Үнэн бол ноцтой л юм

2010/05/04
Share |
Хүмүүс:
Үнэн бол ноцтой л юм

УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Батж.Батбаяр хэдхэн хоногийн өмнө нэгэн хэвлэлийн тэргүүн нүүрнээ гэгээн дүрээ дотруулан ярилцлага өгчээ.Яахав УИХ-ын гишүүн болоод албаны хүмүүс улс орны цаг үеийн асуудал энэ тэрд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр байр сууриа илэрхийлэх нь ардчилсан нийгмийн энгийн л үзэгдэл. Гэхдээ энэ удаад эрхэм гишүүн та бидний хэдэн үеэрээ идэх бөөн байгаа хөрөнгөний талаар хачирхалтай ч гэмээр юм уу, нэгэн жигтэй үг унагажээ. Тодруулбал , Оюутолгой, Тавантолгой гээд стратегийн ач холбогдолтой томоохон ордуудын хувьцааг эзэмшдэг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ”-ын 50 хувийг Оросын талын компани авч, хамтран эзэмших гэж байгаа талаар тэрбээр цухас дурьдсан байна байх юм. Өөрөөр хэлбэл , манай улсын стратегийн хэмээн тогтоогдсон 30 ордны 50 хувь нь хойд хөршийн мэдэлд очно гэсэн үг.

Энд стратегийн ач  холбогдолтой ордуудын талаар тодруулахад, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийг мийн хегжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн  үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заажээ. Түүнчлэн Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаар оршиж байгаа ашигт малтмал бүхэн төрийн өмч хэмээсэн байдаг. Харин УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын жагсаалтыг баталжээ. Үүнд, Таван толгой, Нарийн  сухайт,  Багануур, Шивээ-Овоо, Мардай, Дорнод, Гурван булаг, Төмөртэй, Оюутолгой, Цагаан суварга, Уулын баяжуулах Эрдэнэт, Бүрэнхаан, Бороо, Төмөртийн Овоо, Асгат гэх мэт. Тэгэхээр геологи, хайгуул, судалгаа шинжилгээний ажлын хэмжээ өсөхийн хэрээр стратегийн ордын тоо цаашид нэмэгдэх нь лавтай. Харин стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг бүсчилбэл баруун бүсэд нэг, хангайн бүсэд хоёр, тевийн бүсэд найм, зүүн бүсэд дөрвөн орд байгаа нь Монгол Улсын бүс нутаг бүрт тухайн ордууд байна гэсэн үг. Түүнчлэн энэ бүгдтэй хол бон нэг зүйлийг сануулахад, улс орны бодлогыг зангидалцаж буй төрийн түшээ хүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө ямар нэгэн хариуцпага хүлээдэг түүх энэ парламент болоод өмнөхөд нь ч байгаагүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа цуу тараасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Тэр ч утгаараа Батж. Батбаяр гишүүн энэ бүгдийг зүгээр нэг ярих юмаа хайж ядахдаа цээжний пангаа гөрсөн гэж бодохгүй байна. Тэгээд ч ер нь парламентын  “халуун тогоо” нд өдөр тутам чанагдаж буй УИХ-ын гишүү хүн ийм асуудал ярина гэдэг цаанаа л учир жанцантай бас ноцтой шүү. Магадгүй тэгэхээр улс төрийн гол хүчнүүд хамтарсан Засгий газар гээчийг байгуулан парламент ёсны дэг жаягийг зөрчин байдаг баялгаа гадагш нь тавьж туугаад дуусах юм байна л даа.

Эцэст нь хэлэхэд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ үгний үнэн, худлыг шалгаад олон нийтийн сэтгэл санааг амраах хэрэгтэй. Хэрвээ эрхэм гишүүн андуу ташаа мэдээлэл хэлж түмний дунд  “бор  шувуу” нисгэсэн  бол түүнд ямар нэгэн найраа үзүүлэхгүй холбогдох газраас  хариуцлага тооцох нь зүйн хэрэг юм. Харин энэ үг үнэний ортой нь тогтоогдвол эх орноо худалдсан тэр увайгүй панзчинг олж тогтоож, зохих ёсны шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ.

О.Мөрөн Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.