Малчдад 6,8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

2010/04/26
Share |
Хүмүүс:
Малчдад 6,8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг орон нутагт ажиллуулж цаг үеийн байдалд бодит дүгнэлт хийлгэжээ. Тодруулбал, 15 аймгийн 80 сум гамшгийн байдалтай, 17 аймгийн 95 сум зудтай өвөлжсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Үүнээс үзэхэд өнгөрсөн өвөл тохиолдсон гамшиг, зудад манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80,9 хувь буюу 175 сумын 97,5 мянган малчин өрх өртсөн нь цар хүрээ, хамарсан хүний тоо, учруулсан хохирлын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд тохиолдсон зудаас илүү хохиролтой байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнгөрөгч оны есдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 26,2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

2009-2010 онд нийт долоон удаагийн тогтоолоор нөөц хөрөнгө болон, холбогдох сайдын багцад зохицуулалт хийж 6,8 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргажээ. Мөн олон улсын байгууллага, тусламжийн хөтөлбөрүүдээс зуданд нэрвэгдсэн малчдад өргөн хэрэглээний бараа, хүнс зэрэг тусламж үзүүлсэн аж. Мөн үрэгдсэн малын сэг зэмийг устгах ажилд 11,9 тэрбум төгрөг зарцуулж, гадаад дотоод улсуудын тусламжаар 6,7 тэрбум төгрөг, дотоод хандиваас 784 сая төгрөг төвлөрүүлэн зарцуулсан байна.

Харин тусламжид олгосон 6,8 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэр төрлөөр нь авч үзвэл 36,2 хувийг өвс тэжээл олгоход, 20,6 хувийг тээврийн зардалд, 17,3 хувийг малчдын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд, 16,7 хувийг малын эрүүл мэнд сэг зэм устгалд, 9,2 хувийг цасанд боогдсон зам даваа нээхэд тус тус зарцуулжээ.

О.Сэлэнгэ http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.