Николь Кидман: Хүүхдүүд маань Кэтти Холмсыг ээж, намайг Николь гэж дууддаг нь жоохон тиймхэн

2010/05/04
Share |
Хүмүүс: kidman Nicol | 
Николь Кидман: Хүүхдүүд маань Кэтти Холмсыг ээж, намайг Николь гэж дууддаг нь жоохон тиймхэн

-Николь Кидман нөхөр Том Крузээсээ салснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд тэрбээр шинэ  нөхөртэй болж (гитарчин Кит Урбантай гэрлэсэн), 41настайдаа хүүхэд төрүүлэн, "Оскарын  шагнал хүртэж амжсан билээ. Энэ бүх "ажлынхаа" дүнд тэрбээр шүтэн бишрэгчдээсээ "Төмөр хатагтай" гэсэн алдрыг  хүртсэн гэдэг-

-Николь, охин тань ямар байна даа?
-Сандэй маань маш сайн байгаа. Миний нархан. Би түүнийгээ харах болгонд "Өмнө нь ямар ч үр бүтээлгүй амьдарч байж" гэж боддог юм шүү. Охин маань эцэг эхийнхээ замналаар замнан, дэвэн дэлхийгээр аялж эхлээд байна. (Инээмсэглэв). Тэр маань хоёр нас арай хүрээгүй байгаа ч "агуу бяцхан аялагч" гэсэн нэрийг авах болзлыг аль хэдийн биелүүлсэн гэж хэлж болно.

Кит Шинэ Зеландад төрж, Автралид өссөн ч одоо Америкт амьдардаг. Би Хавайд төрж, Вашингтонд хэсэг хугацаанд амьдарсны эцэст Австрали руу нүүсэн. Одоо бас л Америкт амьдарч байна. Харин охин маань Австралийн паспорттой ч одоогийн байдлаар дэлхийн улсуудын бараг тал хувьд нь очиж үзээд байна.

-Охин тань та хоёрын хэнтэй нь илүү адилхан бэ?
-Эхлээд яг аавын жижигэрүүлсэн хувилбар шиг харагддаг байсан ч одоо арай өөр болдог юм байна. Манай гэр бүл түүний "зохиосон" цагийн хуваариар амьдардаг гэж болно. Жишээлбэл, Кит бид хоёр өглөө зургаан цагт босдог. Учир нь Сандэй охин маань яг энэ үед босдог юм. Бид Теннеси мужид жижигхэн байшинтай, том газар бүхий эдлэн худалдаж авсан.

Би тэнд морь унаж, өвс хадаж байхад охин маань гэрийн тэжээмэл амьтадтай тоглож өнждөг юм. Манай эдлэнд хонь, ямаа, морь, галуу, тахиа,үхэр бий. Цэвэр агаартай болохоор төрөлх Австралийг минь санагдуулдаг. Тиймээс бид худалдаж авсан. 24 цагийн турш харуул хамгаалалттай л болохоос яг л онгон газар гэсэн үг. Нэг удаа папарацийн дайралтад өртсөнөөс хойш хамгаалалттай болсон.

-Та Бэз Лурманы "Австрали"  кинонд тоглосон. Тэр австрали    хүн болохоор "нутгархаж" гол дүрээ өгсөн үү. Түүнийг аялга ихтэй ярьдаг гэж шүүмжилдэг?
-Бэз миний сайн найз. Томоос салаад сэтгэл санаа хүнд байх үед тэр л цаашид хийж бүтээх итгэл хайрлаж "Мулен Руж" киноныхоо гол дүрийг өгсөн. Хэвлэл мэдээллийнхэн Том бид хоёрын салалтын   тухай мэдээллээр ид өвчилж байхад Бэз намайг "цээжээрээ" хамгаалж байсан. Тиймээс түүнийг шүүмжилж чадахгүй нь. Тэгээд ч надаас гадна Хью Жекмэн энэ кинонд тоглосон шүү дээ.

-Таны насан дээр хүүхэд төрүүлнэ гэдэг бас л бэрх зүйлийн нэгдээ?
-Бид хоёулаа 30 гарсан насандаа танилцсан болохоор хүүхэдтэй болох талаар боддоггүй байлаа. Кит бол түүнд ганцхан би л байхад хангалттай, намайг хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй байна гэнэ. Харин миний хувьд өнгөрсөн амжилтгүй оролдлогууд маань хүүхэд олно гэсэн найдварыг маань үгүй хийчихээд байсан юм. Би Том Крузтэй гэрлээд 23 насандаа анх жирэмсэлсэн ч бүтээгүй.

Бид хүүхэдтэй болохыг маш их хүсэж, дахин дахин оролдсон ч жирэмсэлсэнгүй. Энэ нь Томыг аз жаргалгүй болоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог. Дараа нь хиймлээр үр суулгуулж үзсэн ч бас бүтээгүй болохоор хүүхэд өргөж авахаас өөр аргагүй юм байна гэсэн бодолтой эвлэрээд байсан хэрэг.

-Нээрэн танд Томтой өсгөж байсан өргөмөл хүүхдүүд бий шүү дээ. Тэдэнд хэцүү л байгаа байхдаа. Аав,    ээж нь тусдаа гэр бүлтэй болчихоор?
-Белла, Коннор маань том болсон. Хэдийгээр шилжилтийн нас нь тохиож байгаа ч тэд маань энэ хүнд цаг   үеийг давгүй туулж байгаа. Би цаг зав гарган тэднийг сургуульд нь хүргэж өгдөг хэвээр. Бусад хүүхдүүд бол эцэг эхээ буруутган уурлах байсан байх. Азаар тэд маань тэгээгүй. Саяхнаас ээжийнхээ мэргэжлийг сонирхох болсон ч би хувьдаа тэднийг жүжигчин болгох дургүй байгаа.

-Ер нь бол хүүхэд өргөж авна гэдэг  их хэцүү шийдвэр шүү дээ. Гэтэл та хоёр ч удаа энэ алхмыг хийсэн?
-Тэгээд та намайг яах байсан нь надад сонголт байгаагүй шүү дээ. Белла, Коннор хоёр сүүлийн хэдэн жил Томын гэр бүлтэй хамт амьдарч байгаа ч амралтаа ихэвчлэн надтай өнгөрүүлдэг юм. Би тэднийгээ хурдан ирээсэй, амралт нь эхлээсэй гэж бодно.

Тэд Томын эхнэр Кэтти Холмсыг ээж гэх мөртлөө намайг Николь гэж дууддаг нь жаахан тиймхэн. Гэхдээ тэд Кэттитэй муу харьцаатай байснаас энэ нь хамаагүй дээр л дээ. Тэд хоёулаа дүү Сури, Сандэйдээ тун хайртай. Тэд бол салшгүй ахан дүүс.

-Та анхныхаа нөхрөөс салснаас хойш их олон жил ганцаараа явсан шүү?
-Миний эхний гэрлэлт их санаандгүй, хурдан болж өнгөрсөн л дөө. Томтой танилцсанаас хойш долоо хоногийн дараа л түүнтэй гэрлэнэ гэж шийдчихсэн байсан. Анхны харцаар дурласан. Цэвэр ариухан, аминчхан, хайр байж дээ. Китийн хувьд бүх юм өөр. Бид удаан хугацаанд бие биенээ шинжсэний эцэст гэрлэхээр шийдсэн.

-Уучлаарай, гэхдээ архичинтай гэрлэх шийдвэр гаргах танд амаргүй байсан байх даа?
-Гэрлэсний дараах эхний жил хамгийн хэцүү гэж ярилцдаг юм билээ. Түүнийг анх таньдаг болоход л муугүй балгачихдаг нь анзаарагдаж байсан. Гэвч нөхөр маань хэлсэндээ хүрч, өөрийн саналаараа эмчилгээнд явж муу зуршлуудаасаа салсан. Түүнээс би ятгасан юм биш. Түүнийг эмчлүүлж байх гурван сар надад их хэцүү байсан.

Кит угаасаа ганцаараа байж чаддаггүй, ганцаардлаас өвчилдөг хүн. Харин би Томын хажууд байхдаа өөрийгөө үргэлж түүний нөмөр сүүдэрт байгаа бяцхан охиноор төсөөлдөг байв. Харин энэ гурван сарын хугацаанд Китгүйгээр долоо ч хонож чадахгүй юм байна гэдгээ ухаарсан.

-Таныг дахиад жирэмсэн болсон гэлцэх юм?
-Нэг сонин юм ярихад, би ид шидтэй нуурын усанд шумбасан нь хүүхэдтэй болоход нөлөөлсөн гэж итгэдэг. "Австрали" киноны натур зургийг авсан тэр нуур л даа. Тэнд надтай хамт шумбасан хэд, хэдэн эмэгтэй дараа нь жирэмсэн болсон шүү. Биологийн насаар бол "хэт хөгширсөн" хойноо охиноо төрүүлсэн нь миний хувьд гайхамшиг. Харин дахиад нэг хүүхэд төрүүлбэл "гайхамшгийн гайхамшиг" гэгч нь болох байлгүй.

-Таныг хиймэл хөхтэй гэж шүүмжилдэг хүмүүс байдаг юм билээ?
-Үгүй дээ. Миний бие бурхнаас яаж заяасан тэр л хэвээрээ байгаа. Миний хөх хиймэл биш. Хүмүүс надтай анх танилцаад л чи яаж ийм өндөр болсон юм бэ гэж их асуудаг (тэр 180 см өндөр). Би 13 настайгаасаа л ийм байсан юм чинь яах юм бэ.

Х.Батсайхан Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas где взять марихуаР½Ñƒ Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Санкт-Пе
IP:188.68.3.90  2018-07-02 16:53:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.