Хүмүүс: Киви | |
Дуучин гэхээсээ илүүтэйгээр "интернэшнл" охидын хамтлагаа өдий зэрэгтэй авч явдаг, нягт нямбай зохион байгуулалттай, чадварлаг продюссер гэдгээрээ олны хүндэтгэл хүлээдэг ая зохиогч Ангирмаагийн цоо шинэ уран бүтээл дэлгэцэнд гарсан гэнэ шүү. Харин дуу, дуучнаас илүүтэй сенсаци тарьж буй нэг зүйл нь "Киви" хамтлагийн отгон гишүүн болох өхөөрдөм бүсгүй Агийгийн шинэ авъяас аж. Өгүүлэмжтэй клип төдий л хийдэггүй өнгөт бүсгүйчүүдийг камерийн өмнө ганцхан өөрсдийгөө л рекламддаг хэмээн гоочлох хүн мэр сэр таардаг. Юутай ч дуучин бүсгүй маань энэ удаад фэнүүддээ хэвлүүхэн жүжигчин болохоо харуулаад авсан байна билээ. Дашрамд хэлэхэд Ангираа хатагтайн "Би асуумаар" дууны клипэнд дуучин Агийтай хамтран "universe best song" олон улсын анхдугаар фэстивалын шилдэг оролцогч Тэмүүжин тоглосон байна.