Монголын гоц авьяастан Л.Өнөрчимэг: 8 өрөө байрныхаа ханыг алт эрдэнэсээр босгох нь холгvй тансаг явсан vе бий. Харин одоо Монголын төр намайг ашиглах ёстой

2010/05/04
Share |
Хүмүүс: Л Өнөрчимэг | 
Монголын гоц авьяастан Л.Өнөрчимэг: 8 өрөө байрныхаа ханыг алт эрдэнэсээр босгох нь холгvй тансаг явсан vе бий. Харин одоо Монголын төр намайг ашиглах ёстой

Гар хєл, амаараа бvр усан дотор зураг зуран Монголчуудын амыг ар дээр нь гаргах дєхєж байсан энэ хvнийг “Гоц авьяастан” гэдгээр нь хvмvvс одоо ч андахгvй сайн мэддэг. Сvvлийн жилvvдэд сураг тасраад байсан "Хvний сайхан сэтгэлийн тєлєє Єнєрчимэг сан"-ийн дэд тэргvvн Л.Єнєрчимэгтэй манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

-Сvvлийн хэдэн жилд та их нам гvм байлаа. Амьдрал, уран бvтээлд тань их єєрчлєлт гарсан байх?
-Би уран бvтээлээ хийсээр л байгаа. Зургийн урлаг бол дууны урлагтай ч юм уу зvйрлэхийн аргагvй хvнд урлаг. Олон жилийн турш зурагдсан, уран бvтээлийнхээ хувьд тухайн дуучны дуунаас хамаагvй илvv бvтээл байлаа ч тэр хэдэн сая хvн єєрєє ирж vзэхээс нааш хvнд танигддаггvй "чимээгvй урлаг". Харин дууг хvмvvст хvргэх, хит дуугаараа хvмvvст танигдах гэдэг бол харьцангуй єєр асуудал. Манайд уран зураг дуучдын хэмжээний массд хvрч очоогvй байна.

Гэхдээ Монголын уран зургийн тvvхэнд зурах чадвар, зураач хvний онцлог, зургийг тайзан дээрээс олон тvмэнд нэг агшинд гаргаж vзvvлэх болсон энэ урлагийг анхалж хийсэн, энэ хvнд урлагийг хvмvvст нэлээн ойртуулж єгсєн гэдгээрээ би их бахархаж явдаг. Бас єєрийнхєє мэддэг чаддагийг хvмvvст хvргэх гэж их ч хичээсэн. 1988-1999 он хvртэлх хугацаанд 53-р сургууль, хvvхэд асран хvмvvжvvлэх тєв, УБДС, гоц авьяастны 93-р дунд сургууль, хєдєє орон нутгууд гээд олон газар дугуйлан, сургалтаа ажиллуулсан.

Єєрийнхєє зардлаар маш олон анги танхимыг тохижуулж єгсєн. Энэ бvх сургалтаас шалгарсан хvvхдvvдээ 2000 онд Бээжинд аваачиж хєл гар, хоёр гараараа зурдаг монгол хvvхдvvдийн авьяасыг таниулсан. Тэгэхэд Хятадын бvх хэвлэл мэдээллийн хэрэгслvvд энэ тухай мэдээлж, явсан хvvхдvvд маань бvгд саятан болж ирж байлаа.

-Таныг нэлээн хvнд євдсєн гэж дуулсан. Бие сайн уу?
-Хєхний хорт хавдраар євчилсєн. Сvvлийн хоёр гурван жилийн турш энэ євчинтэй тэмцлээ. Гурван удаа хагалгаанд, найман сарын турш химийн эмчилгээнд орлоо. Саяхан шинэ жилийн ємнє лазерын маш хvнд 25 удаагийн шарлаганд орсон. Бурхан надаар юм хийлгэх гээд vлдээчихсэн юм уу эсвэл би тийм бие сайтай хvн юм уу. Шинжилгээний хариу vнэхээр гайхамшигтай гарсан.

Хорт хавдрын ямар ч эс байхгvй, бvрэн эдгэрсэн гэж. Хонгконг, Монгол гээд олон эмнэлэг, олон газраар явсан. Би єєрийнхєє зуун хувь эдгэх болсон шалтгааныг энэ євчний тухай ор тас мартаж, сэтгэлээсээ авч хаясанд байгаа болов уу гэж бодсон. Євчтэй байх хугацаандаа олон ч юм бодлоо, хvмvvсийн ааш араншинг ч мэдэрсэн.

-Хvмvvсийн дунд таныг гадаадад гарчихсан гэдэг яриа байдаг юм билээ. Харин хариулт нь энэ байж?
-Хятадаас надад "Манай сургуульд багшлаач. Докторын зэргээ хамгаалаач" зэрэг санал их ирдэг. Vнэхээр Монголд намайг дэмжихгvй, амьдрал минь болж бvтэхгvй байвал би явна. Гэхдээ гадны зах зээлд их болгоомжтой гарах хэрэгтэй, энэ амьдрал хэрхэн тєгсєх бол гэдгийг бодох хэрэгтэй.

Хvн хєгшрєхгvй биш хєгширнє, тэр vед яаж хандах нь бас сонин ш дээ, ийм болгоомжлолоос болоод би энэ асуудалд их нухацтай хандахыг хичээдэг. Гэхдээ vнэнийг хэлэхэд эх оронч сэтгэл гарган улс орныхоо хєгжлийг хvлээсээр хайран залуу насаа vрчихлээ шvv дээ. Зургийн мэргэжлийн багшийн хувьд, єнєєдрийн энэ ярилцлагыг єгєх болсон єдрийн хувьд миний хийсэн бvтээсэн зvйлийг гvйцэх зургийн багш байхгvй. Би єрсєлдєгчгvй болсон, намайг гvйцэх ч vгvй.

Би мэргэжлийнхээ хувьд vнэхээр оргилдоо хvрч чадсан. Хэн ч энэ зуундаа намайг гvйцэхгvй. Ийм хэмжээнд хvрчихсэн хvн цаашдаа юу хийх вэ гэдэг нь надад сонин биш, манай эх орон, боловсролын систем, сайд дарга, тєрийн удирдлагууд энэ тухай бодох цаг болсон. Би одоо єєр юманд аз туршина. Ер нь аз туршихгvйгээр ашиг орж ирдэггvй юм. Ашиг гэхээр хvн мєнгє бодоод байдаг, vгvй. Намайг эх орон ард тvмэн маань ашиглаж чадвал манай эх оронд хєрєнгє орж ирэх тухай би хэлж байна. Гоц авьяастай хvнийг ашигладаг, хэрэглэдэг, тvгээдэг, шагнадаг, хамгаалдаг, хадгалдаг, ургуулдаг байх юм бол улс эх орны хєгжилд их хєрєнгє орж ирдэг.

Нєгєєтэйгvvр, би єєрийн мэдлэг авьяасаас гадна хуримтлуулсан туршлага, туулсан зовлон, хийж бvтээснээрээ бусдыг авармаар байна. Амьдрал гэж юу юм, зовлонгоос яаж ангижрах юм, аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох юм гээд олон сэдвээр лекц уншихыг хvсдэг. Зураг бол хэзээ ч хоцрогдохгvй, би насаараа зурна ш дээ. Би лектор болоод хvмvvсийн сэтгэлийг сэргээх, ирээдvйд хvрэх гарцыг нь зааж єгмєєр байна. Би хvмvvсийг аврахын тулд аз туршихыг хvсэж байна.

-Таны энэ хvсэлд тэгээд юу саад болоод байна?
-Би маш єєр мэргэжил, стиль имиджээр гарч ирэхийг хvсэж байна. Чадна гэдэгтээ ч итгэж байгаа. Ард тvмэн маань намайг аягvй гоё, зураач гэдгээр хvлээж авч байгаа байх. Энд л жаахан бэрхшээл байна. Тоглолтоо хийе, тайзан дээр гаръя гэхээр нэг хvсэл маань намайг хориод байдаг юм. Хорьтойдоо анх яаж гарч ирсэн, яг тэр хэмжээндээ би гарч ирэхийг хvсдэг. Тэр vеийнх шигээ гоё зvс царай, бие галбир, энергитэй гармаар байна ш дээ. Миний зvгээс энэ л дутагдалтай байна.

Тvvнээс хувцас хэрэглэл гээд бvх юм бэлэн байгаа. Би залуугийнхаа бичлэгийг зєндєє vздэг юм. Vнэхээр би хєєрхєн, гоё хvvхэн байсан юм билээ. Тэрэндээ очиж байж би тайзан дээр гарвал аз жаргалтай байж чадна. Тvvнээс биш би мєнгєний, танигдахын тєлєє тайзан дээр гарах гэж байгаа биш. Майкл Жексон шиг арьсаа солиулна уу, ямар нэг байдлаар би єєрийнхєє 20 насанд эргэж очихыг хvсэж байна.

-20 насандаа эргэж очих гэдэг боломжгvй зvйл гэж бодогдохгvй байна уу?
-Vгvй шvv, харин ч миний хєдєлгєєн, эрч хvч энэ тэр улам залуужаад би 18 нас руугаа яваад байгаа ш дээ. /Инээв/ Зан ааш ч гэсэн хvvхдэрхvv болоод.

-Нэг хэсэг таны зураг єндєр vнэ хvрч, та ямар ч тэрбумтнаас дутахгvй амьдарч байгаагаа ярьдаг байсан. Ер нь таны зураг дээд тал нь хэдээр vнэлэгдэж байсан бэ?
-Миний зураг 1000-68000 ам.доллар хvрч зарагдаж байсан. Хамгийн эхлээд би нэг сая тєгрєгєєр долоон буудлын эцсээс тахилтын ам єгсєх замд хашаа авч байсан. Хов хоосон том хашаа. Тэндээ ганцаархнаа байшин барьсан. Гурван жилийн турш ш дээ. Уг нь зуун айлын барилга барьдаг хvмvvсийг хєлсєлсєн ч гологдоод байхаар нь єєрєє барьсан. Эв дvйгvй, дээр нь хулгайч.

Ер нь хvнээр юм хийлгэх хэцvv юм билээ. Энэ байшингаа барьж байхдаа нэг хоноогvй мєртлєє дээвэр, ханыг нь сольдог байсан. Бараг долоо найман удаа хувирсан. Асар их зардал гарч босгосон байшин ш дээ. Мєнгєє дуусахаар гадаад яваад зургаа зуран мєнгєтэй болчихдог. Манай тэрvvгээр явахдаа энэ байдлыг маань харсан хvмvvс “ Энэ их мєнгєтэй эсвэл солиотой хvн” гэж ярьдаг байсан гэсэн. Тэгээд дараа нь найман єрєє байшин авч бараг алт эрдэнийн чулуугаар ханыг нь босгож байлаа даа.

Монголын бvх шинэ байрны дизайныг нь голдог, бvгдийг нь єєрийнхєє гараар хийдэг байсан. Хэдэн мянган тавилга авсан юм бэ дээ. Эд хєрєнгийн талаарх зvйлд би ёстой сэтгэл хангалуун байдаг. Єнгєрсєн 10 жилд хvмvvс дєнгєж гэртэй болох гэж ядаж байхад би гурван удаа босгож бас нураалаа. Асар хурдтай бас олон янзаар амьдарч чадаж байна. Vеийн найзаа харахаар хорин жилийн ємнє нэг хашаагаа янзлах гээд л байж байсан одоо ч хэвээрээ.

-Энэ бvхэн чинь одоо бий юу. Єнєєдєр таны амьдрал ямар тvвшинд явна?
-Би авсан vнээсээ хямдхан зарсан. Ихэнхийг нь ах дvv, таньдаг мэддэг хvмvvстээ бэлэглэсэн. Намайг тойрч шавсан олон найзтай байсан ч би єрєєнvvдийнхээ гэрлийг унтраагаад явахдаа аягvй их ганцаарддаг, уйлдаг байсан. Тэгээд ч гоё сайхан амьдрахад, хvмvvс их атаархдаг юм билээ. Их мєнгє зарж, ганцаараа босгосон байшингаа ч зарсан.

Би менежер эгчийгээ алдаад, миний зургийг борлуулдаг менежерийн маань ээж єєд болоод надад их олон дурсамж vлдээсэн байшин байсан болохоор шууд зарсан. Зvгээр бэлэглэлийн журмаар зарчихсан. Тэгээд 2006 онд "Танайд хоноё" нэвтрvvлэгт орохдоо би хоёр єрєє байртай байснаа ч зарчихсан Одоо "Алтан тэвш" хороололд амьдарч байгаа. Бас л олон єрєєтэй.

-Хэд?
-18 єрєє.

-Найман єрєєтэй байранд байхдаа уйлдаг байсан хvнд энэ олон биш vv?
-Зургийн мастер єрєє, зурсан зургаа хадгалдаг, шагналаа тавьдаг, хvvхдийн, аав ээжийн гээд тоо нь яваад єгнє ш дээ. Би байгаа амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Ажил тєрєл маань ч сайн байгаа.

-Тэр vед та єєрийнхєє хайж явсан хvнийг оллоо гэж байсан. Одоо тэр хvн чинь байхгvй байгаа юм уу?
-Би олохын хувьд олсон. Харин намайг хvн олоогvй. Би эмэгтэй хvн эрэгтэй хvнд хайртай болох дэмий юм гэдгийг ойлгосон. Гэхдээ би ганцаараа байхдаа жаргалтай байдаг. Ганцаардал биш юм л даа, ганц бие амьдраад байгаа болохоор хvмvvс тэгж ойлгоод байдаг.

Яг угтаа бол над шиг аз жаргалтай хvн байхгvй ш дээ. Цагийг єєрийн дураар, єєрийн хvссэнээр хvvхэд насандаа байгаа юм шиг єнгєрєєдєг. Асар эрх дураараа, хэний ч эрхшээлд биш. Маш олон адал явдалтай таардаг, асар олон хvнтэй учирдаг. Энэ болгон vеийнхээ бvх эмэгтэйчvvдээс ялгарах миний давуу тал. Хайр сэтгэл эд хєрєнгє харж орж ирдэг. Ер нь жаахан чинээлэг, баян хvн хайр сэтгэлээ олох хэцvv л юм билээ.

-Ярианы эхэнд та євчтэй байхдаа хvмvvсийн ааш араншинг танилаа гэж байсан. Ер нь таны саятан болгосон шавь нар, танаас бэлэг хvртсэн хvмvvс холбоотой байх юм уу?
-Бээжин лvv авч явсан найман хvvхэд бvгд гадаадад амьдарч байгаа. Надтай холбоотой байдаг юм аа. Хvнээс чинь янз бvрийн л авир гардаг юм билээ. Vйлчлэгч авна аа, хулгай хийнэ. Хэл ам хэрvvл тэмцэл гарна. Харин манай ах дvvс надад маш их тус болдог.

Би арван хэдэн хvvхэдтэй айлын дундах нь, их ч эрх. Ах дvvс маань намайг зургаа зурах, уран бvтээлээ хийх бvхий л бололцоогоор хангаж єгдєг. Би чинь дээд сургууль тєгсєєд бас ч гэж хоёр ч оронд мэргэжил дээшлvvлсэн хvн шvv дээ. Тэгэхэд л би гэрийнхнээсээ хамгийн муу боловсролтой нь. Манайхан их боловсрол єндєртэй хvмvvс.

-Та "Дэвжээ" наадмын шvvгчээр ажиллаж байгаа гэсэн. Таны энд хvрэхээр гоц авьяастан гарах нь уу?
-Хєлєєрєє уйгаржин бичиг бичиж, дуурь дуулж, нугарч байхдаа зурж байна. Галзуу авьяастай хvvхдvvд байна аа. Бээжингийн "Мєнгєн алиалагч"-д оролцвол шууд алт авна. Харамсалтай нь Монгол хvvхдvvдийн авьяас гарах гарцгvй болоод байна. Дунд сургуульд соёл урлаг, хvмvvжлийн ажил дутуу.

Vvгээр хvvхдvvд цангаж байна ш дээ. Миний copy олон байгаад бас залуу байх юм бол би л хєгжинє. Сарааг ярихад Ариунаа, Баясгаланг ярихад Жавхлан байдаг шиг надад портнёр хэрэгтэй. Харин гал гаргадаг Єнєрмаа миний портнёр биш байхгvй юу. Энэ залуухан арван хэдтэй хvvхдvvдээс гараад ирвэл би єрсєлдєнє.

-Та "Америкийн шvтээн" мэтийн тэмцээнд оролцож дэлхийн хэмжээний од болох тухай бодож байсан уу?
-Би хvсдэг. Манайхан "Америкийн шvтээн" мэтийн олон тэмцээнийг телевизээр vзэж, шvvгчдийг нь дуурайн шvvгч хvртэл хийж байна. Тэр хєгжилтэй орноос гар хєлєєрєє, усан дотор зурдаг хvн гарч ирэхгvй л байна ш дээ. Тэр шvvгч Саймоны ємнє би гармаар байв ч менежмент их дутагдаж байна. Хорьтойдоо хийж байсан зvйлээ дєч гарчихаад хийх гэхээр нэг л гал дєлгvй болчихсон байгаа байхгvй юу.

Би єєрийгєє чамлаж байна. Би нэг юм хэлэхсэн гэж бодож явдаг юм. Монголд авьяастнуудаа дэмжих, туслах бодлого vнэхээр дутмаг санагддаг. Vеийн vед гоц авьяастай, суу билэгтэй хvмvvс нь хэлмэгдсээр ирсэн байхгvй юу. Эхлээд бууддаг, цаазалдаг байлаа. Бас нэг vед нь гавъяа шагналыг нь єгєхгvй архичин тамхичин болгоод, миний vед болохоор андуурч эндvvрэн хуурч мэхлээд хэлмэгдvvлдэг. Vе vеийн энэ гоц авьяастнуудын хэлмэгдэлтийг дахин дахин бvv гаргаач, надаар дуусгаач гэж хэлмээр санагддаг юм. Тєрєєс надад байр амлан тvлхvvрээ санжигнуулан харуулж байснаа очоод авах гэсэн чинь горьдоогоод єнгєрсєн. Би vхтлээ гомдож, уйлсан.

Намайг очиход "Єнєрмаад чинь єгсєн, чи Єнєрмаа биш юм уу" гэж байсан. Сонин дээр хvртэл Єнєрмаагийн тухай биччихээд миний зургийг тавьчихдаг. Миний зургийн дор зураач Єнєрмаа гээд биччихдэг. Ер нь би их хэлмэгдсэн дээ. Гал гаргадаг Єнєрмаа гээд ажил ч олддоггvй vе надад байсан. Тэр учраас би тэр олон дугуйланг хувиараа зохион байгуулж хичээллvvлсэн. Тэр цагт надад тэр амлаж байсан байраа єгєєд, тєрийн хамгаалалтад аван, гавъяа шагналыг нь єгєн сэтгэлээр дэмжсэн бол би их юм хийх байсан. Би vнэхээр гомддог. Надад маш харамсалтай санагддаг, яагаад гэвэл их цаг алдсан байхгvй юу. Эргээд харахад л би хєгширчихсєн байна ш дээ.

-Та гал гаргадаг Єнєрмаатай танил уу?
-Би тэр хvнийг танихгvй, уулзаж ч vзээгvй. Надад СТА цол єгсєн нь vнэн. Хvмvvс надад хэлдэг байсан л даа. Энэ соёлын тэргvvн хэдэн мянга л байгаа ш дээ. Бvгд усан дотор зурчихсан юм уу. Зааг ялгаа байх хэрэгтэй юм гэж. Одоо надад ямар ч алдар нэр єгєєд намайг баярлуулж чадахгvй ш дээ. Баярлах ч vгvй. Эрчтэй байхад нь тэр шагнал урамшууллыг нь єгдєг байх хэрэгтэй. Тэр шагнал чинь авахын тулд биш урам авахын тулд єгдєг эд ш дээ.

Тєрєєс тодорхой хэмжээгээр харж vзсэн бол би атаа жєтєє элдвийн юманд хутгалдахгvй байх байсан. Цэвэр улсдаа болон ядарсан хvмvvст хєрєнгє оруулах, туслах байлаа. Алдарт Бетховен єлсєж, сохорч vхсэн нь тухайн нийгэмтэй нь холбоотой. Би гэхдээ тэр зуунд амьдарч байгаа биш шvv дээ. Шал єєр зуунд амьдарч байгаа. Би чинь цул мєнгє юм шvv дээ, ашиглаж чадвал. Манай засаг тєр намайг мєнгє болгох, хvн амаа олон болгох, ард тvмнийхээ амьдралыг дээшлvvлэх хэрэгтэй байна шvv дээ.

Хятадын зураач болгон миний урлагаас сурахыг хvсэж байна, миллиард хvнтэй Хятадад би єєрєє нэвтэрч ороод байхад. Сая олимпоор арай гэж найман зураач бvжиг хийж байгаад зурлаа ш дээ. Би Хятадад аквариум дотор зурдаг зураач нь байсан бол Олимпийн нээлтээр гараад л ирэх байсан.

-Таныхаар гоц хvн гэж яг ямар хvнийг хэлэх вэ?
-Асар ухаантай тєрсєндєє л хvний гоц авьяас байдаг юм билээ. Тvvнээс дуулаад, зураад байгаадаа гол нь биш. Тэр ухааныг нь ойлгох, хуваалцах хvнээ хайхад л аймаар их зовлон эдэлдэг. Тvvнээс зурж байхдаа зовлон эдлээд байгаа юм байхгvй. Харин эсрэгээрээ баясаж, улам залуужиж, хєгжиж байдаг. Жирийн хvмvvсийн хувьд "Хамтарч ажиллахгvй бол болохгvй нь ээ" ч гэдэг юм уу нийгмийн дарамтыг сєрж гарахгvй дагаад яваад байдаг.

Хэчнээн гоц тєрсєн ч, суут байсан ч энэ хэрэглээ гэх жижигхэн юманд боймлуулаад байхаар тэр хvн аажимдаа "жирийн хvн" муугаар хэлэхэд зvгээр л "мах" болж хувирдаг. Хvн яаж амьдарч байгаа нь яг єєртэй нь холбоотой. Хvний хєгжил єєрєєс нь хамаардаг. Монголын бvх одод CD-гээ хийх гэж зовж байдаг, тоглолтоо хийнэ ээ шатчихна. Ийм л хэмжээнд амьдарч байна ш дээ.

-Ингэхэд таны авьяас хаанаас, хэнээс эхтэй вэ?
-Манай аав урчуудын эвлэлийн хорооны анхны есєн зураачийн нэг. Тэр хvмvvс бvгд ардын цолтой, хєдєлмєрийн баатар болчихоод байхад миний аав ганцаархнаа мартагдчихсан нь харамсалтай байдаг. Ээж маань олон улсын суудалд насаараа ажилласан мастер тогооч. Манайхан бvгд зурж бичнэ.

-Та нээрээ "Биеийн тамир спортын тэргvvний ажилтан" болсон гэл vv?
-Кекvшенко каратег нууцаар цагдаагийн академид эзэмшиж, багшийн дээдийн Отгон ректорт "Багш болох гэж байж зодооноор хичээллэлээ" гэж донгодуулан сургуулиас хєєгдєж байсан хvн ш дээ би. Бие хамгаалах урлагаар хичээллэн талбай дээр гарахад ганцаархнаа эмэгтэй нь байдаг байлаа.

Сvvлдээ баригдсан л даа. 1993 онд анхны бvтэн контакттай ушу, каратегийн нэгдсэн тэмцээн болохоор нь оролцох гээд очсон чинь Монголын бие хамгаалах урлагийн анхдагч эмэгтэй гээд бvх зодооны урлагийн багш нар надад єргємжлєл єгсєн. Саяхан цагдаагийн академаас тодорхойлоод "Биеийн тамир спортын тэргvvний ажилтан" цол тэмдэг єгсєн. Одоо би Хаянгарав багш дээрээ дахин дасгалаа хийж эхлээд байгаа.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.