Циркийн барилгыг нурааж, газрыг нь өөр зориулалтаар ашиглах нь

2010/04/26
Share |
Циркийн барилгыг нурааж, газрыг нь өөр зориулалтаар ашиглах нь

Монголд цирк байгуулагдсаны 70 жилийн ой ирэх онд тохионо. Дэлхийд мэргэжлийн ур чадвараараа тавдугаарт жагсдаг байсан Монголын циркийг тойрсон хэл ам байнга гарах боллоо. Өчигдөр 16.00 цагт Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн дунд сургуулийн байранд ахмад, залуу үеийн циркчид цуглаж, халуухан яриа өрнүүллээ. Тэд ажиллах нөхцөлгүй хүйтэн танхимд ноосон малгай, өмдтэй, давхар оймстой бэлтгэл хийж байгаа тухайгаа удирдлагадаа дуулгалаа. Мөн сүүлийн 3-5 сарын цалингаа аваагүй болон нийгмийн даатгалыг нь төлөөгүй байгаад санаа зовж буйгаа ярьсан юм. Өмнө нь энэ тухай ярихыг хүсдэг байсан ч ажлаасаа халагдахаас болгоомжилдог байсан гэнэ. Иймээс холбоо байгуулан ширүүхэн тэмцэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Энэхүү асуудлыг тодруулахаар АСА группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй уулзлаа.

-Циркийн байрны халаалтыг гуравдугаар сард хаасны улмаас хүн тогтохын аргагүй хүйтэн нөхцөлд ажиллаж байгаа тухайгаа танайхан ярьж байгаа нь үнэн үү?

-Энэ бол байртай холбоотой асуудал. Циркийн байр хуучирсан учраас бид засвар үйлчилгээнд асар их мөнгө зарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 350 сая төгрөг урсгал засвар болон цалинд зарцуулж, 90 сая төгрөгийн орлого олсон. Тэгэхээр бид 260 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

-Хүмүүс цалингаа аваагүй, танайх нийгмийн даатгалыг нь төлдөггүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Манай байгууллагад ажиллаж байгаа бүх хүн цалингаа авсан. Нийгмийн даатгалын асуудлыг нь ойрын үед барагдуулна. -Циркийн барилгыг нурааж, газрыг нь өөр зориулалтаар ашиглах нь гэсэн яриа гадуур байгаа. Энэ талаар тайлбар өгнө үү? -Циркийн газар гэж анхнаасаа байгаагүй ээ. Циркийн барилгыг нураана гэдэг худлаа. Бид цаашдаа энэ байгууллагыг улам хөгжүүлнэ.

П.УЧРАЛ Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
sgizys Rp4Es7uagrqpmjeron, [url=http://fskdrxgvbshv.com/] fskdrxgvbshv[/url], [link=http://ruxzdegkaknm.com/ ]ruxzdegkaknm[/link], http://xjqskkppequo.com/
IP:5.188.211.13  2018-04-16 02:18:38
wcapbikg qKdBz3rayercvydsgd, [url=http://kgrqpmneocyi.com/] kgrqpmneocyi[/url], [link=http://xezvomuveakc.com/ ]xezvomuveakc[/link], http://flsavoxvuwlw.com/
IP:5.188.211.13  2018-06-27 06:36:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.