Дуучин Халиунаа машин мөргөөд 20 мянган төгрөг төлжээ

2010/04/29
Share |
Хүмүүс: С Халиунаа | 
Дуучин Халиунаа машин мөргөөд 20 мянган төгрөг төлжээ

Дуучин Анхаа Халиунаа нар хамтын амьдралаа зохиосоор багагүй хугацаа өнгөрлөө. Хийсэн уран бүтээл болгон нь аз жаргалтай хайрыг өгүүлдэг тэдний амьдрал үнэн чанартаа тийм сайхан байдаггүй тухай ойр тойрныхон нь өгүүлдэг.
Ямартай ч нэгдүгээр хорооллын Саппора үйлчилгээний төвийн арын байранд хамтын амьдралаа зохиосон тэдэнд саяхан бас нэг асуудал нэмэгдсэн байна. Гэрийнхээ ойролцоох задгай гаражад машинаа тавьдаг дуучин Халиунаа машинаа гаргаж байхдаа дэргэд нь байсан машиныг мөргөж тааруухан жолооч гэдгээ тэр хавийнханд харуулаад авчээ. Асуудал үүссэн даруйд Халиунаа гаражийн манаачид нэрийнхээ хуудсыг өгч надруу залгаарай би машиныг чинь засуулаад өгнө хэмээн машинаа унан давхиж оджээ. Нэг байранд амьдардаг, тэгээд ч нэртэй алдартай сайхан бүсгүйд машинаа мөргүүлсэн жолооч нэг их үнэрхэж чадалгүй Анхаа Халиунаа нараас 20 мянган төгрөг аваад хэл амгүйхэн салжээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.