Н.Ганбаатар: Түрүүлэх тухай бодохоосоо наана цолоо хамгаалж барилдах нь чухал байна

2010/05/04
Share |
Хүмүүс:
Н.Ганбаатар: Түрүүлэх тухай бодохоосоо наана цолоо хамгаалж барилдах нь чухал байна

МУ-ын гарьд Н.Ганбаатар улсын наадамд үзүүрлэн "Гарьд" цол хүртсэнийхээ дараа "Таван цагираг" сонинд өгсөн ярилцлагийг уншигч та бүхэндээ хүргие. Өнгөрсөнийг эргэн санахад сонирхолтой бас сайхан байх болов уу.......

Алтай нутгийн шижигнэсэн хэдэн залуус удахгүй цахиур хагална гэсэн яриа өдгөө хуучирчээ. Нөгөө залуусын ихэнх нь эдүгээ улсын цолд хүрч, эхнээсээ наадмын үзүүр, түрүүнд барилдаад үзчихлээ. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү Ганбаатарыг бөх сонирхогчид ирээдүйд том цолд хүрэх бөх хэмээн итгэл хүлээлгэдэг. Гэтэл Ганбаатар олны энэ итгэлийг тун хурдан биелүүлж, өнгөрсөн наадмаар одтой барилдсаар зааныг алгасан гарьд цол хүртсэн билээ.

Жилийн өмнө шууд харцага цол авч байсан тэрбээр ийн монгол бөхийн түүхэнд үлдэх ховорхон амжилтын эзэн болсон юм. Анх улсын цол хүртсэнийхээ дараа жил нь наадмын түрүүг булаалдсан түүх тун ховор. Хамгийн сүүлд даян аварга С.Цэрэн 1960 онд начин болоод 1961 онд наадмын түрүү хүртэж байсан түүхтэй. Ингээд оршлоо азнаад улсын шинэхэн гарьд Н.Ганбаатартай хийсэн ярилцлагаа хүргэе.

-Наадмаас хойш юу амжуулж, хаагуур явав даа?
-Нутаг руугаа хэд хоног явсан. Мөн Өвөрхангайд хэсэг амарч байгаад есдүгээр сараас ажилдаа орлоо.

-Нутгийн олон шинэ цолтноо сайхан хүлээж авсан биз?
-Энэ жил манай аймаг сайхан наадлаа гээд уулзсан хүн бүр баяртай байна лээ. Энэ жилийн наадмаар манай нутгаас гарьд, заан, начин цолтой бөхчүүд төрөн гарлаа.

-Хамгийн сүүлд Говь-Алтайнхан хэзээ наадмын түрүү булаалдаж байсан бол?
-59 жилийн өмнө Ш.Батсуурь аварга түрүүлж байсан юм билээ. Энэ тухай нутгийн хүмүүс надад хэлсэн.

-Алтайн бөхчүүд сайн барилдсаныг бодохоор бэлтгэл урьдынхаас сайн байж дээ?
-Нэг их өөр байгаагүй ээ. Бэлтгэлээ хийдгээрээ л хийсэн. Хотод байхдаа................

Илүү ихийг эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.