Г.Урнаа: Хүний дотоод ертөнц сэтгэхүйг мэдэрнэ

2010/04/26
Share |
Хүмүүс: Урнаа | 
Г.Урнаа: Хүний дотоод ертөнц сэтгэхүйг мэдэрнэ

Драмын театрын тайзнаа удахгүй “Бусдын хөнжлийг бүү сөх” жүжиг тавигдах гэж байна. Энэ жүжигт тоглож буй соёлын тэргүүний ажилтан, “Гэгээн муза” наадмын “Шилдэг дүр”-ийн шагналт жүжигчин Г.Урнаатай ярилцлаа.

-”Бусдын хөнжлийг битгий сөх” жүжигт ямар дүр бүтээх гэж байна вэ. “Хунгийн дуу” жүжгийн дүрүүдээс юугаараа ялгаатай вэ?

-Уг нь “Секс хийцгээе” гэсэн нэртэй жүжиг байгаа юм. Нэрийг нь “Бусдын хөнжлийг битгий сөх” гэж өөрчлөөд байгаа л даа. “Секс хийцгээе” гэхээр бусдыг уриалан дуудсан өнгө аястай болоод байх шиг. Тэгээд ч манай монголчууд юмыг шууд тусган хүлээн авдаг болохоор нэрийг нь өөрчилсөн болов уу. Би энэ жүжгийн гол дүрийг нь бүтээж байгаа. Харин “Хунгийн дуу” жүжигт туслах гурван дүрд тоглосон. Энэ хоёр жүжгийн дүрүүд хоорондоо өдөр, шөнө шиг ялгаатай. Харьцуулах аргагүй тэс өөр дүрүүд юм.

-”Хунгийн дуу” жүжигт гурван өөр дүр бүтээгээд, хажуугаар нь туслах найруулагчаар ажиллах хэцүү байв уу?

-Эдгээр маань туслах дүрүүд байсан болохоор нэг их хүндрэлтэй зүйл гараагүй. Манай Г.Эрдэнэцэцэг мөн хоёр дүр бүтээсэн. Үзэгчид болон Уран сайхны зөвлөл бид хоёрыг сайн дүр бүтээлээ гэсэн. Магтаал урмын үг сонсоод сэтгэл сэргээд сайхан байгаа шүү.

Б.Мөнхдорж найруулагч маань хашир туршлагатай хүн. Тийм болохоор туслах найруулагчаар ажиллахад нэг их түүртээгүй. Урьд өмнө ганц нэг удаа туслах найруулагчаар ажиллаж байсан л даа. Ер нь баг, хамт олонтойгоо зөв ойлголцож чадвал хүндрэл гардаггүй.

-”Хунгийн дуу” жүжгийн гурван дүрийн онцлог, ялгааг тодруулахгүй юу?

-Эхний дүр нь мэргэжлээ маш сайн эзэмшсэн багш эмэгтэйн дүр. Мэргэжлээ голоод өөр мэргэжил сонгох гэж зүтгэж, тэр нь бүтэлгүйтэж байгаа юм. Хүн өөрийн эзэмшиж дадсан мэргэжилдээ тууштай байж. Түүнийгээ улам сайжруулж, хөгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Хоёр дахь дүр бол авьяас нь хүрэхгүй зүйлийг чадах гэж мэрийж буй дүр. Хүн өөрийн чадах зүйлээ л хийх ёстой гэсэн санаа байгаа юм. Харин гурав дахь дүрийн бүсгүй бол хэтзрхий гэнэн, итгэмтгий хийсвэр мөрөөдлөөр амьдралд ханддаг. Чадвар, авьяасаа хүрэхгүй юманд тэмүүлж цаг хугацааг алдах хэрэггүй гэсэн ухаарлыг хүмүүст өгөх гэсэн дүр л дээ. Энэ дүрийн эмэгтэй гэнэн зангаасаа болж төөрч будилан амьдралаа зөв удирдаж чадахгүй мухардалд ордог. Эцэст нь түүний ганц чадах зүйл нь биеэ үнэлэх явдал болж буйг харуулдаг.

-Красногоровын жүжгүүд ойрхон тавигдаж байгаа болохоор дүрийн судалгаа хийх цаг зав гарч байна уу?

-Ойрхон ч биш л дээ. Манай театрынхан Красногоровын энэ долоон жүжгийн зөвхөн зохиол дээр нь бүтэн жил, жүжгийн сургуулилт дээр гэхэд зургаан cap ажилласан. Ар араасаа жүжгүүд гаргаад, зүгээр л бид хурдан үйлдвэрлээд байгаа юм биш. Олон хүний хүч хөдөлмөр шингэн бүтэж байгаа жүжгүүд юм шүү.

-”Бусдын хөнжлийг битгий сөх” жүжгийн гол үйл явдал юу байх вэ?

-Энэ жүжиг маань сэтгэхүйн драм шүү дээ. Ирээд үзвэл илүү ойлгомжтой байх болов уу. Хүн эрх чөлөөтэй байхдаа ямар байдаг юм бэ гэдгийг энэ жүжгээс ойлгох болно. Би дөч наслахдаа секс гэдэг юмыг эрх чөлөө гэж ер бодож байгаагүй. Түр зуурын хөнгөн жаргал гэж боддог байлаа. Харин энэ жүжигт ажилласнаар хосуудын хоорондын нарийн нандин зүйлүүдийг илүү ойлгож мэдэрсэн. Амьдрал дээр энгэр зөрүүлэх явдлыг хүн болгон хйидэг. Гэхдээ энэ нь маш эмзэг, нууц зүйл байдаг. Эр, эмийн ёсны энэ үйлдэл нь уйтгар гуниг, уй гашуу, зовлон бэрхшээл, сэтгэлийн дарамтыг түр зуур ч мартуулж чаддаг. Түр зуурын аз жаргалтай мөч, ид шид шиг зүйл гэдгийг энэ жүжгийн зохиолд тусгасан байгаа. Хааяа боловч хүмүүс өөрөөсөө хайр гэж юу юм гэж асууж үзэх хэрэгтэй.

-Таны бодлоор хайр гэж юу юм бэ?

-Хайр гэдэг хязгааргүй олон талтай зүйл юм уу даа. Хайрыг хүн хэрхэн ойлгон, яаж төсөөлж байгаагаас л шалтгаалах байх. Итгэл, сэтгэл нийлээд л хайр болдог гэж ярьдаг. Гэхдээ үнэхээр хоёр биедээ хайртай зарим хүмүүст, хэн хэндээ аз жаргал өгч чадахгүй нэг асуудал бий. Тэр асуудлаа ойлголцож шийдэж чадахгүй байсаар хоёр тийшээ болдог зүйл амьдралд гардаг. Энэ л эмзэг зүйлийг олонтаа манай жүжигт харуулдаг. Хайр өөрөө жаргал, зовлон, эрээн бараан, хар цагаантай гэж ярьдаг биз дээ. Зовлон байлаа гэхэд түүнийг даван туулж чадаж байж хайр улам нэмэгдэн бат тогтвортой болдог. Удаан хугацааны амьдралын туршид хайр янз бүрээр хувирч, өөрчлөгдөн аз жаргал хэмээх тэр зүйл рүү шунан тэмүүлж байдаг гэдгийг Красногоров энэ жүжгийн зохиолдоо тусгасан.

-Красногоровын телевизээр гарч буй жүжгийн рекламууд дэндүү задгай талдаа байх шиг. Эсвэл үзэгчдийг татах гэсэн арга уу?

-Үгүй, үгүй тийм хөнгөмсөг талыг харуулсан жүжгүүд биш. Красногоровын долоон жүжигт долоон өөр хайрыг үгүйлсэн. Нэг жүжгийн санаа нөгөөд нь огт давтагдахгүй. Хайрыг олон талаас харуулсан байдгаараа онцлогтой. Мөн хайр гэдэг хэзээ ч хөгширдөггүй. Үргэлж залуугаарай байдаг. Хайр хэдэн насанд ч, хэзээ ч, хэнд ч тохиолдоно гэсэн гүн агуулга энэ жүжгүүдэд бий. Нэг хүний зохиол гэж хэлэхийн аргагүй өөр, хоорондоо тэс ондоо зохиолууд. Хөлдүү зохиолууд байдаг даа. Тэдний дэргэд ухах юм ихтэй. Ухах тусам гүн гүнзгий утга санаа гардаг нь гайхамшигтай байгаа юм.

-Таны бодлоор аз жаргал гэдэг, хайр, секс, мөнгө гурвын алин дээр нь тогтож байна вэ?

-Энэ гурван зүйл байж гэмээн аз жаргал бий болно. Мөнгө аз жаргал гээд харийн, эсвэл баян хүнтэй суучихаад сэтгэлийн зовлонтой яваа бүсгүйчүүд байдаг. Хайр эсвэл сексийг илүүд үзээд алдаж яваа хүмүүс ч бий. Авгай, нөхөр хоёр бие биендээ хайртай мөртлөө аз жаргалыг хэн хэндээ өгч чадахгүй байх тохиолдол байгаа. Тэгээд өөр хүнээс тэр аз жаргал гэдгийг мэдрэх нь байдаг. Гэтэл амьдралаа бодоод гэр бүлээ сүйтгэхгүй гэх ухаарал байх. Ийм олон зөрчлүүдийг Красногоров жүжиг болгондоо өөр өөр өнцгөөс харуулсан байх юм. Амьдрал дээр хоорондоо ойлголцохгүй хосууд байгаа бол манай жүжгийг ирээд үз. Энэ жүжгээс секс, садар самууныг биш. Амьдралын ухаарлыг олж мэдрэх болно. Яагаад нууц амраг гэж байдаг юм. Эхнэр нь нөхрөө юунаас болоод татаж чадахгүй байна вэ. Нөхөр нь эхнэрээ хайрлаж байгаа юм шиг дүр эсгэвч, аз жаргал гэдгийг өгч чадахгүй байна вэ гэх мэтийн олон асуултад хариу авч чадна.

-Амьдралд нууц амраг байгааг та хүлээн зөвшөөрдөг үү?


-Энэ нь хоёр талтай зүйл юм уу даа. Хайр, амьдралын аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаа хүмүүс нууц амрагийг эрж хайдаг байх. Би чамайг хайрлаж байхад, чи яагаад аз жаргалгүй байгаа юм гээд, зөвхөн өөрийнхөө амин хувиа хичээгээд байдаг хүмүүс бий. Энэ хүн намайг хайрлаж байгаа хэдий ч би түүнээс аз жаргалыг авч чадахгүй байна гэж ярих хүн ч байдаг. Хоёр биенээ сайн ойлгож хэн хэнийхээ сайн муу чанаруудыг мэдэхгүй байгаа хүмүүс хайрыг бусдаас хайж эхэлдэг. Мөн үзэл бодол, зан чанар тохирч таарахгүй хүмүүс бий. Ивээл биш. Харш жилтэй хүмүүс хоорондоо сууж хүүхэдтэй болсон хэрнээ аз жаргалгүй байна гэдэг. Энэ бүхнээс шалтгаалан нууц амраг бий болдог. Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй, хайр дутагдсан тэр сэтгэлээ нөхөхийн тулд бусдаас хайрыг хайж эхэлдэг байх л даа. Харин зугаа цэнгэл хөөн сэтгэлийн жаргалдаа ташууран нууц амраг болох явдлыг би эсэргүүцдэг. Миний амьдралд ийм зүйл байхгүй. Ер нь амьдралд нууц амраг гэж битгий байгаасай. Хайртай хүнээ сайн судлан, таниж мэдсэний дараа сонголтоо хийгээрэй гэж хэлэх байна. Сэтгэлийн хөөрөл, болчимгүй түргэн зангаасаа болж амьдралд алдаад байх шиг байгаа юм.

-Хүнд хайр дутагдахаар л нууц амраг бий болдог гэж ойлгож болох уу?

-Хайр гэж бас яг хэлж болохгүй байх аа. Нууц амрагийг хайр, унтах хэвтэх гэж ойлгож болохгүй. Нууц амраг гэдэг хоорондоо ярилцдаг халуун дулаан сэтгэл бий болгодог юм шиг байгаа юм. Би нууц гэхээр аль утгаараа юм бол гэж ойлгодоггүй. Хоёр биенээ ойлголцдоггүйгээс л нууц амраг бий болдог байх. Жагаа бид хоёр ойлголцоод хоорондоо суугаад 20 гаруй жил болж байна. Ойлголцохгүй суусан хүмүүс зөндөө л байна шүү дээ. Хайрыг тайлбарлаж болохгүй гэдэгтэй л адил байх. Удаан амьдарсан хүмүүсийн санаа сэтгэл нь зөрөлдөөд байдаг. Ааш араншин тохирохгүй мөртлөө суучихсан байдаг шүү дээ.
Хоорондоо ойлголцохгүй болохоор ой лголцдог хүнтэйгээ сэтгэлийн үгээ нээх ч юм. Мөн сексийн талаар ойлголцдоггүй өөр хүнтэй ойлголцож байх жишээтэй. Амьдралын олон асуудлыг хоёр биендээ ойлгуулах нь чухал. Эхнэр, нөхөр хорвоод ганц амьдарч, энэ амьдралыг хамтдаа туулахаас хойш нууц амраг гэдгийг битгий бий болгоосой.

-Олон янзын дүрд хувиран уйлж, дуулж, уурлан, инээж баясах гээд сэтгэлийн хувиралд ордог. Энэ бүхэн таны амьдралд ямар нэгэн нөлөө үзүүлдэг үү?

-Үзэгчид жүжиг үзээд таашаал, ухаарал авдаг. Миний хувьд мэргэжлийн жүжигчин хүн учраас энэ бүх сэтгэлийн хувирлаа хувийн амьдралтайгаа холбож, хольдоггүй. Миний амьдрал жүжиг биш шүү дээ. Тэс өөр ертөнц. Харин жүжгээс амьдралд тусгаж авах зүйл их гардаг. Би амьдралаас бас уран бүтээлээсээ суралцаж байна. Хүний дотоод ертөнц, сэтгэхүйг мэдэрнэ. Тийм ч учраас амьдралдаа алдахгүй байхыг хүсч, ухаарал авахыг хичээдэг.

-Таныг тэгвэл амьдрал жүжиг хоёрын ухаарлыг хооронд нь холбож чаддаг гэж ойлгож болох уу?

-Би амьдралаас, жүжгээс хүний дотоод ертөнц сэтгэхүйг судалж байна. Амьдралаа ингэж залах ёстой юм байна шүү, гэдгийг жүжгийн зохиол уншиж, дүр бүтээснээр мэдэж авах тохиолдол бий. Тийм ч учраас мэдээж амьдралдаа алдахгүйг бодно. Ухаантай хандахын хичээнэ. Жүжгээс авах юмаа авна. Авахгүй юмаа хаяна. Тоглосон дүрүүдээ бүгдийг нь амьдралдаа хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Ингэх юм бол магадгүй би алдах байх. Тийм учраас ингэж нөхрөө хайрлаж, халамжлах ёстой юм байна гэдэг ухаарлыг л тусгаж авна. Миний амьдралд жүжиг хэрэгтэй. Жүжиг, амьдрал хоёрыг хольж хутган ойлгож болохгүй шүү дээ. Жүжиг бол өөр, миний амьдрал бол бүр ч ондоо зүйл. Хөшиг хаагдаж, жүжгийн тоглолт дуусна. Харин түүний ард миний амьдрал, үр хүүхэд минь хүлээж байдаг. Гэр орон аз жаргал минь намайг хүлээж тосч байна.

-Жагаа ах та хоёр хоёулаа жүжигчин хүмүүс. Цаг зав бага болохоор гэр орны ажлаа зохицуулна гэдэг амаргүй биз?

-Тэрийг хүнд хэцүү гэж бодохгүй 20 гаруй жил явчихлаа. Энэ хугацаанд зохицуулаад амьдраад сурчихсан даа. Харин ч ажилтай байвал улам жаргалтай болдог. Дүр авахгүй бол жүжигчин хүн гутамшиг болно шүү дээ. Ажил хийхгүй, дүр авахгүй бол жүжигчин болоод яах юм. Тийм учраас дүр авах л юм бол улам энерги, эрч хүч авах шйг болдог. Жүжгээ бэлдэх, дүрээ бүтээж ажлаа хийх ёстой гээд л улам өөрийгөө цэнэглэж, урам оруулдаг. Дүр аваагүй тохиолдолд ажилгүй гэртээ байхаар их хэцүү юм билээ. Ном унших юм уу, зурагт хараад хийх юмаа олж ядаад байдаг. Завгүй ажилтай байх тусмаа гэр орон, ажил төрлөө амжуулаад байх шиг санагддаг. Бүр завгүй ажилласаар байгаад сурчихдаг юм билээ.

-Сүүлийн үед кинонд тоглосон уу. Сэтгэлд үлдсэн олон сайхан дүр бүтээж байсныг тань мэдэх юм байна?

-Киноны урилга ирдэг. Би ч тоглох сонирхолтой. Олон ангит кинонд тоглоод эхэлчихсэн байгаа. Эхний хэсгийн зураг авалт нь явагдчихсан. Одоо жаахан хүлээгдэж байгаа. Сүүлийн үед ээжүүдийн дүрд л ихэвчлэн тоглож байна даа.

-Шинээр гарч байгаа кинонуудад туршлагатай жүжигчид тоглохгүй. Гол дүрд залуу жүжигчид тоглодог. Тэдний тоглосон дүр нэг л хиймэл юм шиг харагдаад байгаагийн учир нь юунд байна вэ?

-Кино найруулагчид маань гол дүрээ өнгөцхөн гадаад үзэмжийг нь хараад сонгоод байгаатай холбоотой байх. Тийм жүжигчид дүрийн дотоод сэтгэл, сэтгэхүйг гаргахгүй байх шиг харагддаг. Дүрдээ орж чадахгүй байгаа хүн яаж дүр бүтээх юм. Өнгөцхөн дуураймал, хиймэл жүжиглэлт хийх нь үзэгчдийн сэтгэлд хүрэхгүй байгаа юм болов уу даа.

-Та хоёр “Цох” сонин гаргадаг. Одоо гаргаж байгаа юу?

-Гаргаж байгаа. Жагаа удирдах зөвлөлд нь байдаг юм. Анх үүсгэн байгуулахад нь хамтарсан болохоор одоо ч бүх үйл ажиллагаанд нь оролцож ажилладаг.

-Монголын алтан үеийн жүжигчидтэй хамтран тоглож байхад ямар мэдрэмж төрдөг байв?

-Тэр агуу хүмүүстэй хамтарч нэг тайзан дээр ажиллаж байснаараа бахархдаг. Хэзээ энэ хүмүүсийн хэмжээнд хүрч дүрээ бүтээж сурна даа. Ямар гоё дүрдээ орж, хувирч чаддаг юм бэ гэж боддог байлаа. Тэднээсээ их зүйл сурч үлдсэн. Одоо тэр сурсан зүйл маань хэрэг болж байна шүү дээ.

-Таныг гавьяат болсон гээд нэг хэсэг шуугсан. Хүмүүс таныг гавьяагаа үнэлүүлээгүй гавьяат гэдэг байх аа?

-За баярлалаа. Нэр нэгтийн чих нэг гэгчээр зарим хүмүүс гавьяат болсон гэж бүр утасдаж баяр хүргэсэн шүү. “Амны бэлгээс, ашдын бэлгэ гэж” үүнийг би их бэлгэшээж байгаа. Гол нь гавьяат болохдоо биш л дээ. Ажил хөдөлмөрөө төр засаг, ард түмнээрээ үнэлүүлж байгаа гэдэг утгаараа гавьяатын шагнал үнэ цэнтэй байдаг юм.

Н.Отгонбаатар Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
хххх урнаа жүжигчин маань одоо болтол сексийг хөнгөн жаргал гэж бодож явлаа гэхээр жагай энэ хоёрын амьдрал тийм байсан гэж ойлгох уу уг нь бол секс хоёр хүний мэдрэмж,хайр,бүх нийг шингээсэн нэг том урлаг шдээ орондоо эрх чөлөөг мэдэрч бие биенээ жаргаах гэдэг ямар сайхныг мэдэхгүй бна гэж үү
IP:112.72.13.193  2014-10-18 16:32:59
oxzgvj XFI6oXdtefwwziexuu, [url=http://uzcqwytwkzim.com/] uzcqwytwkzim[/url], [link=http://fvrrqzttywkf.com/ ]fvrrqzttywkf[/link], http://lbquaetgdfrv.com/
IP:46.161.9.32  2016-10-18 11:45:01
CaseyDaf wh0cd226541 tetracycline antibiotics synthroid vermox baclofen
IP:46.161.9.24  2017-01-18 23:00:10
EugeneEndut wh0cd701158 cheap elocon
IP:46.161.9.22  2017-03-05 12:03:20
Tracykeync wh0cd294701 bupropion fluoxetine
IP:46.161.9.22  2017-03-06 04:01:40
Tracykeync wh0cd518458 citalopram
IP:46.161.9.22  2017-03-06 12:21:34
Michaelrob wh0cd934018 bentyl 10 mg more information order fluoxetine hcl 20 mg capsule online revia drug
IP:46.161.9.22  2017-03-06 12:30:22
Tracykeync wh0cd870085 viagra cymbalta 30mg buy clomid on line citation generic elimite
IP:46.161.9.22  2017-03-07 01:37:54
Michaelrob wh0cd673575 vardenafil trazodone hydrochloride 100 mg cost of cymbalta site here provera cialis price
IP:46.161.9.22  2017-03-09 23:09:10
AaronIdoks wh0cd280902 trazodone
IP:46.161.9.22  2017-03-10 00:19:06
Tracykeync wh0cd792362 buy buspar
IP:46.161.9.22  2017-03-10 10:58:23
AaronIdoks wh0cd705550 Citalopram Pills
IP:46.161.9.22  2017-03-11 08:08:20
Michaelrob wh0cd107609 cheap cafergot prednisone without script viagra no script needed
IP:46.161.9.22  2017-03-21 10:31:23
AaronIdoks wh0cd746916 nexium where can i buy cialis robaxin 500mg lisinopril tablet cialis
IP:46.161.9.22  2017-03-21 22:02:01
Alfredgrecy wh0cd842834 Prazosin Online
IP:46.161.9.23  2017-03-22 22:38:58
CharlesTar wh0cd596184 cialis daily bentyl ventolin hfa
IP:46.161.9.23  2017-03-31 08:59:46
CharlesTar wh0cd61847 order seroquel elocon over the counter
IP:46.161.9.23  2017-04-01 06:52:30
Michaelrob wh0cd550414 buy prozac Viagra
IP:46.161.9.22  2017-04-02 20:14:43
EugeneEndut wh0cd719356 cialis lowest cost
IP:46.161.9.22  2017-04-03 07:34:59
Tracykeync wh0cd568597 order viagra
IP:46.161.9.22  2017-04-06 00:41:41
Alfredgrecy wh0cd536630 furosemide levitra article source
IP:46.161.9.23  2017-04-07 00:07:51
AaronIdoks wh0cd258027 prozac generic propecia no prescription
IP:46.161.9.22  2017-04-07 02:33:45
Tracykeync wh0cd513745 order viagra Sildenafil No Rx
IP:46.161.9.22  2017-04-07 14:58:04
EugeneEndut wh0cd459245 Viagra Generic sildenafil online pharmacy
IP:46.161.9.22  2017-04-11 12:02:16
AaronIdoks wh0cd143950 cheap sildenafil Propecia Tablets Cialis Tablets
IP:46.161.9.22  2017-04-13 08:57:09
Alfredgrecy wh0cd536630 cheap female viagra
IP:46.161.9.23  2017-04-13 22:30:01
Bennyswips wh0cd536638 kamagra online vardenafil buy atarax albuterol sulfate
IP:46.161.9.23  2017-04-14 00:06:36
Alfredgrecy wh0cd981040 metformin er levitra buy proscar
IP:46.161.9.50  2017-05-11 03:02:26
CharlesTar wh0cd56903 triamterene hctz 75 50 mg Stromectol Price
IP:46.161.9.50  2017-05-24 21:13:46
Alfredgrecy wh0cd492914 celebrex without a prescription generic amoxicillin Retinol
IP:46.161.9.50  2017-05-30 05:14:55
Tracykeync wh0cd514434 furosemide sale
IP:46.161.9.22  2017-05-31 00:34:46
Tracykeync wh0cd535948 WELLBUTRIN viagra pills Albendazole
IP:46.161.9.22  2017-06-02 17:01:31
Alfredgrecy wh0cd981040 Provera
IP:46.161.9.23  2017-06-02 20:48:59
CharlesTar wh0cd56903 prednisone
IP:46.161.9.23  2017-06-10 11:10:44
CharlesTar wh0cd633365 anafranil metformin cost cheap prednisolone anafranil buy propranolol buy provera online neurontin online
IP:46.161.9.50  2017-06-10 18:16:54
Alfredgrecy wh0cd492914 effexor
IP:46.161.9.23  2017-06-12 07:55:10
EugeneEndut wh0cd381952 buy rimonabant avodart retin-a read full report retin a hydrochlorothiazide 25mg
IP:46.161.9.22  2017-06-18 15:29:13
Kennethtwinc wh0cd34569 singulair headache evista feldene pletal cilostazol lopressor for afib rulide amaryl
IP:46.161.9.50  2017-08-01 00:36:17
Michaelrob wh0cd712959 trazodone 50 mg doxycycline no prescription
IP:46.161.9.22  2017-08-02 02:37:11
Kennethtwinc wh0cd50796 fml forte online isoptin serevent aceon mestinon desogen birth control buy floxin
IP:46.161.9.50  2017-08-02 21:48:11
CharlesTar wh0cd54634 Atenolol WO Prescription CHEAP NEURONTIN lexapro doxycycline 100 mg
IP:46.161.9.23  2017-08-09 09:10:22
Bennyswips BUY CIALIS
IP:46.161.9.50  2017-09-01 23:08:51
AaronIdoks buy cialis online
IP:46.161.9.22  2017-09-01 23:22:08
Alfredgrecy wh0cd839245 view website
IP:46.161.9.23  2017-09-04 16:30:47
JohnDus payday loans for bad credit writing essay online
IP:46.161.9.56  2017-09-07 01:16:28
Michaelrob wh0cd4953797 propecia buy levaquin buy vpxl
IP:46.161.9.25  2017-09-08 07:45:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.