Д.Энхбат: Мөнгө хvнийг дагадаг болохоос хvн мөнгийг дагах ёсгvй

2010/04/26
Share |
Д.Энхбат: Мөнгө хvнийг дагадаг болохоос хvн мөнгийг дагах ёсгvй

УИХ-ын гишvvн, Ногоон намын дарга Д.Энхбаттай ярилцлаа.
-”Форум” нэвтрvvлгээр тань vзэгчид тєдийгvй олон нийт таныг сайн мэднэ. Ер нь та хотын унаган хvvхэд vv. Аав ээж, удам судраа танилцуулахгvй юу. Гишvvн болохоос ємнє ямар алба хашиж явсан бэ?
-Би Улаанбаатарт тєрж єссєн 40 мянгатын унаган хvvхэд. Аав маань Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харъяат. МАХН-ын ахмадууд аавыг минь сайн мэднэ. Эвлэлийн Тєв хорооны дарга Дангаасvрэн гэхээр андахгvй. Аав маань 80 нас хол гараад дєрвєн жилийн ємнє бурхан болсон доо. Ээж Хєвсгєлийн Хатгал тосгоны хvн. Ингэхээр би хол нутгийн хvмvvсээс тєрсєн хотын хvvхэд. Миний євєє Найдан ахынхаа хамт Манлай ван Дамдинсvрэнгийн цэрэгт татагдан ардын хувьсгалаас ємнє дайтаж явсан юм билээ. Тvvхэнд гардаг даа, Д.Сvхбаатар нарын долоон хvн Богд хаанаас баатар цол авсан гэж. Тэр долоогийн нэг нь миний євєє. Тиймээс єєрийгєє тєрийн удамтай гэж болно шvv. Гэвч тєрийн ажлаас хол их явсан. Д.Бямбасvрэн гуайн Засгийн газрын vед дэд сайдын алба хашсан. Тvvнээс ємнє Статистикийн тєв газарт ажиллаж байсан. Тєрийн албанд арав гаруй жил, бас олон нийтийн байгууллагад ч ажиллалаа. Хувийн бизнест хєл тавьж “Датаком” компани байгуулж 20-иод жил ажиллахдаа интернэтийг Монгол анх удаа нэвтрvvлсэн. Иймэрхvv л тvvхтэй хvн. Эхнэр, гурван хvvхэдтэй. Хvvхдvvд єсч айл гэр болоод бид эмээ, євєє болсон.
-Та хэдийд намд элссэн бэ. Дэд сайдын алба хашихад нам гэсэн шалгуур тавиагvй мэдлэг боловсрол талаас нь нэлээд харж байжээ дээ?
-Тухайн vед Д.Бямбасvрэн гуайн толгойлж МАХН, АН анхны эвслийн Засгийн газар байгуулсан цаг мєч давхацдаг. Намайг цэвэр мэргэжлийн гэдэг талаас нь vнэлж дэд сайдын албан тушаалд томилсон болов уу. Шинжлэх ухаан техникийн улсын хорооны дэд дарга, сvvлд нь тєлєвлєгєєний комиссын суурин дээр байгуулагдсан Vндэсний хєгжлийн яамны дэд сайдаар томилогдсон. Би єєрєє тєлєвлєлт улс орны хєгжлийн асуудал, математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Орост есєн жил ажилласан хvн л дээ. Намын тухайд гурван жилийн ємнє л намд элссэн хvн шvv дээ. Аав намайг улстєрд орохыг хорьдог байлаа. Бараг 48 нас хvрч байж анх намд, тэр дундаа, Ногоон намыг сонгон элссэн. Эх орныхоо байгаль орчныг хамгаалах зорилгоор гэх vv дээ. Удалгvй намынхаа дарга болж дараа нь УИХ-ын гишvvнээр сонгогдсон.
-Тэр vеийн 40 мянгатын хvvхдvvдийн нэлээдгvй нь єнєєгийн тєр засгийн жолоог барилцаж явна. 40 мянгатаар овоглосон бага насныхаа талаар цухас дурдвал?

-Манайх их дэлгvvрийн хажуугийн орон сууцанд амьдардаг байлаа. Их дэлгvvрт тухайн vед хєлдvv алим худалдана, тvvнээс авч мэрээд л, тємєр нугалж хоккей тоглож єссєн. Аав, ээж хотын амьдралд удсан учраас хvvхэд ахуйгаасаа хотын амьдралд дассан.
-Хотын соёлын тухай ярьдаг. Хот хєдєєгийн ахуй юугаараа ялгарах вэ?

-1960-аад он бол Монгол Улс хєгжлийнхєє эрч хvчийг авсан он жилvvд. Нийслэлд орон сууцны олон хороолол сvндэрлэж, Дархан хот байгуулагдсан. Манай орон Зєвлєлт болоод социалист орнуудын дэмжлэгээр эрчимтэй барилгажсан. Vvний зэрэгцээ олон монгол залуус Евролын орнуудад суралцаж эх орондоо ирсэн. Олон зvйлд итгэл vнэмшилтэй, гэрэл гэгээтэй vе бол чухам энэ vе л дээ. Хотын амьдрал хєдєєгийн амьдрал юугаар ялгарах вэ. Хотод бол талд ганцаараа яваа мэт аашилж аяглаж болохгvй. Бусдын ємнє хариуцлага хvлээх нь наад захын соёл. Хотын амьдрал соёл иргэншлийн дараагийн тєвшин. Олны дунд явна гэдэг єєр. Зам зєв гарахгvй, машинаа буруу тавибал бусдад саад болох гэх зэргээр хотын соёл єєр.
-Таныг олны танил болгосон зvйл гэвэл яах аргагvй “Форум” нэвтрvvлгийг нэрлэх байх. Нэг хэсэг “Форум”-ын Энхбат гэхэд хvн бvхэн таньдаг байсан даа. Малчны хотоор хуртэл явж байсан санагддаг?

-Тєрийн бодлого, хувь хvний амьдрал хоорондоо хэрхэн уялдан холбогдож байна вэ гэдгийг л “Форум” нэвтрvvлэг хєндєж ярьдаг байсан. Єнєєдєр сонин хэвлэлvvд улстєрийн тухай том том нийтлэл бичдэг. “Форум” тухайн vед тєрийн бодлого иргэн хvний идэж буй хоол хvнс, амьдралд нь хэрхэн нєлєєлж буйг л хариулахыг оролддог байлаа.
Дарга нар сайхан зvйл ярьдаг ч амьдрал дээр огт єєр. Олон талын эрх ашиг хєндєгддєг учраас тал бvрээс нь ярих болдог. Цагдаа, хуульч, хууль зєрчсєн хvн гурав тойрч суугаад л ярьж байгаа дvр тєрх. Би улс орны хєгжлийн асуудлаар олон жил ажилласан учраас нэг зvйлийг сайтар айлгодог. Хєгжил мєнгє биш. Хєгжил бол хvн юм. Монгол хvн герман, япон хvнээс хєгжлєєрєє дутуу биш л байвал мєнгє хаанаас ч, хэзээ ч олдоно. Мєнгє хvнийг дагадаг болохоос хvн мєнгийг дагах ёсгvй. Тиймээс л “Форум” нэвтрvvлгийг санаачилсан. Яахав гадны хєрєнгєєр хийсэн энэ тэр гээд хардаж сэрдсэн янз бvрийн л зvйл ярьдаг байлаа. Эцсийн бvлэгтээ монголын улстєрчдийн тал хувь нь Соросын сангийн мєнгєєр л суралцсан байдаг юм. Ардчиллыг эхний 10 жилд дэмжсэн байгууллагуудын л нэг. “Форум”-ыг ард тvмэнд л зориулсан учраас сайхан нэвтрvvлэг болсон. Хамгийн гол нь хамтарч ажилласан баг маш сайн. Хэдийгээр нэвтрvvлэг цаг vргэлжилдэг ч тvvнийг сайн сэтгvvлч, ажилтнууд бvтэн долоо хоног бэлтгэдэг, бэлтгэл ч сайн байлаа. “Форум” нэвтрvvлгийг нийслэлээс гадна 2-3 аймгаас бэлтгэн явуулсан. Олон ч аймгаар орсон доо. Соросын санд ажиллаж байсан учраас сургуулиудад сурах бичиг сургалтын хєтєлбєр хэрэгжvvлж байсан.
-”Форум” нэвтрvvлгийг хєтєлж байхдаа цагтаа маш харам ханддаг байсныг тань санах юм. Нэг оролцогчид хоёр минут єгєєд л. Бас зохих хэмжээний тєлбєр ч тєлдєг байсан гэдэг?

-Vндэсний телевизээр “Форум” нэвтрvvлгийг цаг нэвтрvvлэхэд 1.8 сая тєгрєг тєлдєг байлаа. Минут нь 30 мянган тєгрєг. Нэвтрvvлэгт оролцох хvний мєнгийг америкийн ард тvмэн тєлсєн гэсэн vг. Нэг талдаа МVОНРТ-д єгч буй хандив. Хамгийн хvндрэлтэй зvйл гэвэл нэвтрvvлэгт оролцдог хvмvvс ярианыхаа ємнє маш их оршил хэлдэг. Хэлэх санаагаа хэлэхгvй тойруулаад л байна. Тэрхvv хэв маяг, тогтсон зуршлыг л эвдэхийг зорьсон. Зорьсондоо хvрсэн. Яриулаад байвал нэг хvн арван минут ч хамаагvй ярина. Товч, тодорхой vг хэлэх хvнд хоёр минут гэдэг хангалттай хугацаа. Vг хэлэх минутыг л тогтоочихоор хvмvvс цагийг маш хурдан баримталж сурдаг юм.

-Нэвтрvvлгийг хvмvvс их хvлээдэг, сонирхдог байсан. Дахин нэвтрvvлгээ хєтлєєч гэсэн санал ирдэг vv?

-Хvсэлт ирнэ. Хvндрэлтэй нь гудамжинд явж байхад тааралдсан хvмvvс таниад гар бариад “Форум” нэвтрvvлэг чинь хэзээ явах вэ. Би танд одоо нэг юм ярья гэнэ. Хvнийг гомдоогоод хаяад яваад єгєх хэцvv. Яриаг нь сонсоод зогсоод байх бас хэцvv. Хоёрдугаарт тєсєл учраас товлосон хугацаандаа нэг л єдєр дуусах нь ойлгомжтой. Ний нуугvй хэлэхэд зарим улстєрчид таалагдаагvй юм. Хатуу шvvмжилсэн учраас нэг хэсэгт нь таалагдаагvй. Хоёр жилийн хугацаанд 60 гаруй дугаар эрхлэн гаргасан. Одоо явуулж болох уу гэвэл болно. Миний хувьд “Форум” нэвтрvvлгийг хєтлєх vед дунд эргэм настай байлаа. Миний vеийнхнээс нэвтрvvлэг хєтєлдєг хvн ховор байсан. Дандаа залуус, охид. Нэвтрvvлэг хєтлєхийн тулд, хvний хэлсэн vгийн цаад утга санааг нь ойлгодог байхын тулд туршлагажих хэрэгтэй л дээ. Би сэтгvvлч биш ч “Форум”-ыг сайн дурын vндсэн дээр хийсэн. Олон нийтийн ажил юм даа.
-Та ном хэр уншдаг вэ?

-Байнга унщдаг. Мянган жилийн ємнє ном байсан, хойшид ч байна. Хvн бvхэн л ном уншина. Мэдэхгvй зvйлээ мэдэхийн тулд ном уншина, судална. Хvн тєрєлхтєн арьс єнгє, хэл яриа нь єєр ч тулгардаг хvндрэл бэрхшээл, асуудал шийдэх арга зам нь ижилхэн. Хаа газрын хvний жаргал зовлон, амьдардаг байшин адилхан.
-Тєрийн тvшээ хvнд амарч зугаалаад явах зав боломж хомс нь тодорхой. Зав гарвал чєлєєт цагаа хэрхэн єнгєрєєдєг вэ?
-Салхинд гарахыг хичээдэг. Уул хадаар аялах дуртай. Тvvнээс биш онцгойлж сонирхдог хобби гэх зvйл байхгvй дээ.

-Ногоон чулуун аягатай холбоотой таны хєргийг уншсан. Тэр талаар тодруулж ярихгvй юу. Ногоон чулуун аяга танд євлєгдєн хадгалагдаж байгаа юу?

-Аав минь говийн их ноён хутагт Данзанравжаагийн нутгийнх. Сvvлийн ноён Хутагтын удам дамжиж ирсэн ногоон чулуун аяга манайд бий. Миний сайных биш л дээ. Хутагт єєрєє сархад хvртэх дуртай байж. Манай євєє хааяа очиж сархдаас нь хуваалцдаг байсан юм билээ. Сvvлд хувьсгал гараад ноён Хутагтын хєрєнгє эд хогшил хураахад зарим зvйлээ vлдээсэн гэдэг. Тэрний нэг нь ногоон чулуун аяга. Олны юм олондоо vлдэг гэсэн гэлцдэг. Євєє маань vлгэр хэлдэг, тууль хайлдаг байсан, ном нь хvртэл хэвлэгдсэн. Бас арван засгийн наадмын начин цолтой нэлээд хєдєлгєєнтэй хvн байжээ. Хутагтын зиндаанд хvрэхгvй ч “гашуун юманд” дуртай болохоор хааяа очиж хутагтын сархдаас хvртдэг байлаа шvv дээ гэж євєє хожим дурсдаг байсан. Нэг нутаг усны хvмvvс ойр дотно байсан биз.

Д.Дамдиндорж Vнэн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.