Р.Анхням: Хэтэрхий өөрийнхөөрөө зvтгэдэг байж магадгvй

2010/04/27
Share |
Хүмүүс: Анхням | 
Р.Анхням: Хэтэрхий өөрийнхөөрөө зvтгэдэг байж магадгvй

Жvжигчин Р.Анхнямтай ярилцлаа. Ярилцагч маань тун яаруу байсан болохоор бидний яриа богинохон хугацаанд єрнєлєє.
-“Мєрєєдлийн хєлєг онгоц” киноны даруухан Анхнямын стиль имидж сvvлийн vед эротик тал руугаа л яваад байна уу даа. Хамгийн сvvлд тоглосон “Сексийн эрх чєлєє” кино чинь ч vзэгчдэд тийм сэтгэгдлийг тєрvvлж байна?
-Яг тэгж ойлгож болохгvй л дээ. Жvжигчин хvн ямар ч тєрлєєр уран бvтээл хийхийг эрмэлзэнэ шvv дээ. Гэхдээ тэр нь эцсийн эцэст бvтээл л байдаг. Тvvнээс биш Анхнямын дотоод сэтгэл, хувь хvний мєн чанар биш. Би 2003 онд анх жvжигт нvцгэн тоглож байсан. Сургуулиа дєнгєж тєгссєн болохоор хvний тэг гэснийг л хийдэг байсан гэх vv дээ. Нэг тийм том нууранд ороод яахаа мэдэхгvй байгаа шувуу шиг л байж билээ. Гэхдээ би нvцгэлэхээсээ ємнє “Мєрєєдлийн хєлєг онгоц” кинонд тоглосон байсан. Vзэгчдийн анхны сэтгэгдэл арай єєр шvv дээ.
-Тэгвэл Анхнямын дотоод сэтгэл, хувь хvний мєн чанар ямар вэ?

-Би жирийн л нэг эмэгтэй. Энгийн талдаа. Миний єссєн орчин ч тийм шvv дээ. Ээж аав маань Орост сурдаг байлаа. Би бага насаа эмээ євєє дээрээ єнгєрєєсєн. Тэгээд ч жаахан бие даасан, хэрсvv зантай байдаг болов уу. Миний эргэн тойронд тvргэн ууртай, vсэрч цовхочсон хvн байгаагvй. Би хийе гэж бодсон зvйлийнхээ тєлєє тууштай тэмцдэг, заавал зорьсондоо хvрч байж салдаг тийм л зантай хvн.
-Дутагдалтай тал гэвэл?

-Хэтэрхий єєрийнхєєрєє зvтгэдэг байж магадгvй.

-Нэг хэсэг Євєрмонголд амьдарсан. Тэнд амьдрал хэр байх юм. Танд таалагдсан уу?

-Хvний нутагт амьдрана гэдэг хэцvv л дээ. Уран бvтээл маань ч єсч дэвжинэ гэж байхгvй. Би лав тэнд амьдарч чадахгvй юм билээ. Ядаж хоол нь зохихгvй хэцvv байсан. Гэхдээ Хятад хэл сураад тэнд уран бvтээлээ хийгээд амьдрана гэдэг бас ч тийм боломжгvй зvйл биш л дээ.
-Явах юм биш биз?

-Vгvй.
-Таныг продакшн байгуулсан гэж сонссон?

-Тийм ээ. “A-artist” нэртэй. Саяхан байгуулагдсан болохоор хийх ажил их л байна. Олон студи, продакшнтай болж байгаа энэ цаг vед яаж шинэ зvйлээр ялгарах вэ гэдэгт санаа зовж явна.
-Танд хандах хvмvvсийн хандлага ямар байдаг вэ?

-Сайхан л байдаг шvv дээ. Надад муухай хандаад байсныг нь би санахгvй л юм байна.

-Одоо дахиад нvцгэлэх vv?

-Тэгэхгvй ингэхгvй гэж хэлмээргvй байна. Би тийм хулчгар хvн биш л дээ. Хэрвээ надад таалагдвал би тоглоно. Энэ миний мэргэжлийн шаардлага шvv дээ. Тvvнээс би дуртайдаа ч юм уу дургvйдээ тэгээгvй.

Т.Батсайхан Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.