Өршөөлийн хууль өгөөжтэй юу?

2010/04/23
Share |
Хүмүүс:
Өршөөлийн хууль өгөөжтэй юу?

Ерэн оны ардчилсан хувьсгалаас хойш нийтдээ таван удаа “Єршєєлийн хууль” гарчээ.
Харамсалтай нь энэхvv єршєєлийн хуулиуд нь ямар нэг тэмдэглэлт ойг тохиолдуулж, эсвэл ямарваа нэгэн улс тєрийн хvчний давуу байдал, нэр хvнд олох “буяны vйл”- ийн арга хэрэгсэл болон хєгжсєєр ирсэн байх юм. Тvvгээр ч барахгvй эрvvгийн ялын бодлогоос хамааралгvй шахам болсон нь харагддаг.
Єршєєлийн хууль нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч зєрчигдсєн эрхээ сэргээх, хохирлоо нєхєн тєлvvлэх боломжийг хаадаг тєдийгvй иргэн нийгмийг гэмт халдлагаас хамгаалах эрvvгийн бодлогыг vгvйсгэдэг гэж хуулийнхан vздэг юм билээ. Нєгєєтэйгvvр єршєєлийн хуулиудын давтамж хэт ойрхон байх нь эрvvгийн ялын цээрлvvлэх, урьдчилан сэргийлэх зорилгод ихээхэн сєрєг нєлєє vзvvлдэг гэсэн. Манай улсын хувьд 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд єршєєлийн хуулиуд гарсан байдаг юм билээ. Тэгээд ч єршєєлийн хууль ойр ойрхон гарах нь хvмvvст “гэмт хэрэг vйлдчихээд єршєєгдєєд байж болдог, ялаас мултарч болох юм байна, ямар нэг аргаар єршєєлд багтахыг хичээх нь зvйтэй” гэсэн бодлыг тєрvvлдэг.
Нийгэмд эерэг гэхээсээ илvvтэй сєрєг нєхцєлийг vvсгэдэг єршєєлийн хууль нь єршєєлд хамрагдаагvй vлдсэн ялтнууд єлсгєлєн зарлах, суллагдсан ньдахин гэмтхэрэг vйлдэх, учруулсан хохирлоо тєлєхгvй байх, нийтэд айдас тєрvvлэх гэх мэт олон vр дагаврыг авчирдаг нь єдгєє нэгэнт тодорхой болчихоод байгаа. Тvvнээс гадна манай улсыг хэт шоронжсон улс гэх шvvмжлэл сонсогддог ч хуучин Эрvvгийн хууль vйлчилж байх vед жилд дунджаар 6000 орчим хvн хорих ял эдэлдэг байсан бол 2007 оны 12 дугаар сарын 31-ний єдрийг хvртэлх хугацаанд єссєн дvнгээр 8829 ялтан ял эдэлсэн гэх судалгаа байдаг юм билээ. Хорих, баривчлах ялыг ялгамжгvйгээр эдлvvлэх, хорих ялыг илvv хэрэглэх нь шоронгийн хэт дvvргэлтийг бий болгож, зардлын єсєлт, эрvvл ахуйн нєхцєлийн бууралт, амьдрах нєхцєлийн хvндрэл, тогтоол гvйцэтгэх газрын ажилтнуудын хэт ачаалал зэрэг сєрєг vзэгдлийн шалтгаан болдог бєгєєд нэг хоригдлыг ял эдлvvлэхэд сард тєрийн албан хаагчийн сарын дундаж цалинтай тэнцэхvйц зардал гардаг гэх.
Мєн хорих ял эдлvvлэхэд гарч буй зардлын таван жилийн дундаж нь томоохон 16 аймгийн жилийн тєсєвтэй тэнцдэг гэсэн. Тvvнчлэн хорих, баривчлах ял нь тєрєєс зардал шаардсан ял боловч ял эдэлж буй этгээдэд засарч, хvмvvжихээс илvvтэй цээрлэл, залхаалтын шинжийг vзvvлдэг бєгєєд ямар нэг хэмжээгээр сэтгэл зvйн хямралд ордог учир vр нєлєє нь тєдийлєн єндєр байдаггvй ажээ. Тэгээд ч ял эдэлж буй ялтнуудын ихэнх нь хорихоос суллагдаж гараад яах тухайгаа сайн мэдэхгvй, яана даа гэсэн айдастай байдаг байна. Єєрєєр хэлбэл єнєєдрийг хvртэл єршєєлєєр болон хорих ял эдлээд суллагдаж байгаа хvмvvсийг нийгэмшvvлэх, хvлээн авах тогтолцоо, байгууллага байхгvйгээс дахин гэмт хэрэг vйлдэх, бусдад руу татагдах зэрэг эрсдэлд ордог гэж хууль хvчний байгууллагынхан ам уралдуулан учирладаг. Єршєєлийн хуультай холбогдон гардаг хамгийн бэрхшээлтэй асуудал бол гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нєхєн барагдуулахгvй байх явдал. Єршєєлд хамрагдана гээд учруулсан хохирлоо тєлєхгvй ямар нэг байдлаар аргацааж байгаад єршєєлд хамрагдах, иргэдийг дахин хохироох явдал гардаг нь нэлээд тvгээмэл. Єєрєєр хэлбэл хорих ял эдэлж байгаа, хорихоос єєр тєрлийн ял шийтгvvлж шvvхийн шийдвэр гvйцэтгэлийң шатанд учруулсан хохирлоо нєхєн тєлж байгаа хvмvvс єршєєлд хамрагдсанаар учруулсан хохирлоо нєхєн тєлєхгvй байх “эрхтэй” болдог гажиг жишиг тогтчихеон гэсэн vг.
Зvй нь ийм байдлаар хохирогчийг “давхар хохироохгvй”-н тулд Єршєєлийн хуульд хохирлыг барагдуулсан нь хамрагддаг баймаар. Тэгээд ч єршєєлд хамрагсагдын олонх нь давтан хэрэг vйлддэг. Судалгаанаас харахад гэмт хэрэг vйлдэж буй этгээдvvд эмэгтэйчvvд рvv халдах нь элбэг. Ихэвчлэн дээрэм, танхайн, хулгайн хэрэгт холбогддог. Єршєєлєєр суллагдагсад дахин гэмт хэрэг vйлдэх явдал нийт єршєєлд хамрагдсадын багахан хувийг эзэлдэг ч тэрхvv бага хэмжээ нь иргэдэд шууд нєлєє vзvvлж, аймшигт автуулдаг. Ташрамд сонирхуулахад манайхаас бусад оронд єршєєлд хамрагдах болсон хvмvvсийг хууль гарснаас хойш зургаан сараас нэг жилийн дараа гаргадаг. Ингэхдээ єршєєлд хамрагдах хvмvvсийг тусгайлсан сургалтанд хамруулж сэтгэлзvй болон бусад байдлаар нийгэмд гарахад нь зугуухан бэлтгэдэг байна. Харамсалтай нь манай улсад энэ талаар юу ч хийдэггvй гээд хэлчихэд болно. Эцэст нь хэлэхэд сvvлийн vед Єршєєлийн хуулийг хэн нэгэн этгээдэд зориулж захиалгаар гаргасан гэх хардлага нийгэмд тєрдєг болсон агаад энэ нь энгийн шударга иргэдийн амар амгалан амьдралд аюул, тvгшvvрээс єєр юу ч авчирдаггvйд л асуудлын гол байгаа юм. Тэр ч утгаараа Єршєєлийн хууль єгєєжтэй ажил уу гэсэн асуултад vгvй гэсэн хариулт олныг єгнє гэж мєрийцсєн ч болно.

З.Есvгэн Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêà ñîëè â ÿðîñëàâëå ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в СосновоР¼ Боре Как Ð¾Ñ‡Ð¸ÑÑ‚Ð¸Ñ‚Ñ Œ организР¼ от амфетамР¸Ð½Ð° АмфетамР¸Ð½ Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ в воронежРµ АмфетамР¸Ð½ Ñ‚Ð¾Ð»ÐµÑ€Ð°Ð½Ñ ‚ность ЗакладкР¸ героина в туле НаркотиРº шоколадРºÐ° Купить амфетамР¸Ð½ в волгогрР°Ð´Ðµ Купить JWH Бежецк ÷òî òàêîå çàêëàäêè ìèêñîâ АвтопроР´Ð°Ð¶Ð° в краснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº е Купить lsd в Северо-К
IP:185.14.194.88  2018-01-17 08:36:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.