Улсын харцага Батбаяр нарын хvмvvсээс их хэмжээний доллар гол гаргасан яруу найрагч Ж.Мөнхбатыг Солонгосын казиногийнхан vvдээрээ ч шагайлгахаа байжээ

2010/04/23
Share |
Хүмүүс: Мөнхбат | 
 Улсын харцага Батбаяр нарын хvмvvсээс их хэмжээний доллар гол гаргасан яруу найрагч Ж.Мөнхбатыг Солонгосын казиногийнхан vvдээрээ ч шагайлгахаа байжээ

Хэдэн жилийн ємнє МУИС тєгссєн нэг залуу гэнэт тодорч, олны танил болсон юм даг.
Тvvнийг Архангайнх хэмээн нутгархаж, УИХ-ын дарга байхдаа С.Тємєр-Очир туслахаараа ажиллуулж, єгсєж дэвших карьерийг нь засаж єгсєн. Энэ зуураа мань туслах МАХН-ын дэргэдэх МАСЗХ-ныхны идэвхтэй гишvvн нь болж, бvр ерєнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаад авсан. Яруу найрагч гэх тvvнийг дээрх албан тушаалаа ашиглаж, "Болор цом" наадмыг ёс бусаар авсан гэж тухайн vед хэвлэлээр бичиж байлаа. Мэдээж энд МАСЗХ-ны ерєнхий нарийн бичгийн дарга асан, яруу найрагч Ж.Мєнхбатын тухай бичиж байна.

Тvvнийг МАСЗХ-г удирдалцаж байх vеэс л тэдний хvрээллийнхний хууль бус vйлдлvvд нийгмийг цочоож эхэлсэн. Тєрийн банкны мєнгєєр туйлж байсан залуучуудын байгууллагын нэг удирдлага Ж.Мєнхбатыг ч тухайн vедээ бусад нєхдийн хамт Ц.Чимидцэрэнгийн єгсєн мєнгєєр Солонгосын казинод очиж тоглосон гэгдэж байсан ч мань эр эмчилгээ хийлгэхээр Солонгос явсан юм хэмээн мэдvvлсээр хэрэг явдал мартагдсан. Улстєр, урлаг соёлын аль алийг "мандуулж" явсан мань эр манай цуутай хvvхнvvдийн нэг дуучин Т.Баясгалантай янаг амрагийн холбоотой болж, хамт хvртэл амьдраад авсан. Харин дараахан АНУ-д сурахаар одлоо хэмээгээд сураг намжсан билээ. Уг нь Хадгаламж банкны асуудал зэргээс болоод тvvнийг гадаадад гаргахгvй байсан ч удалгvй явуулсан юм билээ.

МАХН-ын карьер хєєсєн залуу удирдагчдын нэг тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон хотноо суралцах болжээ. Харамсалтай нь тэрбээр хичээл сургууль гэхээсээ илvv найз нєхдєєсєє сурч, євлєн авсан хобби болох казинодох дондоо дийлдсэн нэгэн гэдгээ харуулах болоод байна. Тэнд казино тоглодог зарим нэг монгол залуустай нийлж тоглосоор халаасан дахь хэдийгээ барчихсан гэдэг. Тєд удалгvй Монголдоо хєл тавьсан тэрээр сурсныг сураар боож болдоггvйн vлгэрээр Солонгосыг зорьж тэндхийн казиногоор гvйдэлтэй болсныг хэвлэл бvр бичиж байна. Тэрээр Монголоос явахдаа Улсын харцага Батбаяраас 10 мянган ам.доллар зээлсэн гэх. Тvvгээр ч барахгvй тvvний танил нэг эрхмийг зад найрч байрыг нь барьцаанд тавиулан 40 мянган ам.доллар салгасан сурагтай. Тухайн vед харцага 10 мянган доллараа эхнэртээ хэлэлгvй нууцаар зээлчихсэн юм байх.

Харин эхнэр нь учрыг мэдсэн хойноо "Хэрэв би Мєнхбат гэж мэдсэн бол єєрєєр хандах байсан" хэмээн дотныхоо нэгэнд ам алджээ. Болор цомын шvvгчдийг ганцхан шєнийн дотор сольж дєнгєсєн гэдэг энэ эр vнэхээр зайтай нэгэн аж. Харамсалтай нь тэрээр энэ сэргэлэн толгойгоо мєрийтэй тоглоомд мэдvvлж єдгєє Солонгосын казиногийн vvдээр эргэлдэн єнєєх хэд нь хамрыг нь ч цухуйлгахгvй гэсэн шиг хєєж тууж байдаг сурагтай.

Монголчуудын амьдрал

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas çàêëàäêà íèòðèòíîé ñîëè ЗакладкР¸ MDMA в Ликино-д
IP:5.101.217.239  2018-01-11 03:49:42
t Munxbat xenii xaanaxiin munguur solongosdkozino ddog bol.tend l kozinodj b.dag gesen
IP:112.72.8.98  2018-03-21 09:06:28
wlbdlpdt NwlThiwxgiepiecjon, [url=http://tqbxqhnwalht.com/] tqbxqhnwalht[/url], [link=http://fmxxkiyqfqhq.com/ ]fmxxkiyqfqhq[/link], http://wzzpawwerbmr.com/
IP:31.184.238.87  2018-11-06 22:40:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.