"Танилгүй бол улсын эмнэлэг бүү зүглэ"

2010/04/27
Share |
Хүмүүс:

Энэ үгийг хүмүүст хэлмээр санагдаад болдоггүй. Яагаад ингэж хэлэх болов гэхлээр өчигдөрхөн надад тохиолдсон явдлаас үүдэн ингэж дүгнэхэд хүрсэн юм. Хэдхэн хоногийн өмнө эмнэлгийн эмч ажилчдыг цалин энэ тэр нь хүрэлцэхгүй, ажлын ачаалал их байна гээд жагсаж байхад нээрээ эд маань хэцүү шүү дээ гэж бодож байж билээ.

Гэтэл тэднээс үйлчилгээ аваад эмнэлгээр яваад ирэхээр байдал эсрэгээрээ гэдгийг сайтар ойлгов. Эмнэлгийн эмч ажилтнууд нь танил талгүй ном журмаараа яваа хүмүүстэй хэрхэн яаж харьцаж, ямар их хүнд суртал гаргадаг вэ гэдгийг ч яс махандаа шингэтэл ухаарлаа.

Нэг ёсондоо та болон танай хамаатан саданд нэг ч гэсэн цагаан халаадтай хүн байхгүй бол мөнгөө бариад хувийн эмнэлэг бараад. Хэрвээ мөнгөгүй, танил талгүй бол эмнэлэг энэ тэр гэж байхаар зовлон үзсэн хөгшинд хандсан нь зөв. Эрүүл мэндийн сайд хийгээд эвэртэй туурайтнууд энийг уншаасай. Салбар нь, эмнэлэг чинь ямар болсон, эмч ажилтнууд чинь хэрхэн хүнд суртал гаргаж байгааг, мэдэхээ мэддэггүй мэдлэггүй цагаан халаадтан олширсныг хүлээн зөвшөөрөх биз ээ. Олныг нуршилгүй өөрт тохиолдсон зүйлийг өгүүлье.

Төрөөд удаагүй хүүгийн минь нүүрээр шар туяа татсан учраас өрхийн эмчдээ хандав. Уг нь эмнэлгээс гарсан даруйд ирж үзэх ёстой ч өрхийн эмч маань байдаггүй. Хүнээр хэлүүлж гуйж залан байж арай хийн гэртээ авчирч үзүүлэв. Эмч нярайн шар гэсэн онош тавиад хэдэн эм бичиж өгөөд "Хүрмэн" хэмээх эмийн санд л бийг дуулгав. Хэлснийх нь дагуу эмнүүдийг авч долоо хоног уулгалаа. Өрхийн эмч ч ирж үзээд нярайн шар нь арилсан байна, одоо зүгээр. Сар болохоор нь ирж үзнэ гээд явав. Сар ч боллоо байдаггүй. Юмыг яаж мэдхэв гээд нэгэн хувийн эмнэлэгт үзүүлэхэд "нярайн шар арилаагүй удсан байна, яаралтай эмчийн хяналтад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, харьяаллын дагуу Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвд оч" гэж хэллээ.

Хэлээд зогссонгүй өвчнийх нь онош, зовиурыг бичсэн хэвтэх бичиг хийж өгсөн юм. Ингээд түүний хэлсний дагуу хүүгээ авч тус эмнэлгийн хүүхдийн хүлээн авах дээр очлоо. Үүдэнд нь суух залуухан
сувилагчид ямар учиртай яваагаа хэлээд хэвтэх бичгээ үзүүлтэл "Манайх өөр эмнэлгийн эмчийн хэвтэх бичгээр хэвтүүлэхгүй, заавал хүүхдийн зөвлөх поликлиникийн эмчийн бичгээр хэвтүүлнэ. Гараад 212 тоотод очиж үзүүлээд ир" гээд гаргав. Хэлснийх нь дагуу хойд талд нь байрлах Хүүхдийн зөвлөх поликлиникийн 212 тоотод очтол хаалга нь түгжээтэй "Сургалтанд сууж байгаа тул дөрөвдүгээр сарын 26, 27-нд үзэхгүй" гэсэн бичиг хадсан байв. Нөгөө эмч маань нярайн шар арилахгүй удвал хүүхдийн элэгэнд нөлөөлдөг гэсэн тул байхгүй эмчийн үүдийг сахиад байлтай биш гээд дүүргийнхээ эмнэлгийг зорилоо.

Дүүргийн эрүүл мэндийн төвд очоод хүүгээ үзүүлтэл "хүүхдийн нярай үе өнгөрсөн, шар нь арилаагүй байна, хэвтэх шаардлагатай. Харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эмнэлэгт очиж хэвт" гээд хэвтэх бичиг хийж өгөв. Ингээд Сүхбаатар дүүргийн (хуучнаар Хүүхдийн 2 дугаар эмнэлэг) эмнэлгийг зорилоо. Хүлээн авах дээр нь очоод учраа хэлтэл удахгүй эмч ирнэ хүлээж бай гэсний дагуу хэсэг хүлээв. Эцэст нь дунд хэрийн насны эрэгтэй эмч ирж үзээд ямар зовиур илэрсэн, ямар эм уусан гэнээ гэж дахин дахин асуусны эцэст хүлээж байгаарай гээд яваад өглөө. Удсангүй өөрийн үеийн эмэгтэй эмч дагуулж ирээд хүүг маань үзүүлэв.

Гэтэл тэр эмч нь “Танай хүүхэд тархины даралттай, нярайн шар нь арилаагүй удсан, бүх бие нь шарласан байна, манайх авахгүй, Эх нялхсын эмнэлэг хэвтүүлж эмчлэх ёстой” гээд дахин буцаав. Тэгэхээр нь өглөө очоод ирсэн, өөр эмчийн бичгээр хүлээж авахгүй гэсэн учраас дүүргийнхээ яаралтай түргэний эмчид үзүүлээд энд ирсэн гэдгээ хэллээ. Харин өөдөөс "нярайн шар удвал хүүхдийн элгэнд нөлөөлнө, танай хүүхдийнх удсан, арилаагүй, бүх бие нь шарласан байна. Дээрээс. нь тархины даралттай, манайх эмчлэхгүй, тийшээ л явсан нь дээр" гэж зөвлөөд дүүргээс бичиж өгсөн хэвтэх бичгийн ард бас нэг цохолт хийж өгөв.

Дахиад л ЭНЭШҮТ-ийг зорилоо. Хүүхдийн хүлээн авахад нь очтол өнөө намайг өглөө буцаасан сувилагч зогсож байна. Дахин бичгээ үзүүлтэл уг бичгийг тоосонгүй. Харин "манай хүүхдийн эмчид үзүүлсэн үү" гэдэг үгээ тоть шиг давтаад суучихав. Өөрийн чинь зааснаар 212 тоотод очтол сургалттай гээд эмч чинь алга, хаалга нь цоожтой, үүдэндээ үзэхгүй гэж бичсэн байна, дүүргийн түргэний эмчид үзүүлээд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт очоод буцаад танайд ирлээ гээд тайлангаа тавилаа. Гэтэл "Манай эмнэлгийн эмчийн бичиггүй бол хэвтүүлэхгүй. Манай эмч байж л байгаа шүү дээ" гэж уцаарлав.

Тэсгэл алдсандаа “Та нар ийшээ яв, тийшээ очиж үзүүл гэсээр өдрийг барлаа. Очиж үзүүлсэн эмч нь танайд л хэвтэх учиртай гээд бичиг хийгээд өгсөн шүү дээ. Ямар ч байсан эмчид чинь үзүүлье. Тэгээд яах ийхээ шийдье” гэж нэлээд ширүүлээд авлаа. Энэ нь ч оносон бололтой. Зөөлөн дуугараад байвал тийшээ ийшээ яв, тэрний бичиг авчрахгүй бол үзэхгүй гээд байх шинжтэй. За ямар ч байсан хүлээн авахын эмч нь ирж үзэхээр болов. Нөгөө сувилагч маань "Нараа эмч хаана бай-на" гэсээр цааш орчихлоо. Хэсэг хугацааны дараа Нараа гэх настай эмч ирээд нөгөө л "манай эмнэлгийн эмчид үзүүлээд хэвтэх бичгээ олж ир" гэдэг үгийг хэлдэг байгаа.

Уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг. Ийм ийм учиртай, ингэж тэгж та нарын зааснаар явсаар ирлээ. Тэндээс ийм бичиг хийж өгсөн. "Хэдэн эмнэлгээр дамжиж явж байгаад ирлээ, хүүхэд маань ч даарчихлаа, ханиад томуу хүрчихвэл яах юм, би хүртэл явсаар байгаад ядраад уналаа" гэвэл "Чиний хүүхэд өвдөө биз дээ, чи хүүхдийнхээ төлөө явахгүй хэн явах юм, яаж байгаа чинь бидэнд хамаагүй, заавал амбулаторийн эмчид үзүүлээд ир, өрөөндөө байгаа" гээд зогсчихов. Эмч нь ирээд үзэх юм болов уу гэтэл урдаас сувилагчийнхаа үгийг давтлаа. Тэр эмч чинь байхгүй, үзэхгүй гэсэн зарлал наачихсан байсан шүү дээ гэж нэлээд тайлбарласны эцэст эдэнтэй ингэж зогсоод яахав гэж бодсон бололтой сувилагчаа дуудаад хамт явж үзүүлээд ир гэсэн заавар өглөө.

Аргаа бараад нөгөө сувилагчийг нь дагаад л төөрдөг байшин шиг эмнэлгээр нь явсаар амбулаторт нь очив. Өглөө зааж өгөөд байсан 212 тоот өрөөг өнгөрөөд явахаар нь "Ямар зар байгааг уншихгүй юм уу" гэвэл, амандаа юу ч юм бувтнаад цааш түргэн түргэн . алхсаар одлоо. Араас нь алдчихалгүй явсаар 112 гэсэн өрөөний үүдэнд хүрлээ. Гэтэл өглөөнөөс хойш 212 тоот гэж явуулаад байсан нь биш 112 тоот байж таарав. 212 тоот нь нярайг, 112 тоот нь нэг сараас дээшх хүүхдийг үздэг болж таарав. Ингээд тэр өрөөнд байх Балжаа гэх эмчид нь үзүүлээд учраа хэлтэл "Манай сувилагч нар будилаад хүмүүсийг буруу явуулж бухимдуулаад байдаг юм" гээд хүүг минь үзээд шинжилгээнүүдээ өгөөд дахин үзүүлэхийг зөвлөсний дагуу өглөө 9.00 цагаас эмнэлэг явсан ажил маань 16.00 цагт дуусч гэрийн зүг хөдөллөө.

Эцэст нь, хэрвээ та хүүхэдтэй бол өрхийн мэдлэггүй эмчид найдаад хэрэггүй. Мөн хүүхэд чинь өвдсөн бол танил тал юу билээ гэдгээ эхлээд сайн бодож үзээрэй. Хэрвээ би таньдаг эмчтэй, ах, эгчтэй, найз нөхөдтэй бол хэдхэн цагийн дотор ямар ч шинжилгээ өгөхгүй хэвтэж болно. Танил байхгүй бол мөнгөтэй байх хэрэгтэй. Үгүй бол яахыг бурхан л мэдэх байхдаа. Миний хувьд дараагийн удаад эмч найзтай болохыг л хүсч байна.

Б.Билгүүн http://www.niigmiintoli.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser О КрымскоР¹ соли СосенскР¸Ð¹ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Afgan Kush Балахна купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD-25 (HQ) 250мкг Облучье купить АмфетамР¸Ð½ (фен) Купить закладкР¸ в Уварове СковороР´Ð¸Ð½Ð¾ купить Ecstasy: Yellow Homer 200mg СерпухоР² купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDMA Pills - RED купить Второй Вязьма Купить закладкР¸ шишки в ÐŸÐ¾Ñ€Ð¾Ð½Ð°Ð¹Ñ ÐºÐµ Медынь купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ купить мдма в иваново | Онлайн магазин Купить БеленькР¸Ð¹ Ковров закладкР¸ наркотиРºÐ¾Ð² в ЩёлкиноРžÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð²Ð° ется Купить закладкР¸ героин в ОжерельРµ купить БеладонР½Ñƒ АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº Шилка купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Метадон HQ Коряжма купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ Рим купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ LSD 220 мг Купить Орех Сатка купить Кайф ÐŸÐ¾ÑˆÐµÑ…Ð¾Ð½Ñ ŒÐµ Ð¤ÐµÐ½Ð¸Ð»ÑƒÐºÑ ÑƒÑÐ½Ð°Ñ кислота синтез Ак-Довур
IP:93.179.90.38  2018-07-21 06:51:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.