Хүмүүс: Ч Сайханбилэг | |
Телевизээр "Googlе" компанийн шинэхэн бүтээгдэхүүн болон “I pad” худалдаанд гарч шинэ хэрэглэгчид нь хонон өнжин дугаарлан авч байсан нь саяхан мэт санагдана. Гэтэл энэ шинэхэн болоод үнэтэй бараа Монголд орж ирээд анхны худалдан авалтаа хийсэн тухай ганцхан хоногийн өмнө чих тавин үзэв.
Үнэ өртөг нь тэнгэрт хадсан тэр эдийг хэрэглэх өдий байна хэмээн бодож байтал эрхэм гишүүд аль хэдийн ширээндээ залсан харагдав. Тус барааг борлуулж эхэлснээс хойш дөрвөн ширхэг зарагдсан гэж байсан. Лав л Төрийн ордонд гурав нь байж байна лээ. Сангийн сайд С.Баярцогт, Ч.Сайханбилэг, ЖЭнхбаяр гишүүд уг шинэхэн төхөөрөмжийг сугавчилсан харагдана лээ.
С.Баярцогт болон Ч.Сайханбилэг гишүүн нар чуулганы үеэр өөр хоорондоо солилцон дээш доош нь болгож шинэ барааны ид шидийг үзэж байгаа бололтой хуралдааныг ч анхаарах сөхөөгүй суув. Харин С.Баярцогт сайд ойр хавьд суусан гишүүддээ гайхуулан их л сэтгэл хангалуун харагдана.
Нийгмийн толь