Хятадуудад хөнөөгдсөн Т.Сүхболдын ээж Ю.Чимэдцэеэ: Монголчууд хүнийг битгий хэл, нохойг ч машинаар дайрдаггүй юм

2010/04/27
Share |
Хүмүүс:
Хятадуудад хөнөөгдсөн Т.Сүхболдын ээж Ю.Чимэдцэеэ: Монголчууд хүнийг битгий хэл, нохойг ч машинаар дайрдаггүй юм

Хүний нутгийг хуулийн дагуу өмчилж авсандаа хэтэрхий эрдэж, эзнийх нь харцнаас хүртэл харамладаг Хятадууд, амьдрахын эрхэнд амин зуулгаа залгуулах гэж хууль бусаар жонш олборлогч иргэдийн зөрчил эцэстээ эрдэнэт хүний амийг авч одсон аймшигт хэрэг гарсан. Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Т.Сүхболдыг өнгөрсөн баасан гаригийн шөнө Хятадын “Эжү Мүн” компанийн ажилчид машинаар дайрч хөнөөсөн юм. Гурван ой гарантай хүүхэдтэйгээ хамт амьдардаг байсан түүний гэр энэ өдрөөс хойш эзгүйрч, аавыгаа үүрд явчихсаныг одоо болтол мэдээгүй  хүүд эмээ нь юу хэлэхээ мэдэхгүй  сууна. Талийгаачийг өнөөдөр сүүлчийн замд нь үднэ. Оршуулгын бэлтгэл ажил, хүний хөл, дээрээс нь гуниг гутралд даруулсан Ю.Чимэдцэеэ гуайн гэрт өчигдөр очлоо.

73 настай энэ хөгшин зургаан хүү, зургаан охин төрүүлж өсгөсний тав дахь нь талийгаач. Ойрын хэдэн хоног өөр дээр нь ирэхгүй байгаа аавынх нь зургийг яагаад эмээгийнх нь гэрийн хойморт жаазлаад хийчихсэнийг үл ойлгох бяцхан хүү байсхийгээд л хүн дуурайж хүрд эргүүлнэ. Эмээ нь яагаад уйлаад байгааг бас л ойлгож ядан гайхаж харах аж. Талийгаачийн ээж Ю.Чимэдцэеэ, дүү Т.Энхсүх нартай ярилцлаа.

-Аймшигтай явдлын хохирогч болсон та бүхэнд “Зууны мэдээ” сониныхон эмгэнэл илэрхийлж байна. Та хүүгээ амьсгал хураахаас нь өмнө уулзаж амжсан уу?
-Шөнийн 03:00 цагийн үед эмнэлэгт авчирсан хойно нь би очсон. Нүд халтирмаар харагдаж байсан /уйлав/. Өндийлгөх гэж оролдоход яс нь шажигнаад л… Өглөөний 05:00 цагийн үед миний хүү “Ам цангаад байна”  гэхээр нь би цай чанаж өгөхөөр гэртээ ирсэн. Тэгээд өглөө 07:00 цагийн үед цайгаа аваад яг гарах гэтэл хүн утасдаад “Хүү чинь байхгүй болчихлоо” гэсэн. Тийм юм болно гэж би бодоогүй /уйлав/.

-Талийгаач тантай хамт амьдардаг байсан юм уу?
-Үгүй, хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Хүү маань 40 нас гарсан, их хожуу гэрлэж ийм хөөрхөн хүүтэй болсон юм. Гэсэн ч  ингээд алчих юм даа, үрийг минь. Ийм хэрцгий улс гэж байдаг аа. Тэгээд одоо тэр Хятадууд алуурчин нь Монгол хүн гээд байгаа юм гэсэн. Монголчууд хүнийг битгий хэл, нохойг ч машинаар дайрдаггүй хүмүүс шүү дээ.

-Хувиараа жонш олборлогчид хятадуудад хэтэрхий дээрэнгүй хандсанаас ийм зүйл болсон гэж буруутгаж байгаа хүн цөөнгүй байгаа?
-Амь зуухын эрхэнд хэд гурван цаас олох гэж миний хүү тэнд ажиллаж байсан. Тэнд манаа хийдэг байсан юм. Ер нь их хүний үгээр, огцом түргэн аашгүй тийм л хүн. Гурван жил цэргийн алба хаасан. Юмны учир мэдэх хүн.  Хүүгээ аваад хот явах гэж байсан учраас тэр орой манайд ирэх байсан юм. Ач маань энд аавтайгаа хамт унтах гээд орыг нь засчихаад хүлээгээд байсан, ирээгүй. Өглөө хүүг өнгөрсний дараа эмнэлгээс намайг эмнэлгээс ирэхэд аав яагаад ирсэнгүй вэ асууж байгаа юм. Би юу гэж хэлэх юм бэ. Одоо ч юу  гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Т.Энхсүх: Ахаас минь цагдаа нар мэдүүлэг авсан бол бүхнийг хэлэх байсан
-Аавыгаа ирнэ гээд хүлээгээд л байгаа. Аавтай нь хамт ажиллаж байсан нэг жолоочийг ирэх болгонд “Та намайг хэзээ авч явах юм. Би аавтайгаа уулзмаар байна” гээд л загнаад байх юм. Болсон явдлыг яаж тэрэнд ойлгуулахаа үнэндээ мэдэхгүй байна. Миний ах хүүгийнхээ төлөө л амьдарч байсан хүн. Хүүгээ хотод сургаад өөрөө энд ажиллаж мөнгө олно гэдэг байлаа.

-Ах чинь машинд дайруулсныг гэр бүлийнхнээсээ хамгийн түрүүлж та мэдсэн гэсэн. Талийгаачтай ярилцаж чадсан уу?
-23:00 цаг өнгөрч байхад би тэнд очсон. Эхлээд болсон явдалд үнэмшээгүй. Очиход нэг хүн газар хэвтэж байсан. Үхчихсэн юм уу гэхэд хэн ч дуугараагүй. Гэтэл гэнэт хөдөлсөн. Тэгээд би “Амьд байна шүү дээ та нар эмнэлэг рүү авч яваач” гэхэд цагдаа нар хэргийн ул мөр арилчихна гээд намайг хүргээгүй. Ахын дээрээс нэг хөнжил хаячихсан гэж байсан. Тэр надад “Ах нь даараад байна. Хучаад өгөөч” гэсэн. Гарыг нь барихад цэл хүйтэн байсан. Машинд суулгаад авч явж байхад жаахан донслоход л яс нь шархирч дуугараад байсан.

-Ах чинь тэгэхэд яг хаана байсан юм бэ?
-Тэр компанийн хашааны хажууд. Хашааны хаалганаас муруйж ирээд дайрчихсан мөр тэнд байсан. Хүмүүсийн ярьж байгаагаар ахыг жийпээр дайрч дээгүүр нь гарахад 10 метр хэртэй чирэгдсэн байгаа юм. Тэгээд машинаас бууж ирээд уньны модоор зодсон гэсэн.

-Танд өөрийг нь хэн дайрсныг хэлээгүй юү?
-Хэлээгүй. Харин талийгаачийг эмнэлэгт авчирсан хойно хүлээн авахын дөрвөн хамгаалагч нь ирэхэд нэг залууг “Чи миний толгой руу уньны модоор цохио биз дээ. Бах чинь ханаж байна уу, монгол хүнээ ийм болгочихоод” гэж байсан. Хамгаалагчийн хамаг бие салгалаад явчихсан. Дараа нь би тэр хамгаалагчид ах тэгж хэлсэн шүү гэхэд битгий худлаа яриад бай яасан худалч юм бэ чи гэж байсан.

-Танаас цагдаа нар мэдүүлэг авсан уу?
-Би өөрөө гуйх шахуу очиж байж өгсөн. Ахыг маань эмнэлэгт байхад нь  цагдаа нар мэдүүлэг авсан бол их л юм ярих байсан байх. Тэр хүн бүхний гэрч шүү дээ. Би хамгаалагчийг хэлсэн” гэсээр бидний яриа өндөрлөлөө. Та бүхэн хэргийн тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн дугаараас уншаарай.

Х.Хулан  Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Xcuehcek I carried with a bumblebee, http://www.testforsites.info/r edirect.php?url=https%3a%2f%2f nurmececi.bandcamp.com%2falbum %2fdownload-driver-printer-jin ka-721 download_driver_printer_jinka_ 721, http://products-worldwide.com/ redirect.php?url=https%3a%2f%2 ferethasem.bandcamp.com%2falbu m%2fdownload-europa-universali s-4-mac-torrent download_europa_universalis_4_ mac_torrent, https://boutbottcalle.bandcamp .com/album/download-driver-gef orce-gt-840m download_driver_geforce_gt_840 m, http://www.minutoya.com.ar/too ls/redirect.php?url=https%3a%2 f%2fmittcospamor.bandcamp.com% 2falbum%2fdownload-driver-prin t-brother-dcp-j100 download_driver_print_brother_ dcp-j100, https://cbizhvolksovod.bandcam p.com/album/download-driver-in tel-hd-graphics-4000-windows-x p download_driver_intel_hd_graph ics_4000_windows_xp, http://infosmi.com/redirect.ph p?url=https%3a%2f%2frasessoyle tz.bandcamp.com%2falbum%2fdown load-driver-wifi-laptop-acer-a spire-e14-touchpad download_driver_wifi_laptop_ac er_aspire_e14_touchpad, https://rasessoyletz.bandcamp. com/album/download-dpfilelist- generator-v1-8-by-baris-dlc-3 download_dpfilelist_generator_ v1_8_by_baris_dlc_3, http://xaydung.org/redirect.ph p?url=https%3a%2f%2flighgravis im.bandcamp.com%2falbum%2fdown load-crack-wondershare-filmora -822 download_crack_wondershare_fil mora_8.2.2, https://rasessoyletz.bandcamp. com/album/download-driver-hp-l aserjet-p1102w-for-windows-81 download_driver_hp_laserjet_p1 102w_for_windows_8.1, https://erethasem.bandcamp.com /album/download-crack-yu-gi-oh -legacy-of-the-duelist-pc download_crack_yu_gi_oh_legacy _of_the_duelist_pc, http://www.opticalpathwayz.com /__media__/js/netsoltrademark. php?d=emhiaclosim.bandcamp.com %2falbum%2fdownload-free-vaisa khi-list-movie download_free_vaisakhi_list_mo vie, http://pupynin.ru/go.php?go=ht tps%3a%2f%2fvacorwyre.bandcamp .com%2falbum%2fdownload-driver -printer-hp-deskjet-1050-windo ws-xp download_driver_printer_hp_des kjet_1050_windows_xp, http://online-business-world.c om/redirect.php?url=https%3a%2 f%2fcbizhvolksovod.bandcamp.co m%2falbum%2fdownload-cyberlink -youcam-7-with-crack download_cyberlink_youcam_7_wi th_crack, http://myinvoices.15anos.com/_ _media__/js/netsoltrademark.ph p?d=erethasem.bandcamp.com%2fa lbum%2fdownload-easy-driver-wi ndows-10-64-bit-full-version download_easy_driver_windows_1 0_64_bit_full_version, https://lighgravisim.bandcamp. com/album/download-driver-prin ter-ricoh-aficio-sp-c250dn download_driver_printer_ricoh_ aficio_sp_c250dn, http://www.moneytrailshow.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=cusecorsi.bandcamp.com%2f album%2fdownload-free-youtube- to-mp3-converter-online download_free_youtube_to_mp3_c onverter_online, http://qbr.startupfutures.net/ __media__/js/netsoltrademark.p hp?d=cusecorsi.bandcamp.com%2f album%2fdownload-driver-canon- lbp-3010-windows-7-32-bit download_driver_canon_lbp_3010 _windows_7_32_bit, https://seo.new-web.net/redire ct.php?url=https%3a%2f%2fcusec orsi.bandcamp.com%2falbum%2fdo wnload-crack-youtube-downloade r-pro download_crack_youtube_downloa der_pro, https://smothsikeege.bandcamp. com/album/download-driver-robo t-for-windows-8 download_driver_robot_for_wind ows_8, http://aiwaah.com/seo/redirect .php?url=https%3a%2f%2fcrocmom idsand.bandcamp.com%2falbum%2f download-driver-bluetooth-asus -a43s-windows-10 download_driver_bluetooth_asus _a43s_windows_10, https://crocmomidsand.bandcamp .com/album/download-driver-tos hiba-satellite-c840-windows-7- 32-bit download_driver_toshiba_satell ite_c840_windows_7_32_bit, http://nylscorp.com/__media__/ js/netsoltrademark.php?d=emhia closim.bandcamp.com%2falbum%2f download-driver-pixma-ip2770-3 2-bit download_driver_pixma_ip2770_3 2_bit, https://hampvilraipa.bandcamp. com/album/download-driver-hp-l aserjet-p1102-for-windows-10 download_driver_hp_laserjet_p1 102_for_windows_10, http://integrityhis.com/__medi a__/js/netsoltrademark.php?d=c rocvelendia.bandcamp.com%2falb um%2fdownload-driver-vaio-cont rol-center download_driver_vaio_control_c enter, https://erethasem.bandcamp.com /album/download-driver-kompute r-hp-laserjet-p1102-win-xp download_driver_komputer_hp_la serjet_p1102_win_xp, http://bidbuysell.com/__media_ _/js/netsoltrademark.php?d=cro cvelendia.bandcamp.com%2falbum %2fdownload-driver-usb-samsung -j7 download_driver_usb_samsung_j7 , https://emhiaclosim.bandcamp.c om/album/download-driver-nvidi a-geforce-8400-gs-windows-7-32 -bit download_driver_nvidia_geforce _8400_gs_windows_7_32_bit, http://newyorkdomestics.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=relesucurt.bandcamp.com%2fa lbum%2fdownload-ets-2-crack-12 3-11 download_ets_2_crack_1.23_1.1, http://m.burger-buddy.de/redir ect.php?url=https%3a%2f%2fivfe cestmen.bandcamp.com%2falbum%2 fdownload-dyndns-client-for-wi ndows-7 download_dyndns_client_for_win dows_7, http://hotel-aichi.com/__media __/js/netsoltrademark.php?d=re lesucurt.bandcamp.com%2falbum% 2fdownload-driver-youtube-mp3- apple-appointment download_driver_youtube_mp3_ap ple_appointment, http://nydiamondsyndicate.com/ __media__/js/netsoltrademark.p hp?d=emhiaclosim.bandcamp.com% 2falbum%2fdownload-driver-san- francisco-free-pc-game-for-win dows download_driver_san_francisco_ free_pc_game_for_windows, https://laezadowqui.bandcamp.c om/album/download-driver-kompu ter-windows-7-ultimate-32-bit- full-drivers download_driver_komputer_windo ws_7_ultimate_32_bit_full_driv ers, http://1-888-shelter.net/__med ia__/js/netsoltrademark.php?d= cusecorsi.bandcamp.com%2falbum %2fdownload-driver-lan-msi-n19 96 download_driver_lan_msi_n1996, https://crocmomidsand.bandcamp .com/album/download-crack-wind ows-xp-32-bit-iso-original-wit h-key download_crack_windows_xp_32_b it_iso_original_with_key, http://pagina.com.mx/analisis/ redirect.php?url=https%3a%2f%2 frasessoyletz.bandcamp.com%2fa lbum%2fdownload-driverpack-sol ution-14-offline-installer download_driverpack_solution_1 4_offline_installer, https://laezadowqui.bandcamp.c om/album/download-driver-amd-r adeon-hd-7600m-series-windows- 8 download_driver_amd_radeon_hd_ 7600m_series_windows_8, http://antiquar.pro/go.php?go= https%3a%2f%2frbusberstalsa.ba ndcamp.com%2falbum%2fdownload- driver-canon-lbp-2900-for-xp-f ree download_driver_canon_lbp_2900 _for_xp_free, http://pspring.space/__media__ /js/netsoltrademark.php?d=rase ssoyletz.bandcamp.com%2falbum% 2fdownload-driver-printer-hp-l aserjet-1020-windows-7-64-bit download_driver_printer_hp_las erjet_1020_windows_7_64_bit, http://seo.ab-server.fr/redire ct.php?url=https%3a%2f%2flighg ravisim.bandcamp.com%2falbum%2 fdownload-driver-offline-windo ws-7-64-bit-service-pack-1 download_driver_offline_window s_7_64_bit_service_pack_1, http://smstender.ru/redirect.p hp?url=https%3a%2f%2fnurmececi .bandcamp.com%2falbum%2fdownlo ad-driver-hp-laserjet-p1102-wi ndows-xp download_driver_hp_laserjet_p1 102_windows_xp, http://www.astonishingmoments. com/__media__/js/netsoltradema rk.php?d=rasessoyletz.bandcamp .com%2falbum%2fdownload-cracke d-whatsapp-plus-for-android download_cracked_whatsapp_plus _for_android, http://www.pulevasalud.com/red irect.php?url=https%3a%2f%2fpo npezale.bandcamp.com%2falbum%2 fdownload-driver-uninstaller-s oftware-for-hp-deskjet-1515 download_driver_uninstaller_so ftware_for_hp_deskjet_1515, https://nurmececi.bandcamp.com /album/download-driver-printer -jinka-721 download_driver_printer_jinka_ 721, http://bankatunitedbank.com/__ media__/js/netsoltrademark.php ?d=ivfecestmen.bandcamp.com%2f album%2fdownload-driver-main-g igabyte-h81m-s2pv download_driver_main_gigabyte_ h81m-s2pv, http://review.pns.vn/redirect. php?url=https%3a%2f%2fcrocmomi dsand.bandcamp.com%2falbum%2fd ownload-cracked-whatsapp-for-j ava-mobile-phone download_cracked_whatsapp_for_ java_mobile_phone,
IP:178.159.97.75  2018-11-14 10:59:58
Rickyroots Also visit my web blog - https://www.myonlinebuy.us/bes t-ed-pills
IP:178.159.37.28  2019-12-02 20:32:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.