М.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгчээ

2010/05/04
Share |
Хүмүүс:
М.Алтанхуяг албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгчээ

Ерөнхий прокурор М.Алтанхуяаг огцрох ергөд-лөө өглөө гэх яриа төрийн ордноор тархжээ. Түүнийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Дорлигжавт өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээлээд байна. Албандаа зургаан жил ажиллах лимиттэй тэрбээр юуны учир өргөдлөө өгсөн нь шаргал ордны зарим нэгний сонирхлыг татсан бололтой. Түүнийг өргөдлөө өгснөөс илүү ямар шалтгаанаар ийм  алхам  хийхэд  хүрэх болсон  нь  багагүй  хүнийг цочирдуулсан аж. Өмнө нь Ерөнхийлөгчид ажлаасаа чөлөөлөгдех хүсэлт гаргахдаа "Шүүхийн шинэтгэлийг хийх гэж  байгаатай  холбогдуулан өөрөөсөө энэ ажлыг эхлэхээр  шийдсэн.  Прокурорын байгууллагад ажиллаж буй чадварлаг, шинэ залуу боловсон хүчинд халаагаа өгөхөөр болсон" гэж тайлбарласан байдаг. Хуульд ерөнхий прокурорыг ажлын хариуцгага алдсан, эрүул мэндийн шалтгаан, өөрийн хүсэлтээр гэсэн гурван тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлвгдөх үвдэслэл болдог. Экс ерөншйлөгч Н.Энхбаяр суудлаасаа буухын өмнөхөн М.Аптанхуягийг гавьяат хуульч цол тэмдгээр шагнаж байсан. Тухайн үед ерөнхий прокурорын нүурэнд инээмсэглэл огтхон ч тодроогүй гэдэг. Энэ нь шинэ ерөнхийлөгчййн  цавчаанд  хамгийн туруүнд өртөх хүн нь М.Алтанхуяг гэж улс терийн хүрээнийхэн жиг жуг хийж байсан. Өмнө нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч байхад нь зарим гишүүн нойргүй хонож байсан удаатай. Айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр гэмт хэрэгтэнүүдийн нүдэнд аргал биш М.Алтанхуяг прокурор ажлаасаа халагдан хөдөлж хамгаалалтгүй боллоо гэх айдас байсан гэдэг. Долдугаар сарын 1-нээс хойш элдэв хэл аманд өртөж, хүсэлтээрээ огцор гэх шаард-лагыг нэг бус удаа иргэний хөдөлгөөн болон ард иргэд тавьж байсан удаатай. Тэр үед ганхаагуй ноён нуруу энэ удаад хазайсан нь олны анхаарлыг татаад байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bpwzttks , http://u.wn.com/p/433603625/ upoznavanje_partnera_online, http://u.wn.com/p/433605850/ sex_chat_upoznavanje, http://u.wn.com/p/433623294/ Crna_rotkva_kao_lek,
IP:95.181.217.44  2018-12-12 15:51:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.