Тайра Бэнкс: Бид vсэндээ жилд есөн тэрбум төгрөг vрж байна, цагаан арьстнуудаас дутахгvй гэж тэр шvv дээ

2010/04/26
Share |
Хүмүүс: Banks Tyra | 
Тайра Бэнкс: Бид vсэндээ жилд есөн тэрбум төгрөг vрж байна, цагаан арьстнуудаас дутахгvй гэж тэр шvv дээ

CNN телевизийн Ларри Кинг загвар ємсєгч Тайра Бэнкстэй ярилцжээ.
-Тайра, чамд тарган хvмvvс таалагддаг уу. Сvvлийн vед чи жингээ нэлээд хассан харагдана лээ?
-Тийм ээ. Би жингээ нэлээд хассан шvv. Загварын тайзан дээр єдєр бvр олны нvдэн дээр байдаг хvний хувьд гоо сайхан байх нь эн тэргvvний асуудал. Харин тарган хvн таалагддаг уу гэдэг чинь хэцvv асуулт байна. Vнэндээ би "Vгvй" гэж хэлмээр байна. Чи санаж байна уу, "Миний тарган єгзгийг vнс" гэж би хэлж байсныг. Миний махлаг байсан vеийг хvмvvс мартаагvй. Би бvхэл бvтэн хоёр жилийн турш илvv том хувцсанд багтах гэж яддаг байлаа. Зайрмаг, гахайн утсан мах, хайрсан талх гээд л даашинзандаа багтах "эрх"-ийг минь хязгаарладаг олон зvйлсээс хагацах гэж их оролдлого гаргасан даа. Би тарган байхдаа єєрийгєє "Би хэтэрхий тарган байна, эсвэл туранхай байна" гэж бодож байгаагvй. Харин их хэмжээний жин хасч эхэлсний дараа єєрийн эрхгvй энэ бvхэн бодогддог юм байна лээ. Миний хувьд хамгийн томоохон сорилтын нэг нь тэр байлаа.

-Чи яг яаж єєрчлєгдсєн гэж?
-Хамгийн тvрvvнд би хоолондоо єєрчлєлт хийсэн. Гэхдээ одоо ч гэсэн би Каесар гэдэг салатаа идсээр байгаа. Энэ бол хамаагvй хєнгєн хоол. Тиймээс найзууддаа ч vvнийг идэхийг зєвлєж байгаа шvv.

-Чи толинд харахдаа яг юу боддог вэ?
-Мэдээж, миний хувьд бvх зvйл ОК гэж боддог. Ерєнхийдєє хэтэрхий их зvйл бодогддог. Бас би хэтэрхий олон зvйлийг мэдэрдэг.

-Тухайлбал?
-Хувцасгvй зогсохдоо би хэчнээн гайхалтай харагддаг вэ гэдгээ vргэлж мэдэрдэг.

-Чи єєрийгєє онцгой хvн гэх гээд байна уу?
-Тийм ээ. Гэхдээ би бие махбодийнхоо хувьд гэж хэлэх гээгvй шvv. Дотоод сэтгэлийнхээ хувьд.

-Чи ток шоуны vеэр єєрийнхєє vсний нууцыг задалсан?
-Тэгвэл яг одоо миний vсний тухай ярья л даа. Энэ бvхэн маш нууц байсан. Би vсэндээ дуртай байсан. Тиймдээ ч нууцыг нь задлах гэж яараагvй. Гэхдээ сvvлийн vед энэ тухайгаа бусадтай хуваалцах ёстой гэж бодсон. Би 17, 18 наснаасаа хойш дандаа клипний зураг авалт, дэлгэцийн бvтээлийн эргэн тойронд амьдарлаа. Гэхдээ эцэст нь би "Жинхэнэ Бэнкс"-ийг харуулахыг хvссэн. Бусад єнгєт арьстнуудын адил миний vс буржгар, долгиотой. Vvнийг л би нууж явахаас залхсан. Яг л жинхэнэ хар арьст охидынх шиг. Миний vс маш буржгар.

-Тэгэхээр цагаан арьст эмэгтэйчvvдийнхээс ялгаатай vстэй байх нь дар арьст бvсгvйчvvдэд муу гэж vv?
-Мэдээж, буржгар vстэй байх нь бусдаас маш их ялгаатай болгодог. Та харлаа шvv дээ. Би vснийхээ дээгvvрх хэсгийг шулуун болгочихсон. Харин хуйханд ойр хэсэг нь тєрєлх хэвээрээ байгаа. Хар арьст бvсгvйчvvдийн хувьд зєвхєн vсэнд хэрэгтэй бvтээгдэхvvн авахын тулд жилд есєн тэрбум ам.доллар зардгийг би хэлж чадна. Телевизийн дэлгэцийн ємнє гарахын тулд негрvvдийн хэмээх буржгар vсийг далдлахаас нааш нэр хvнд, алдрын тухай бодоод ч хэрэггvй юм шиг.

-Хаа сайгvй л Тайра Бэнксийн тухай ярьж байна. "Форбс" сэтгvvлийнхэн хvртэл чамайг дэлхийн хамгийн сэтгэл татам таван эмэгтэйн нэгээр Опра, Диана Сэвиэр, Барбара Уолтерс нарын дараа нэрлэлээ. Харин чи №1 байхыг хvсдэг vv?
-Энэ тухай нийтлэлийг ээж минь надад илгээсэн. Гэхдээ №1-ийн хувьд "Бурхан минь" гэж л хэлж чадахаар байна. Vvнийг боломжгvй гэж бодохгvй байна.


Ж.Цогзолмаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
wsnuuucerc gdZsyGwqopvrzzsptw, [url=http://wghptoexzbve.com/] wghptoexzbve[/url], [link=http://opxoakoknqyl.com/ ]opxoakoknqyl[/link], http://noyjwkxyjvxb.com/
IP:5.188.84.43  2019-11-09 02:25:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.