Хүмүүс: Lopez Jennifer | |
Дуучин Женнифер Лопез өчигдөр орой нэгэн цэнгээний газрын суултуурын усыг таталгүй гарснаас болж хэрэгт унажээ. Тэрбээр ариун цэврийн өрөөнөөс гарахдаа усаа татаагүйгээс суултуурнаас ялгадас хальсан байна.
Жулио хэлэхдээ “Би толинд хараад нүүрээ будаж байсан юм. Тэгэхэд тэр ямар нэгэн юм хийгээд байх шиг сонсогдсон. Түүнийг гарч ирэхэд ус татах чимээ сонсогдоогүй. Би тэр үед гайхсан. Гэхдээ суултуурнаас ялгадас хальж гарна гэж бодоо ч үгүй” хэмээв.
Харин цэнгээний газрын эзэн Бернард “Сонин тохиолдол болж өнгөрлөө. Манайхаар алдартай хүмүүс үйлчлүүлдэг ч ийм алдаа гаргаж байгаагүй. Хэрэв тэр үнэхээр үүнийг үйлдсэн бол би тэр суултуурыг гаднаа шилэн хоргонд хийж тавина” хэмээжээ.
Дуучин үнэхээр ийм хэрэг үйлдсэн эсэхийг шугам хоолойны компани тогтоохоор ажиллаж байгаа аж.
Хэрэв Женнифер Лопез болох нь тогтоогдвол түүнд Калифорниа мужийн захиргааны хуулийн дагуу таван мянган ам.долларын торгууль ногдуулах юм.
Нийгмийн толь