Өмнөд Солонгост 326 монгол амиа алджээ

2010/04/29
Share |
Хүмүүс:
Өмнөд Солонгост 326 монгол амиа алджээ

Албан бус тооцоогоор дэлхийн 140 гаруй оронд Монголын 250 мянга орчим иргэн ажиллаж, амьдарч байна гэсэн тоо бий. Харин албан ёсоор гэрээгээр монголчууд  Япон, БНСУ, БНЧУ гэсэн гурван оронд ажилладаг. Тэгвэл БНСУ-д 28 мянга 720  орчим иргэд ажиллаж буйгаас 326 нь гурван жилийн дотор нас амиа алджээ.
 
Амиа алдах болсон шалтгаан нь хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны хоорондын гэрээний биелэлтэд хяналт тавиагүйгээс болсон аж. Нөгөөтэйгүүр ажиллах хүч авахдаа өндөр шалгуур тавьж, эрүүл хүнийг ажлаар хангадаг. Харин гэрээний хугацаа дуусгавар болох үед эрүүл байсан монголчууд ямар нэгэн өвчтэй болох нь элбэг байдаг гэсэн дүгнэлтийг эрүүл мэндийн байгууллагууд хийжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.