Хүмүүс: Төгсцогт | |
Боксын залуучуудын ДАШТ-д манайх энэ жил найман тамирчнаа сойсон ч харамсалтай нь медальд хүрч чадсангүй. ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт медалийн төлөө Польшийн тамирчин Д.Мишелуст 5:4 гэсэн оноогоор ялагдсан байна.
Энэ тоглолтод манай тамирчин гурван үеийн турш илүү байсан хэдий ч ялалт өгөөгүй гэж үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш Д.Банди утсаар хэлсэн байна. Харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тамирчны хувьд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтод "Сингапур-2010" хүүхдийн олимпийн наадамд оролцох эрхийг нь олгожээ.
Inet.mn