"Эрдэнэт"-ийн хувьчлалыг хангахаар болов

2010/04/28
Share |
Хүмүүс:

Монгол, Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт" vйлдвэрийн Зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Хурлаар vйлдвэрийн хувьчлалын асуудлыг хөндөн ярилцсан байна.

Учир нь Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Vндсэн чиглэлийн хvрээнд тус vйлдвэрийн Монголын талын хувийг хувьчлах талаар Засгийн газрын тогтоол гараад байгаа юм. Ингэхдээ Монголын тал өөрийн эзэмшиж буй хувьдаа хувьцаа гаргаж дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж арилжаалах чиглэлтэй байгаа.

Энэ талаар Оросын талтай тохиролцсон байх ёстой юм. Энэ мэт асуудлыг хэлэлцэж, хувьчлалын бэлтгэлийг хангах талаар Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна.

Хэдийгээр тус vйлдвэрийг хувьчлах талаар төр, засгаас шийдвэр гараад байгаа боловч Монгол Улсын эдийн засгийн ганц саалийн vнээ гэгддэг "Эрдэнэт" vйлдвэрийг хувьчлах тал дээр эрт байна, арга нь буруу байна, хувьчилж болохгvй гэсэн маргаан төр, засгийн хэмжээнд болон нийгэмд гарсаар байгаа билээ.

Хэрэв "Эрдэнэт" vйлдвэрийн Монголын талын хувийг хувьчлах ажил эхэлвэл 1996 оноос эхэлсэн өмч хувьчлалын их ажлын давлагаа шувтарч, vнэ цэнтэй, томоохон аж ахуйн нэгжvvдийн хувьчлал vндсэндээ өндөрлөх юм.

Business times

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.