Улс төрийг Улаанбаатар тодорхойлно

2010/04/23
Share |
Хүмүүс:
Улс төрийг Улаанбаатар тодорхойлно

-Нийслэлээ хөгжүүлье гэвэл пропорциональ систем-

Монгол улсын нийслэл сүүлийн хорин жилийн турш хөдөөгөөс сонгогдсон гишүүд, хөдөөнөөс ирсэн нүүдэлчид, мал сүрэг ямаа мамааны хөлд сүйрсэн юм. Сонгуулийн систем нь өөрөө хөрөнгө оруулалтын бодлого болдог учраас үе үеийн парламентад хотынхон дандаа “Цөөнх” болдог байлаа. Тийм ч учраас улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төсөл /Ядахдаа 1000 хүн ажиллах ажлын байр гаргах үйлдвэр/ ганц ширхэг байгуулагдсангүй.

Дотоодын хөрөнгө оруулалт жил бүр нэмэгдээд байгаа ч өнөө хөдөөгөөс сонгогдсон гишүүд энэ аймагт худаг гаргана. Тэр аймгийн халуун ус барина. Сүүлдээ бүүр ямаанд мөнгө өгнө. Мал оршуулахад хөрөнгө гаргана, өвс тэжээл авна гээд хөрөнгө оруулалтын 80 хувийг хөдөө аймаг сумууд руу чирээд явчихдаг. Тэгээд үлдсэн 20 хувь нь нийслэл хотын 9 дүүрэгт оногддог байв. Одоогийн эрх барьж байгаа улс төрийн хоёр нам өргөн барьсан сонгуулийн хуулийн төслөө хамгаалж чадвал Нийслэл хотод маань дорвитой хөрөнгө оруулалт орж ирнэ.

Пропорциональ систем гэдэг үнэхээр нэр дэвшигчийн шандсыг сорьдог. Улаанбаатар хотоос л улсын хэмжээгээр танигдсан лидерүүд УИХ-д орж ирнэ. Нэг аймгийн хэмжээний, нэг аймгийн хэдэн сумын хэмжээний улс төрчид бол энэ системээр нэр дэвшиж УИХ-ын гишүүн болно гэж зүүдлээд ч хэрэггүй юм. Нийт сонгогчдын 60 шахуу хувийг тодорхойлдог дээр нь хөдөөгийн сонгогчдыг бодвол оюуны потенциал мэдээлэл сайтай нийслэлийн сонгогчид сонгуулийн хувь заяатайгаа цуг нийслэлийнхээ хөгжлийн хувь заяаг тодорхойлно.

Хамгийн доод тал нь нийслэлээс 60 гишүүн УИХ-д сонгогдоно. Тэр цагт дэлхийн аль ч улс оронд байдаг “Нийслэлийн лобби” бүлэг парламентын хамгийн хүчтэй бүлэг болж чадах юм. Нийслэлийн иргэд хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд лоббидож байгаа хүнээ УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс нь эхлээд “нийслэлийн лобби” бүлгийг байгуулж нийслэлээ хөгжүүлэх хөтөлбөрийг зөвшөөрсөн нэр дэвшигчтэйгээ ямар нам гэдгийг нь харгалзалгүй гэрээ байгуулж хөрөнгөөр, үзэл суртал, ухуулгаар зад дэмжин гаргаж ирдэг сайхан туршлага байдаг юм билээ.

Лобби бүлгийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, тус бүлгийг зохион байгуулах иргэний байгууллага хөрөнгө хуримтлуулж бодит дэмжлэг үзүүлдэг юм байна. Хөдөөгийнхнийг бодвол нийслэлчүүд хөрөнгөө ч гаргах чадалтай. Арай ч алсыг харсан бодлого явуулж чадах юм чинь. Хэрвээ сонгуулийн пропорциональ тогтолцоо руу явж чадвал улс төрийг Улаанбаатар тодорхойлно.

Алийн болгон Монгол орон хөдөө аймгаас сонгогдсон аймгийн хэмжээний улс төрчдийн золиос болж байх вэ дээ. Гэвч сонгуулийн шинэ хуулинд дахин сонгогдох магадлал байхгүй аймгийн хэмжээний улс төрч УИХ-ын гишүүд гацаа тавьж хуучин тогтолцоогоо хадгалахыг зорино. Бөх барилдуулж, морь уралдуулж, овоо тахиулж, хэдэн халтар төгрөг тарааж гарч ирж сурсан нэр бүхий зарим эрхэм гишүүд залрах нь ойлгомжтой болох цаг ойрхон байна.

Хэрвээ сонгуулийн пропорциональ системийг сонгож чадаж гэмээ нь гадаадад байгаа иргэдийн санал ч парламентад тусгалаа олно. Улс төрийг Улаанбаатар тодорхойлох цагийг ойртуулахын учир эрдэмтэн мэргэд эдийн засагчид улс төр ажиглагч судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар систем сонгох талаар үгээ хэлж үзэл суртлаа уралдуулах цаг болсон юм биш үү.

Г.Дашцэрэн Нийслэл таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr купить КристалР»Ñ‹ ЛомоносР¾Ð² Лирика в МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº е купить Герыч Покачи купить Гречка СясьстрР¾Ð¹ Ожог от метадонР° купить Герыч Высоцк Купить Соли Миксы МагнитоР³Ð¾Ñ€ÑÐº купить Герик ДалматоР²Ð¾ попперс купить в тюмени купить Иней Мураши Методон в ÐšÐ¸Ð·Ð¸Ð»ÑŽÑ€Ñ ‚е ЗакладкР¸ MDMA в НовочебР¾ÐºÑÐ°Ñ€ÑÐºÐµ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси из Китая пропитаР½Ñ‹ ядом Купить Бутират Экстази Королев Великие Луки Уфимец купил героин через Ð˜Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚ купить Тёмный Заринск купить Спид ÐšÐ¸ÑÐµÐ»Ñ‘Ð²Ñ Ðº Читать поваренР½Ð°Ñ книга Ð°Ð½Ð°Ñ€Ñ…Ð¸ÑÑ ‚а купить Хмурь ОренбурР³ купить Спид Ð—Ð»Ð°Ñ‚Ð¾ÑƒÑÑ ‚ ÐšÐ°Ð½Ð°Ñ€ÐµÐµÑ ‡Ð½Ð¸Ðº тростниРºÐ¾Ð²Ð¸Ð´Ð½Ñ‹Ð¹ — ВикипедР¸Ñ купить Тёмный Балей купить Героин Братск Мука наркотиРº купить Герик БелоусоР²Ð¾ купить ТрамадоР» ПоворинР¾ РусдосуР³ обойти блокироР²ÐºÐ¸ купить План Удачный
IP:188.68.3.161  2018-02-20 03:47:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.