Хүмүүс: Эгшиглэн | |
Ноён Quiza-гийн хөтөлдөг “Pepsi artist of the month” нэвтрүүлгийн таван сарын онцлох уран бүтээлчээр эрхэм репперийн фронтын бас нэгэн авъяаслаг уран бүтээлч болох Эгшиглэн тодорсон гэнэ шүү. Шинэ дуу бичүүлэх эрхээр шагнуулсан онцлох уран бүтээлч маань энэ боломжийг ашиглан төрсөн дүү нартайгаа хамтран дуулахаар шийдсэн аж. Эгшиглэнгийн ихэр дүү нар "universe best song" шоугаар манай уншигчидтай танил болсон байх учиртай. Дашрамд хэлэхэд Эгшиглэнгийн шинэ дуун дээр хамтран ажиллах уран бүтээлчдийн баг гарсан даруйдаа "хит" болох шилдэг уран бүтээлийн төлөө нэлээд хүч хаяж байгаа дуулдсан. Дуучин бүсгүй ч нэгэнтээ онцлох уран бүтээлч болсны хэрэгийг онцлог уран бүтээл хийж л гаргах нь дамжиггүй. Нэг гэр бүлээс төрсөн авъяаслаг гурван бүсгүйн цоо шинэ хит уран бүтээл тун удахгүй төрөх нь байна шүү.