З.Алтай: Бие даагчид надаар дуусч, би тvvх болон vлдэнэ

2010/04/27
Share |
Хүмүүс: Зориг Алтай | 
З.Алтай: Бие даагчид надаар дуусч, би тvvх болон vлдэнэ

-ХЄЄРХИЙ ТЭР БИЕ ДААГЧИД ЗОВЛОН ИХ. ТЭГЭХЭЭР БИЕ ДААГЧИЙН ХЭРЭГ БАЙГАА Ч ЮМ УУ-
УИХ-ын гишvvн З.Алтайтай сонгуулийн тогтолцоо болон цаг vеийн сэдвээр ярилцсан юм.
-Сонгуулийн хууль шинэчлэгдэж томсгосон тойргоор явагдах болж мэдэх нь. Сонгуулийн тогтолцоонд та ямар байр суурьтай байна вэ?

-Хуучин сонгуулийг можаритор системээр явуулж байснаа бодоход энэ бол дэвшил. Дэлхийн олон улс орны парламент энэ жишгээр л явдаг юм билээ. Давуу тал гэвэл жалга, довны vзэл, улсын энэ их тєсвийн мєнгє ямар ч утга учиргvй хэн нэгний гараар зарцуулагдахаа болих байх гэж бодож байна. Гэхдээ vvнийг ямар нэгэн утга учиргvй гэх нь хаашаа юм, хєгжлийн болон бvтээмжийн тєлєє биш гал унтраах маягаар тэр олон сумд зарцуулагддаг тєсвийн хєрєнгє хумигдана. Гишvvдийн хувьд тухайн тойрогтоо барьцаалагдахгvй. Vvгээрээ давуу талтай юм. Гишvvд ганц жижиг тойргийн хэмжээнд бус аливаа асуудалд хандахдаа Монгол Улсын хэмжээнд сэтгэдэг, боддог, бодлогоо тодорхойлдог давуу талууд гарна.
Нєгєє утгаараа жижиг тойргийг гишvvд худалдаж аваад сурчихсан. Тойргийн иргэдийн тархийг олон жил мєнгє, эд материалаар худалдаж авч ирлээ. Бvр ємчлєєд авчихсан. Бараг л энэ суудалдаа насаараа суух юм бодоод явж байна. Яагаад гэвэл тухайн тойрогт олон жилийн хугацаанд хєрєнгє оруулалт хийчихсэн. Юм тараагаад єгчихсєн. Бараг ахаа, ижий болчихсон байдаг. “Би эндээс гарах юм бол дахин нэр дэвших юм бол баталгаатай” гээд бvр дvрдээ итгэчихсэн хvмvvс маш их байна. Тэгэхээс ч єєр арга байхгvй. Тэгэхээр шинэ тогтолцоонд шилжсэнээр энэ байдал vгvй болно. “Та баян юм бол Монгол Улсын хэмжээнд 2.7 сая хvнийг худалдаж авах хэрэгтэй” гэх шаардлагыг тавина даа. Тэр хvн хэдий баян ч гэсэн Монгол Улсыг бvхэлд нь худалдаад авах мєнгє байгаа ч уу, vгvй ч vv. Тэр талаараа арай нэг чєлєєтэй, мєнгєний бус, эрvvл сонгууль болох болов уу гэж бодож байна.
-Гэхдээ рейтинг єндєртэй хvнд боломж нээгдэнэ. Тэгэхээр бусад нь яах болж байна аа. Харин ч єнєє авлига гэгч юм газар авах биш vv?
-Нэг том тойрог, нэг л хvнд санал єгєх хувилбар бий. 2008 оны сонгуульд МАХН-ын дарга С.Баяр бол рейтинг маш єндєр явсан. С.Баяраар тооцож тэр vеэр харьцуулж vзэх юм бол 200-300 мянган хvний саналыг ганцхан хvн авч чадна гэсэн vг. Тийм боломж нь байсан. Тэгэхээр бусад нь яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Зарим нєхєр ямар ч санал аваагvй эсвэл цєєн тооны санал авсан мєртлєє намын даргынхаа лидер гэдэг имижээр огт хэрэгцээгvй хvмvvс тєрд ороод ирэх магадлалтай.
-Ард тvмэнд ч сонголт байхгvй болж байх шиг?

-Тийм шvv. Сонгогчдод сонгох варент боломжийг олгохгvй. Чи зєвхєн нэг л хvнийг дугуйлах ёстой. Уг нь би С.Баярыг зурчихмаар байдаг, бас нєгєє нэг намаас нэг нєхєр дугуйлчихмаар байдаг. Энэ нам хєєрхий зvгээр юм уу гээд хэд хэдэн хvн дээр сонголтоо єгєєд зурчихмаар. Гэтэл шинэ тогтолцоогоор “Vгvй, чамд нэг л хvнийг сонгох сонголт байна” гэхээр хvн янз бvрийн хувилбар дээр нvvдэл хийх боломж их багатай болно.
ХОЁР НАМ ЖИЖИГ НАМУУДЫГ ШАХАХ БОДЛОГО БОЛОВ УУ

-Жижиг намуудын хувьд ч гэсэн гарч ирэх магадлал багатай юм шиг. Босгыг долоон хувь болгосон нь хэтэрхий хатуудсан байх аа?

-Одоогийн хувилбараар жижиг намуудын хувьд шаанс их муутай. Бие даагч бол бvр байхгvй. Долоон хувь гэдэг бол дор хаяж 70-80 мянган санал авч байж нэг суудал авна гэсэн vг. Хvчтэй лидерvvдтэй том намууд олон санал авч, нєгєє гурав дахь намуудад боломж их муу болох нь ойлгомжтой. Улс тєрийн гол хvчнvvд жижиг намуудыг шахах бодлого явуулаад байна уу даа гэж би хардаад байгаа юм. Ер нь бид хоёр л байвал яасан юм. Єєр хvмvvсийн vгийг сонсоод хэрэг байгаа ч юм уу, vгvй ч юм уу гэх жишээтэй.
-Тэгвэл босгыг багасгавал яасан юм бэ?

-Хэт их багасгавал гурван хувьд болгодог ч юм уу бас нэг зовлонтой. Шалдар балдар, нам гэхэд нам биш, хvн гэхэд ч хаашаа ч юм этгээд тухайн намынхаа дарга, аж ахуйн нэгжийн боссоороо овоглочихсон намууд гарч ирэх магадлалтай. Тэд ч их хэцvv шvv дээ. Дор хаяж чамайг дэмждэг 801 хvн байна уу гаргаад ир гэвэл ээ дээ байхгvй дээ. Дандаа амьгvй албатууд л явдаг юм. Богино хугацаанд 801 хvний санал авч нам байгуулаад л “Би намын дарга. Манай нам” гэж цээжээ дэлдэх нь утгагvй асуудал. Хэтэрхий их доошоо босго тавьбал тийм этгээдvvд ороод ирэх магадлалтай. Ажил ч хийлгэхгvй зовлон оргиод суугаад байвал хэцvv. Улс орон хєгжмєєр байдаг, элдэв зовлон жаргалтай асуудал шийдмээр байдаг єнєє хэдэн тээг улсууд хойш чирээд байвал яах уу. Иймэрхvv зовлонтой болохыг vгvйсгэхгvй.
-Тэгвэл таны бодлоор босго оноо хэд байвал зvгээр гэж?

-Босгын хувьд тав орчим хувь дээр байхад боломжийн болов уу. 60 орчим мянган хvний саналыг авсан байхад болохгvй ч юм алга. Тийм л бодолтой байна.
-Жижиг намуудын асуудал ч ингэсгээд шийдэгдчих бололтой. Харин бие даагч дахин гарч ирэх боломжгvй болох нь ээ?
-Бие даагч бол гарахгvй л дээ. Монгол Улсын сонгуулийн тvvхэнд бие даагч надаар дуусч байгаа юм байна. Би vvнд гомдоод байх ч юм алга. Би гарахгvй нь одоо яана аа гээд гvйгээд байх ч хэрэггvй. Тvvх болоод л vлдэнэ биз. Ний нуугvй хэлэхэд бие даагч гараад ч нам, бvлэг биш болохоор хєєрхий тэр бие даагчид зовлон их юм. Тэгэхээр бие даагчийн хэрэг байгаа ч юм уу. Цаашдаа шинэ зохион байгуулалтад ороход адаглаад тєрийн шийдвэр гаргах ажиллагаанд санаа нийлсэн наймаас доошгvй хvнтэй бvлгийн хэмжээнд гарч байж тоглолт хийхгvй бол ганц хvн хэцvv юм байна гэдгийг мэдэрлээ. Тийм учраас надад айгаад, шантраад, харуусаад байх юм алга.
ЄРНЄЄС АЙГААД БАЙВАЛ ХЄГЖИХГVЙ

-Ярианыхаа сэдвийг арай єєр асуудалд шилжvvлье гэж бодлоо. Оюутолгойн гэрээг анх хэлэлцэж эхлэхэд эсэргvvцэж байсан хvний нэг нь та. Гэтэл сvvлдээ дэмжээд эхэлсэн. Тэр дундаа урьдчилгаа мєнгєн дээр нэлээд маргаан vvсч байсан даа. Гэтэл єнєєх урдчилгаа мєнгє чинь зээл гэдэг нь тодорхой болчихлоо?

-Монголын тєрийн бодлого 20 гаруй жил дутуу, дулимаг явжээ гэж л би хэлнэ. Аливаа улс орон бэлэн байгаа газрын шороогоо зараад хэдэн цаастай болох шиг амархан юм алга. Бодож сэтгэх хэрэг ч алга. Та нар ухаад ав, хэдэн цаасыг нь надаа єгчих. Энэ бол арга ядсан л хэлбэр. Єнгєрсєн 20 жилийн хугацаанд Монгол Улс бvтээмжийн орон болж чадсангvй. Юм бvтээдэг, vйлдвэрлэх асуудал дээр Монголын тєр туйлын хариуцлагагvй, муу явж ирсний лай ланчиг єнєєдєр гарч ирж буй нь энэ. Шороогоо зарж, иргэдэд хишиг ч гэнэ vv, юу ч гэнэ вэ єгєх юм байх. Ингэвэл Монгол Улс сайхан болох юм гэнэ. Гэхдээ энэ бvх юмыг шороогоо зарлаа, эх орноо худалдлаа гээд нэг талаас нь хараад баймааргvй байна. Энэ том бvтээн байгуулалт, энэ том машинаа эргэлтэд оруулаад эхлэхээр vvнийг дагасан vйлдвэрлэл, vйлчилгээ гээд олон салбар компаниуд бий болно. Монголчууд ажилтай, амьдралтай болно. Ямар энэ орд газрыг ганцхан жил ухаад дуусчих гэж байгаа биш. Нєєц их бий. 60 жил ч ухаж болно. Дандаа харамлаад, дараад байвал бидний ирээдvй байхгvй болно. Аль аль талаас нь зєв харж бодитоор ойлгоосой билээ.
-Тэгвэл Оюутолгойн гэрээ сайн болсон гэж ойлгож болох уу?

-Энэ гэрээг тєгс сайн хувилбар гэж хэлж чадахгvй. Миний бодлоор 34 хувийг ямар нэгэн эргэн тєлєгдєх нєхцєлгvйгээр Монголын ард тvмэн эзэмших эрхтэй байсан уу гэвэл байсан. Орд газар монголчуудын ємч л юм бол барьцаагvйгээр єгч болдоггvй юмаа гэхэд худалдаж авна гэдэг утгагvй. Єєрийнхєє юмыг хvнд єгчихєєд дараа нь худалдаж авна гэдгийг ерєєсєє ойлгохгvй байна.
Аливаа улс оронд газрын баялгаа гадныханд єгч эдийн засгийн эргэлтэд оруулдаг жишиг байдаг л даа. Єєрєєр хэлбэл, найз нараа 10, 20, 30 хувийг нь манайх авна. Бусад дээр нь наймаалцъя гэх жишиг байдаг. Харамсалтай нь тийм гэрээ болж чадаагvй. Гэхдээ юм бол нэгээр дуусахгvй. Эрх, газрын баялаг хоёр нь манайд байна. Ажил дєнгєж эхлэх гэж байна. Нэгэнт эхлvvлсэн хойно зєв варентаар шахаанд оруулах боломж гарна байх. Монголын тал илvv их ашиг олох боломж олдоно л гэж бодож байгаа.

-Гэхдээ тєр дараагийн алхмаа Тавантолгойгоор хийчихлээ шvv дээ. Зээлийн асуудал ч хэдийнэ яригдаад эхэлсэн?

-Зээл авч болно оо. Зээл авч байж л аливаа улс хєгждєг. Америк гэсэн том гvрэн баян мєнгєтэй мєртлєє зээлэн дээр л явдаг шvv дээ. Харин авсан зээлийг юунд зарцуулах нь чухал. Тvvнээс биш зээлээс айгаад манай vр ач, хойч vе баларлаа гэж хандаад байж болохгvй. Авсан мєнгийг яаж юм болгох вэ гэдэг нь л хамгийн чухал. Тvvнээс биш зээл авчлаа гээд тоглгойгоо шаагаад байвал юу ч хєгжихгvй шvv дээ.

Л.Нинжсэмжид Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Как Ð¿ÐµÑ€ÐµÐ²ÐµÑÑ ‚и деньги с пеер на киви Wmcentre net Перевод евро Москва НовогирРµÐµÐ²Ð¾ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ HQ Гашиш АмфетамР¸Ð½ сульфат ПрограмР¼Ñ‹ для заработРºÐ° биткоинР¾Ð² 46 мир Купить АмфетамР¸Ð½ в Курлово Как Ð¿Ð¾Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ валюту в киви кошелькРµ Okpay в беларусР¸ регистрР°Ñ†Ð¸Ñ Кемер купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МефедроР½ [Cristalius 2.0] ПрокопьРµÐ²ÑÐº купить эйфоретР¸Ðº MDMA Квик чейндж Купить спайс в саратовРµ Нурлат купить Ecstasy: Red Stars 280 mg ЗакладкР¸ LSD в Вичуге Ð˜Ð·Ð±ÐµÑ€Ð±Ð°Ñ ˆ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ марихуаР½Ñƒ Hourlycoins отзывы Сколько стоит героин Yandex kowelek Оплата услуг картами visa и mastercard Покупка кранов биткоин Тогучин купить MDMA Pills - BLUE Faucetbox регистрР°Ñ†Ð¸Ñ ЗакладкР¸ россыпь в Великом НовгороР´Ðµ Биткоин заработР°Ñ‚ÑŒ быстро Ротатор криптовР°Ð»ÑŽÑ‚Ñ‹ ÐŸÑƒÑ‚ÐµÑˆÐµÑÑ ‚вие во времени ÐžÐ±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ сбербанРº на перфект мани Москва МожайскР¸Ð¹ купить Afgan Kush Bitcoin apple Веб гроши купить морфий Тогучин ОбменниРº со сбербанРºÐ° на биткоин самый дешевый Где купить карту киви Абаза купить гашиш Курс валют в украине ощадбанРº на сегодня
IP:5.62.159.82  2018-08-16 07:22:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.