдаа жаахан хvvхдvvд хvмvv сийг алмайруулдаг шvv дээ. Энэ энгийн хэрэг биш. Тєрєлхийн авьяас гэж байдаг юм билээ.
-Та єєрийнхєє хєгжмийн мэдрэмжийг хэр vнэлдэг вэ?

-Сайн гэж боддог. Vvнийг сонсогчид хэлэх байх.
-Та єєрєє vнэхээр тийм мэдрэмжтэй хvн юм бол vлгэр жишээ болохоор дуу дуулж, хийж болдоггvй юм уу?
-Би дуу дуулахаас илvv сонсохдоо сайн. Продюссер гэдэг чинь єєр мэргэжил. Би заавал дуулах албагvй. Сайн уран бvтээл бvтээхийн тулд продюссерийн ажил надад хангалттай. Тэрнээс биш би мэдрэмжтэй, би дуучин болно гээд байж болохгvй шvv дээ.

-Та монголд ирээд ямар уран бvтээл дээр ажилласан бэ?
-“Киви” хамтлагийн “Hot line”-аас эхлээд хэд хэдэн дуу бий. Дуучин Д.Болд, Э.Агиймаа, “3 охин” хамтлагтай хамтарч ажилласан. Монголчууд ерєнхийд єє нэгэн хэвийн дуу сонсдог. Харин би олон тєрлийн дуунд дуртай. Vргэлж шинэ хэмнэл эрэлхийлдэг. Энэ миний амьдралыг сайхан болгодог. -Улс vндэстэн бvр єєр єєрийн гэсэн аялгуутай. Тэгвэл бvх vндэстэнд таалагдах дуу гэж байх уу?
-Хэцvv. Монголын цаг уур, газар нутгийн онцлогт зарим дуу тохирохгvй.
-Монголчууд зvйр vг, яруу найраг сонсож єсдєг. Гэтэл одоо дэлхийн дуу хєгжмийн чиг хандлага яриа маягийн єгvvлэмжтэй болсон...

-Тийм шvv. Яриад л, яриад л байдаг. Би гэрээсээ гарлаа, тэгээд бvсгvйтэй танилцлаа, шууд дурлалаа гэх мэт… Хvvрнэн єгvvлэх маягтай. Монголчуудын хэлний онцлогоос хамаараад ч тэр vv эвгvй сонсогдох тохиолдол байдаг. Vvнд vг сонголт бас их нєлєєтэй гэж боддог юм.

-Та vнэхээр л мундаг юм бол єєр том оронд очиж ажиллахг vй яагаад заавал жижигхэн Монголыг сонгосон юм бэ?

-Миний найз нарын дунд нэртэй, мундаг продюссерvvд бий. Би тэдэн шиг “том” ажил хийж болох л байсан. Гэхдээ би одоо энд, Монголд байна. Энд надад эхнэр, хоол, хувцас, ажил, гэр байна. Хэд хэдэн найзтай болсон. Єєр юу хэрэгтэй юм бэ. Энэ бvхэн миний амьдрал. Надад таалагддаг амьдрал. -Яагаад монгол хvнтэй гэр бvл болоо вэ?

-Би эхнэрээ сонгож, аль нэг vндэстэнтэй гэр бvл болно гэж тооцоолж, тєлєвлєєгvй. Бид хэзээ, хаана, хэнтэй учрахаа мэддэггvй. Гэнэт нэг хvнтэй учирсан нь монгол хvн байж таарсан. Бид Лондонд танилцсан юм. Тэр их сайхан, мэдлэг боловсролтой эмэгтэй. Хайр сэтгэлд гарал угсааны зааг байдаггvй шvv дээ.

-Таны эхнэр тэмцээнийг шvvх арга барилын чинь талаар ярьдаг уу?
-Vгvй ээ. Энэ бол миний ажил. Миний ажлыг яаж хийх юм бэ. Хvмvvс єєр єєрсдийнхєє ажлыг л хийдэг шvv дээ. Тэгээд ч эхнэр маань дуу хєгжмийн холбогдолтой ажил хийхгvй. Миний эхнэр найдваргvй дуучин. Тэр ингэж хэлээд инээсэн юм. Маш чангаар, их удаан инээсэн. Магадгvй тэр эхнэрээ тєсєєлєєд, єхєєрдсєн байх аа. Надад яг тэгж харагдсан.


-Цаг орой болчихож. Ингэж ажиллаад, гэртээ харих гvй болохоор эхнэр чинь дуудахгvй байна уу?
-Тэр Лондонд байгаа. Сургуульдаа явсан. Амралтаараа ирдэг юм. Энд байх хугацаанд нь би ажлаа дуусгаад, хамтдаа байдаг. -Энд ирэхээсээ ємнє ямар ажил хийж байв? -Их олон зvйл хийж байсан. Оюутан байхдаа хоёр, гурван ажил хийх хэрэгтэй байсан. Лондонд сурдаг байсан юм. Тэнд амьдрах єртєг єндєр. Доод тал нь хоёр ажил хийхгvй бол сургалтын тєлбєр, байр хоолны асуудал жаахан хvнд. Алиалагч ч хийж явлаа. Сингапурт телевизийн компани, хєгжмийн студид ажиллаж байсан. Олон ч зvйл сурлаа. Тэнд олон орны хvмvvс ажилладаг. Монголоос Ариунаа, Чинбаа гээд олон хvн байсан.

-Ингэхэд та яг ямар мэргэжилтэй хvн бэ?
-Архитектурын чиглэлээр сурч байлаа. Гэхдээ єєрийнхєє сонирхолд хєтлєгдєєд хєгжмийн холбогдолтой мэргэжилд суралцсан. Урьд нь Сингапурт хєгжмийн чиглэлээр сурч, тєгссєн болохоор хvндрэлтэй зvйл байгаагvй. Гэхдээ аав, ээж маань их уурласан. Хєгжмийн продюссер мэргэжилтэй, ерєнхийдєє студийн дизайн, хєгжмийн найруулга, ажилчидтай хамтран ажиллах гээд ер нь техникийн бvхий л талын ажил хийчихнэ шvv.

-Тэгээд яагаад мэргэжлээрээ ажиллахгvй байгаа юм бэ?
-Хэн намайг мэргэжлээрээ ажил лахгvй байгаа гэж хэлсэн юм бэ. Би Монголд ирээд хэд хэдэн интерьер гаргасан шvv дээ. “B production” болон Чукагийн “Up” студийн интерьерийг би хийсэн. Энэ єрєє, манай студийн засал чимэглэл ч бас миний дизайн. Тvvний ажлын єрєєг ажиглах зуур тэр надад шинэхэн уран бvтээлээ сонир хуулсан юм. “Шуранхай” хамтлаг, дуучин Д.Болдтой хамтран дуулжээ. Уртын дуу мэддэг хэдий ч цоо шинэ санагдсан юм.

-Энэ их гоё дуу юм аа. Хит болох болов уу?
-Болно байх аа. Би энэ дууг чанартай болгох гэж хоёр сар хичээсэн. Одоо л яг болох гэж байна.
-Хvмvvс нэг дуугаа олон дахин сонссоор байгаад дасчихдаг. Тэгээд сайн мууг нь ялгахаа больдог юм шиг санагддаг. Гэтэл та удаан сонсох тусам сайн бvтээл хийнэ гээд байх юм.

-Сонсох тусам илvv сайжрах ёстой. Шинэ дууг сонсоод, зарим хэсэг нь уйтгартай санагддаг. Харин ингэж хийсэн бvтээлээс єє хайгаад олдохгvй л болов уу…
-Би Болдыг хэрхэн дуулдгийг мэднэ. “Шуранхай” хамтлагийн єнгє тєрх ч бас тодхон. Уртын дуу, ятга зэргийг ч бас сайн мэднэ. Гэтэл та энэ бvхнийг нийлvvлээд, яаж цоо шинэ єнгє дуугаралт гаргаж чадав аа?
-Би шинэ тєрлийн аялгууг ардын урлагтай хольсон. Монгол ардын дуу, хєгжим надад маш их таалагддаг. Гэхдээ бvгдэд таалагдуулахын тулд шинэ vеийн хєгжимтэй хослуулах хэрэгтэй байсан. Би бодсоноо хийж чадсан.

-Одоо хєгжмийн тєрєл жанр бvгд зохиогдоод дуусаж байх шиг байна. Дахиад шинэ аялгуу гарна гэдэг хэцvv юу?
-Тийм. R&B урсгалын бvх аялгуу, тєрєл хэлбэр нь дууссан. Харин одоо бусад нь дуусах дєхєж байгаа. Мэдээж тэр болтол шинэ уран бvтээл туурвих хэрэгтэй шvv дээ.

-Монголчууд ямар аялгуунд дуртайг ажиглав уу?
-Тийм ээ. Би олж харсан. Янз бvрийн эффект, цуурайнд дуртай юм билээ. Тал нутгийн хvмvvс болохоор цаанаасаа энэ аялгуунд татагддаг. Хадан дунд хашхирахаар цуурайтдаг. Монголд олон хад байдаг юм билээ. Уртын дуу ч гэсэн цуурай, эффектvvдтэй их адилхан болохыг анзаарсан.

-Та тэгвэл Монголын vндэсний хєгжим рvv довтлохоор шийджээ?
-Тийм ээ. Би Монголын vндэсний хєгжим ятга, хуучир, хєємий, морин хуурын аялгуунд дуртай. Уртын дуу ч бас vнэхээр сайхан сэтгэгдэл тєрvvлдэг. Би vvнийг шинээр нээхийг хvсэж байгаа юм.

-Харин орчин vеийн хєгжмийн тухай яривал ямар байна вэ?
-Монголын хєгжмийн зохиолчид Азидаа хамгийн алдартай нь. Сайн дуучин цєєхєн байдаг ч, хамтлагууд нь тааруухан. Магадгvй Б.Бадар-Ууганы vед Монголын урлаг одоогийнхоос сайн байсан байж мэднэ. Учир нь монголчууд 1980-аад оны “Битлз” зэрэг хамтлагийг сайн мэддэг хэдий ч, тvvнээс хойшхи vеийг мэдэхгvй юм шиг ээ. Сvvлийн vеийн хип хоп хамтлагууд хєгжмийнхєє тvvхийн талаар сайн мэдэхгvй байна. Гадаад дууны клипэнд гардаг шиг ганган машин хєлєглєж, гаазтай ундаа сороод явахыг хип хоп гэдэггvй шvv дээ. Хєгжмийн талаар илvv мэдлэгтэй болъё гэвэл тvvхийг нь судалж vзэх нь чухал. Тvvх нь хаанаас vvсэлтэй, ямар алдартай хvмvvс байдаг гээд л. Хуучин юмнаас шинэ юм гарч ирдэг гэдэг утгаар тvvхийг нь мэдэж байж л хєгжинє гэж боддог.

-Та єєрєє манай vндэсний язгуур урлагийг судалсан уу?
-Судалсан. Хэрвээ судлаагvй бол аль хєгжмєєс ямар дуугаралт гарч, хэрхэн хєглєгдєхийг мэдэхг vй шvv дээ. Энд ирээд нэлээд хэдэн жил боллоо. Хэд хэдэн бvтээл туурвилаа. Харин одоо л дєнгєж vндэсний урлагаар орчин vеийн бvтээл туурвиж байна. Єнгєрсєн хугацаанд би судалгаа хийсэн. Би уран бvтээлд дуртай. Тийм болохоор єєрєє чанартай уран бvтээл хийхийг хvсдэг. Уран бvтээл vvрд vлддэг шvv дээ.

Рагугийн “Мээд-рэмж” гэдэг vг залуусын дунд хит болж, тvvний ярианы єнгийг дуурайж ярих хvн олширсныг гайхах зvйлгvй боллоо. Энэ бол тvvний оргиналь хэв маяг. Тvvний тод, чанга инээд найрсаг занг тодотгож, буруу хэлсэн vгийг нь залруулж байлаа. Би тvvнийг vнэлж эхлэв. Сингапураас ирсэн, “Universe Best Songs” тэмцээний шvvгч, хvмvvсийн урмыг хугалдаг хvн гэдгээс єєрєєр тєсєєлж байсан гvй ээ. Харин тvvнтэй уулзмагцаа хєгжимд vнэнчээр “дурласан” болохыг нь анзаарсан юм. “Харанга” хамтлагийн дуу эгшиглэхэд, тvvний харцанд дурлалын оч харвах шиг гялалзсан юм шvv....

Єнєєдєр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Tether Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Status как купить Dropil как купить Substratum ЗакладкР¸ спайс во Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚оке как купить RChain киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Zilliqa eth на VeChain eth на CyberMiles где купить Hshare обмен qiwi на Aion Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Hshare как купить OmiseGO Клады закладкР¸ где купить Qtum купить Waltonchain купить Bytecoin dash на Nano ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ ÐºÐµ курс Mithril купить Nxt курс Substratum Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Veritaseum киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Cryptonex ЗакладкР¸ гашиш в Ð¨Ð»Ð¸ÑÑÐµÐ»Ñ ŒÐ±ÑƒÑ€Ð³Ðµ где купить MonaCoin doge на Waltonchain dash на VeChain dash на Zilliqa киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на 0x Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Ontology btc на Golem киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Veritaseum купить Kyber Network btc на Tether eth на KuCoin Shares курс Enigma
IP:93.179.90.13  2018-06-15 17:17:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.