ДАРХАН СЭЭРЭН ДУНГУЙГААРАА ДАЯН АВАРГА ЧИМЭД-ОЧИРЫН ГАРЫГ ХУГА ХАЯЖ ЯВЛАА

2010/04/27
Share |
Хүмүүс:
ДАРХАН СЭЭРЭН ДУНГУЙГААРАА ДАЯН АВАРГА ЧИМЭД-ОЧИРЫН ГАРЫГ ХУГА ХАЯЖ ЯВЛАА

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг дахь Уйлган гол улс даяар алдартай хүчит бөхчүүдийн өлгий. Энэ голоос улсын аварга гурав, арслан нэг, заан хоёр, начин хоёр төржээ. 1925 онд Уйлган голын эгэл жирийн малчин Цэрэннадмидынд бадриун дуутай, шөрмөслөг хөвгүүн мэндлэхэд хүү хүсэн хүлээж байсан эцэг нь Бадамсэрээжид хэмээх нэр хайрлаж, хүүгээ таван нас хүрмэгц сайн бөх болно хэмээн бэлгэшээж, тугалтай үнээгээр зодог, шуудаг авч байжээ.

Ц.Бадамсэрээжид хүү үеийнхээ хөвгүүдтэй барилдаж өссөн боловч сумынхаа наадамд зодоглохгүй байсаар хорин настайдаа эр цэргийн албанд тэнцэж, аавынхаа бэлэглэсэн зодог шуудгийг зарчихаад цэрэгт мордож, Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа хилийн цэргийн арын албанд алба хаах болжээ. Энэ үедээ улсын циркт долоо хоног бүр болдог 32, 16 шигшмэл бөхийн барилдаанд гурван жил дараалан барилдаж, өдөр хоног өнгөрөх бүр бяр чадал нь мэдэгдэхүйц нэмэгдэж, улсын цолтнуудыг хаядаг болж, улсын наадамд зодоглож хүч үзэхийн хүслэн болсоор 1948 онд улсын их баяр наадамд анх удаа барилдлаа.

Энэхүү наадамд тэрбээр тавын даваанд Булган аймгийн бөх Дэлэгпилд өвдөг шороодож, 1949 онд улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглож, бас дөрөв даваад дархан аварга Батсуурьт амлуулав. Наадам түр завсарлахад........

Илүү ихийг эндээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.