Идэж уух нь ч дийлдэхгүй, энэ МАХН зөнөчихжээ

2010/04/29
Share |
Хүмүүс:
Идэж уух нь ч дийлдэхгүй, энэ МАХН зөнөчихжээ

Монгол Ардын Хувьсгалт Нам гуайн нас сүүдэр 90 шахаж байна. Түүний гэргий болох хотын Намын хороо хөгшнөөсөө тав дүү юм уу даа. Өөрийн нь хэлээд байгаагаар бол 85 хүрч буй даг. Энүүхэндээ ярихад хөгшчүүл хөөрхий зөнөчихжээ. Өөрсдөө дуулбал гомдох вий. Хөгшин хүн үхэхээрээ, хүүхэд уйлахаараа айлгадаг хойно. Уг нь ная, ертэй хэр нь ануухнаараа, насныхаа буяныг эдлээд, ач зээгээ тойруулаад жаргаж яваа хөгшчүүл олон шүү дээ. Гэтэл МАХН гуай арай л илт бөгөөд эрт зөнөглөөд байх шиг. Ядахад үр хүүхэд, ач зээ нар нь гэж хүмүүжилгүй, цадиг замбараагүй болж өсчээ, хөөрхий. Ах зах, хөл толгой гэж огт үгүй. Намын дүрэм журам, үзэл баримтлалаа ч уншиж, ойлгосон юм байдаг ч юм уу, үгүй юү бүү мэд. Өвөөгийнхөө чадан ядан боловсруулсан дүрэм журмаа барьж дагахаасаа илүү аль ахыг дагавал өнөөдөр уушиг биш өөх олоод үмхчих бол гэсэн дэрчгэр хэдэн хөвгүүд, охид л гүйлдэх юм. Монгол Ардын Хувьсгалт Нам, хотын Намын хороо гуайн том хүүхдүүд чинь одоо бас л өвөө, эмээ болчихсон юм билээ дээ. Өтөл нас юм болохоор тус тусдаа том толгойлох нь арга ч үгүй юм уу. Хэдэн дүү нар нь зайлуул хэнийгээ дагахаа мэдэхгүй дэлдэгэнээд л. С.Баяр ахыгаа дагавал сархад сайн даахаас гадна сайхан бабнек байх хэрэгтэй дээ.

Ингэхийн тулд мөнгө их хэрэг болно оо. Ах ч яахав ард түмний өмч нэртэй хэдэн толгойн хувь заяаг цааш харуулж, дэлдгэр хэдэн дүү нараасаа нууж хэтэвч дүүрэн мөнгө хураасан хүн хэнээс нь ч, юу ч горьдолтгүй байх. Тиймээс өөртөө хур хөрөнгө хураасан дүү нар л дагахаас бус бараг л хөлд нь үрэгдэхийн нэмэр биз дээ. Ч.Улаан ахыг дагавал харин улсын хил, гаалиар хэрхэн бизнес хийж болдгийг аятайхан суралцах байх. Аргаль, угалз, тарвага зурам, самар жимс, хусны мөөг, дархан цаазат газар гэхчлэн Байгаль орчноор занималдая гэвэл У.Барсболд нэлээд мэргэшсэн дээ. Ё.Отгонбаяр харин оройхон гарсан гэхэд оюутан сурагч, боловсролын салбарт овоохон амжилт олж, бизнес хэлбэрт оруулчихаад байгаа юм билээ. Хөдөө өссөн залуучууд М.Энхболдыг дагавал хотын фракцид элсч, хотын соёлд чамгүй суралцах даг шүү.

Уул уурхай, зочид буудлын наймааг гартаа яаж оруулдгийн яруу тод жишээг Сү.Батболд ах чинь л сүрхий сайн харуулах байх. Бороогийн хөндийг босч ирэхгүй болтол буулгасан хүн шүү дээ. Том ах чинь харин дэмий болсон шиг. Н.Энхбаяр уг нь цагтаа сүрхий байсан юм.

Одоо ч уралдааны нас нь дууссан хэрнээ олон жил  уяулаад сурчихсан хөгшин адуу өөрийгөө сойдог шиг болчихсон харагдана лээ. Хөдөө гадаагүй тэнүүчлээд, ирэх сунгааг хүлээсэн морь шиг л, өрөвдөлтэй юм даа хөөрхий. Жаахан сийрэгхэн толгойтой хэд нь энэ мэт ах нараа ялган, танин гүйлдээд байдаг. Харин хэний нь ч хайрыг татаж, хөлд нь орооцолдож чадаагүй ядруухан хэд нь хусмаа чамласан нялхас шиг жигүүр байгуулж зөнөглөөд, хөрөнгө, суудал хүртэж чадаагүй хүүхдүүд нь хөдөлгөөн өрнүүлж хөөрцөглөөд л… МАХН гуайн гэр бүл, удам угсаа ч дампуурлын ирмэгт тулсан пүүс, компани шиг болж дээ. Зөнөсөн хүн цадахаа мэдэхгүй иддэг юм гэсэн. Энэ МАХН-ынхан ч яг аа яг. Эдний төрүүлсэн Засгийн газар ч гэж Засгийн газар. Цус ойртсон хүмүүсээс ямар л хүүхдүүд гардаг билээ дээ. Засгийн газраа шал дэмий айлд хүргэн оруулчихсан юм. Олонх ч олонх. Хурга, ишигний бэлчээрт дүйнгэдүүхэн ганц нэг бяруу яваа харагддаг.

Яг л тэр. Цөөнх дотроо олонх нь явдаг болчихсон. Эргүүтсэн мал салхи сөрөөд, “хаая” ч мэдэхгүй бүр нэг уур барчихдаг даа. Хөөрхий МАХН гуайнх тийм л болж. Яана даа яана. Жигүүрлэж бархирсан, хөдөлгөөн гэж зөнөглөсөн хэд нь хоногийн хоолоо салгаж аваад хэсэгтээ дуг хийнэ. Хувьсгалт залуучуудын эвлэл ч шинээр эргэнэ гэж юу байхав дээ. Хөгийн юм. Гэхдээ яахав, гангинасных, нэг нь дэд сайд, нөгөө нь ёс зүйн хорооны дарга болоод авсан байна лээ. Тэр жил Онц Их Хурал зарлан хуралдуулан Онцгүй даргаа огцруулаад авсан. Харин энэ үеэр чинь Онц сонин үйл явдал ганц болж билээ.

Хөрш айлын нь хүн Ц.Элбэгдорж Иргэний Зориг Нам гуайнд цай уух зуураа “Тэнд авлигачид хуралдаж байна. Харин энд авлигатай тэмцдэг хоёр нам хүнд суртлыг хэрхэн бууруулах талаар ярилцаж сууна” гэж егөөдтөл буруудаж бөөн бичиг цаас шидэлцэхдээ хүрээгүй юү. Уг нь Ардчилсан Нам гуайн том хүү МАХН гуайн багачуул М.Энхболд ахыгаа чирч унагахын тулд хөдөө хот, жалга довгүй авлига авлаа гэсэн утгаар “авлигачид” гэж хэлтэл өнөөдүүл нь “Юун гуя” хэмээн баригдсан юм гэдэг шүү.

У.Цайдам Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ìèêñû çàêëàäêè Купить Метод Бирюч Как варить химку из конопли ЗакладкР¸ краснодР°Ñ€ спайс Купить закладкР¸ россыпь в СолигалР¸Ñ‡Ðµ Гашиш в КаменноР³Ð¾Ñ€ÑÐºÐµ ПсилоциР±Ð¸Ð½Ð¾Ð²Ñ‹Ðµ грибы споры ЗакладкР¸ москва lsd Ксанакс отзывы врачей çàêëàäêè ìèêñîâ â íîâîêóçíåöêå Аушка биз в обход ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Великом НовгороР´Ðµ Самые эффектиР²Ð½Ñ‹Ðµ средствР° от постельР½Ñ‹Ñ… клопов: ТОП ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Купить автомат калашниРºÐ¾Ð²Ð°, цена, фото и видео ОригинаР»ÑŒÐ½Ñ‹Ðµ идеи по ÑÐ¾Ð·Ð´Ð°Ð½Ð¸Ñ Ž закладоРº для книг своими руками Купить закладкР¸ MDMA в Ð—Ð°Ð²Ð¸Ñ‚Ð¸Ð½Ñ ÐºÐµ ТрамадоР» купить в спб çàêëàäêè ñîëè ñåâàñòîïîëü Купить BARCELONA Кинешма ГидропоР½Ð¸ÐºÐ° выращивР°Ð½Ð¸Ðµ конопли Купить спайс Купить Тёмный Сысерть Купить закладкР¸ методон в КраснодР°Ñ€Ðµ Купить закладкР¸ методон в Ð¨Ð¸Ð¼Ð°Ð½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Кайман кошелькР¸ оптом Купить спайс в гомеле ïî çàêëàäêàì ãåðîèí Купить закладкР¸ шишки в Юрюзани Купить Хмурый НефтекаР¼ÑÐº Стаф в Таруса ЗакладкР¸ краснодР°Ñ€ спайс краснодР°Ñ€ Купить НаркотиРºÐ¸ в Шацке Как Ð¾Ñ‚Ð»Ð¸Ñ‡Ð¸Ñ‚Ñ Œ спайс от марихуаР½Ñ‹ ЗакладкР¸ лирика в Магасе Купить закладкР¸ экстази в ЧеркессРºÐµ
IP:141.101.132.155  2018-01-13 20:56:50
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.