Төсвийн мөнгийг казиногоор дамжуулан угаажээ

2010/04/27
Share |
Хүмүүс:
Төсвийн мөнгийг казиногоор дамжуулан угаажээ

Төрд өндөр алба хашиж буй эрхэм дарга нар маань овжин, сэргэлэн гэж жигтэйхэн юм аа. Ер нь л их гүйлгээ ухаантай, мундаг хүмүүс байдаг бололтой. Татвар төлөгчдийн хөлсөө дуслуулж олоод тэдэнд итгэж, улс орон, ард иргэдийнхээ хэрэгтэй зүйлд нь зөв зарцуулаарай гээд өгсөн мөнгийг нь алга урвуулахын төдийд л хэнд ч мэдэгдэхгүй өөрсдийн болгочихож байна гээд бодохоор бишрэхгүй байхын арга алга. Тодруулж хэлбэл, тэдний мөнгө угаах гол арга нь казино аж. Түүнээс биш мөнгө нь багтаж ядсандаа ч юм уу, мөрийтэй тоглоомонд хөл толгойгүй орчихсондоо гадаад руу нисч очоод тоглоод байдаггүй гэнэ.

Ер нь бодоод байхад 40, 50 гаруй насыг наслаад намба суучихсан эрчүүд Солонгос зэрэг казино хөгжсөн орнууд руу хэл ам дагуулан байж тоглох гээд яваад байна гэхээр санаанд нэг л бууж өгөхгүй байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээлснээр  нэр бүхий хэдэн дарга маань казиногоос их хэмжээний мөнгө хожсон гэсэн бичгийг “ хөөрхөн” хэдэн зоос атгуулаад  авчихдаг гэнэ.  Энэ нь өнөөх гай болоод байдаг Хөрөнгө орлогын мэдүүлэгээ өгөх үед нь аминд ордог аж. Мэдээж азын тэнгэр ивээгээд их хэмжээний мөнгө хувиараа хожсон байх юм бол түүнийгээ тайлагнах шаардлагагүй. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байна шүү дээ. Энэ мэтээр дарга нар хахаж цад­талаа баяжиж, харин тэ­дэнд өөрсдөө ч мэдэлгүй дээ­рэмдүүлж буй иргэд хатсан борц болтлоо турж, эцэж байна. Өөрөөр хэлбэл, иймэрхүү боломж, сиймхийг гайхалтай ашиглаж чаддаг дарга нар, учрыг нь ойлгохгүй хоосорсондоо бухимдах ард түмэнтэй улс манайхаас өөр байхгүй л болов уу. Байсан ч гарын таван хуруунд багтана гэдэгтэй санал нийлэх биз.

Саяхан л гэхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын дэд дарга  Дамбадоржийг Солонгос ява­хад нь салбараасаа “унагасан” тэрбумаар тоологдох мөнгөө казиногийн бичиг хэрэг дээр очиж “хожсон” болгож бичүү­лэх зорилготой  явж байна гэсэн шум учир мэдэх хүмүүсийн яриан дундаас дуулдаад л өнгөрнө лээ.

Уг нь манай улс авлигач ноёдтойгоо тэмцэх гэж хэрэндээ л юм болж байна. Гэсэн ч хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрсөнд тооцдог жишгээр ухаалаг хэдэн дарга нар маань казино буюу мөрий­тэй тоглоом тоглох нэрээр улсынхаа мөнгийг угааж, хувь­­даа завшсаар явна. Уншиг­чид маань санаж байгаа даа. Улсын мөнгөөр мөрийтэй тог­лосон гээд хэл ам дагуулаад байсан зарим даргыг. УИХ-ын Г.Занданшатар, У.Хүрэлсүх гээд дурьдаад байвал олон хүн  бий. Гэхдээ олны нүдэнд ил болсон нь л энэ шүү дээ. Ер нь казино гэх зүйл манай улстай холбогдсон цагаас эхлээд сайн зүйл огт дагуулж байгаагүй. Тухайлбал, анх 1998 онд УИХ-ын Х.Байгаль, Д.Баттулга, С.Батчулуун нарын гурван гишүүн Казиногийн тухай хуулийн төслийг санаачилан батлуулсан. Гэвч удалгүй уг хуультай холбоотой асуудал үүсч тэдний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд зогсохгүй  “аавын хаалга” тат­­сан түүхтэй. Ингээд уг хуулийг хүчингүй болгосноор Монгол Улсад мөрийтэй тог­лох боломж хаагдсан гэж хэлж болно. Үүний дараа 2007 онд хязгаарлагдмал ка­зи­­но­гийн хуулийн төслийг са­наачилсан ч мөн л амжилт ололгүй санаачилсан гишүүд нь мөнгөтэй холбоотой хэл аманд ороод л асуудал төгсөж байсан.

 Г.ДОЛГОРСҮРЭН Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
myilrbmq kBDkW2turxqpjlvvzv, [url=http://sywohzodhcke.com/] sywohzodhcke[/url], [link=http://uypzzydbdjuw.com/ ]uypzzydbdjuw[/link], http://ndnncdgbsmgc.com/
IP:46.161.9.32  2016-10-30 16:21:24
DorothyDor wh0cd928011 buy lasix online cheap fluoxetine online amitriptyline propecia viagra celebrex
IP:46.161.9.24  2017-01-24 09:52:27
DorothyDor wh0cd928011 cheap sildenafil
IP:46.161.9.24  2017-03-05 05:01:38
ofvsam KYpjRPywngiytryxln, [url=http://gklocyzozpem.com/] gklocyzozpem[/url], [link=http://zjukwrobbkvy.com/ ]zjukwrobbkvy[/link], http://rmuwhwdksuej.com/
IP:31.184.238.180  2017-06-17 20:16:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.