Алтантүрүү Сэрчмаагийнд хонохыг хүсчээ

2010/04/27
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Алтантүрүү Сэрчмаагийнд хонохыг хүсчээ

Дуучин Сэрчмаа өвөр Монголын бэр болж, уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа ч хувийн амьдрал нь хэн хүний хувьд хав халуун сэдэв хэв хэвээр л байна. Ямартай л дуучин бүсгүй ямар машин унаж, ямар орон дээр унтаж, ямар бизнес эрхэлж яваа бол хэмээн бараг л тааварлан ярилцах нь холгүй байдаг. Нутаг нэгнүүдийддээ сюрприз барьж, нэрт дуучин бүсгүйн нууцыг задлахаар айлд хонодог Алтантүрүү айлын бэр Sally-д "танайд хоноё" хэмээх хэл хүргүүлсэн гэнэ шүү. Харамсалтай нь хөл хүнд болсон дуучин бүсгүй маань хувийн амьдралаа нийтэд дэлгэх хүсэлгүй байгаагаа хэрэгт дуртай сэтгүүлч залууд хэлүүлсэн аж. Уг нь Алтантүрүүгийн санасанаар болсон бол мөн ч үзүүштэй нэвтрүүлэг болох байж хэмээн уулга алдаж байгаа хүн цөөнгүй байна билээ. Юмыг яаж мэдэхэв дараагийн удаа дуучин бүсгүйн бодол өөрчлөгдөх ч юм бил үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.