Монгол улсын арслан Д.Ганхуяг: Зургаа даваад дотор уужирсан

2010/04/26
Share |
Хүмүүс:
Монгол улсын арслан Д.Ганхуяг: Зургаа даваад дотор уужирсан

Улсын начин цолтой бөх төрийн баяр наадамдаа түрүүлсэн ховорхон амжилтыг арвижуулсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, "Алдар" спорт хороо, "АПУ" компанийн бөх, Монгол Улсын отгон арслан Доржпаламын Ганхуягийн МУ-ын арслан хэмээх хүндтэй цол хүртсэн буюу 2008 онд улсын баяр наадамд түрүүлснийхээ дараагаар "Таван цагираг" сонинд өгсөн ярилцлагийг уншигч та бүхэндээ хүргие. Эргэн санахад сонирхолтой байх болов уу....

2000 онд улсын начин болсноосоо хойш энэ цолоо гурвантаа баталж, бусад наадмуудад ч гэсэн шөвгөрөхөд ойрхон хүч үзсэн түүнийг бөхийн хорхойтон олон цолоо ахиулах эрэмбэтэй хүчтэн хэмээн үнэлж, тэр ч хэрээр дор бүрнээ дээшээ барилдахыг нь хүсч хүлээж байсан билээ.

Наадамчдын, дэмжигчдийнхээ олон жилийн хүлээлтийг тэр эцэс болгон харцага, заан, гарьд цолыг алгасан арслан болоод байгаа билээ.

-Наадам өндөрлөөд яг долоо хонож байна. Баяр хүргэсэн хүмүүсийн дуудлага, урилга тасрахгүй байна уу?
-Тийм ээ, хүмүүс үнэхээр ийм сайхан наадмыг хүлээж байсныг мэдэрч байна. Өрсөлдөөнтэй шударга наадам болсонд бөхчүүд ч, наадамчин олон ч сэтгэл хангалуун байгаа. Миний хувьд эхний ээлжинд харьяа байгууллагынхантайгаа очиж уулзлаа. Би "АПУ" компанид ороод зургаан жилийн нүүрийг үзэж байна. Мөн өнгөрсөн жилээс "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 124-р ангид данстай болсон.

Үргэлжлэлийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.