"Усны гүнж" Ука удахгүй нярайлна

2010/05/05
Share |
Хүмүүс: Б Уянга | 

"Усны гүнж" Ука ээж болно гэнэ шүү. Монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүн фронтод жагсах хүсэмжит хатагтай Укагийн өв тэгш бие галбир, урин наалинхай дуу хоолой, зөөлөн цагаан арьс гээд залуусыг догдлуулдаг зүйл түүнд цөөнгүй бий. Фитнесс бүсгүйг Монгол бөхийн журамт гэргий болох гэж байгаа тухай цуурч байсан нь худал болж, архи тамхинд хошуу хүргэдэггүй, энгийн нэг бизнесмен залуутай ханилан, үрийн зулай үнэрлэх гэж байгаагаа өөрөө ярьсан байна билээ. Угийн үзэсгэлэнтэй Укаг удахгүй төрөх хүүхэд нь улам ч үзэсгэлэнтэй болгож байгаатай санал нийлэх хүн байна билээ. Хэдий долоо сартай, тогоо шиг гэдэстэй болсон ч зарим нэгний 18тайгаас ч илүү сайхан харагдсан хэвээр байна хэмээн хоргүй атаархах хүмүүс байгаа дуулдсан шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.