Хөвгүүдээр сонин сайхан юутай байна?

2010/05/05
Share |
Хүмүүс: Люмино | 
Хөвгүүдээр сонин сайхан юутай байна?

"Хар сарнай"-н Амараа улс төр лүү мөлхөж үзсэн ч амжилт олсонгүй

"Хар сарнай" хамтлаг ардчилсан нийгмийн тогтолцоотой бараг хамт гарч ирсэн гэхэд хилсдэхгүй.

Хамтлаг зургаан гишүүнтэй байсан ч тулгуур хоёр багана нь мэдээж Амраа, Маадай нар. Эрээн өнгийн этгээд хийцтэй хувцас, үндсэрхэг өнгө аястай уран бүтээлүүдээрээ тухайн үеийн залуусыг байлдан дагуулж чадсан. Тэдний "Шөнийн охин", "Аз жаргал хүсье", "Дайтана ч мөргөнө ч" зэрэг дуунууд хит болсоор ирсэн.

Хамтлагийн гишүүдийн хувийн амьдрал тийм ч шулуун дардан байгаагүй. Өөрөөр хэлбэл тэд гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлсэн ч салцгаасан. "Хар сарнай" хамтлаг бусад хамтлагуудаа бодвол нэлээд урт настай байсан агаад өнгөрсөн жил арван таван насныхаа ойн баярыг тэмдэглээд өөрсдийн замыг хөөцгөөсөн.

Тэдний хамтын уран бүтээл 2003 онд бичүүлсэн "Тэнгэрийн тамга" цомгоор төгсгөл болсон гэхэд болно. Хамтлагийн гишүүн Маадай "Next star" нэртэй хувийн дуу бичлэгийн студитэй болж урлагийн зам хөөсөн. Тэрээр өөрийн студиэ залуу дуучин ВХ-д өндөр үнээр худалдаад дахин шинэ студи нээхээр зэхэж байгаа аж. Хувийн амьдралын хувьд одоо эхнэр хоёр охины хамт амьдарч байгаа. Тэгвэл хамтлагийн ахлагч Амраа Монголын түүх намтарыг судалж, "Монгол туургатны эзэн хас" хэмээх сүржин нэртэй холбоо байгуулжээ.

Тэр ч бүү хэл улс төрийн сонгуульд өрсөлдөнө хэмээх цуурхал тарааж, сонгуулийн РR-аа хийж олон хүний эгдүүцлийг хүргэсэн. Ямартаа ч "Хар сарнай" хамтлаг ээлжит тэсрэлтээ хэзээ хийх нь тодорхойгүй болж, замхарсан.

"Камертон"-ыхон арван жилийнхээ ойгоор хэн нь хэн бэ гэдгээ үзсэн

"Хар сарнай" хамтлагийг аль хэдийн хүчээ авсан үед "Номин талст", "Камертон" зэрэг хамтлагууд хүч түрэн гарч ирсэн. Поп чиглэлээр дуулдаг залуусын хамтлагуудыг хооронд нь их л өрсөлдүүлдэг байсан нь уран бүтээлийг нь хурцалж байсан гэдэг. Камертон хамтлагийн хувьд дөрвөн гишүүдтэй бөгөөд 1995 оны 6 дугаар сарын 24-нд анх байгуулагдаж байсан гэдгийг бид мэднэ. Тэд "Маамуу нааш ир" дууг поп чиглэлд хувирган дуулсан нь анхных нь уран бүтээл байсан гэдэг.

Тэднийг "Арван найман нас" дуу нь олонд таниулж өгсөн бөгөөд анхны цомгоо ч энэ дуугаараа нэрлэсэн. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ ачаар олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан тус хамтлагийн гишүүдээс Д.Болд, Б.Эба нар охидын дунд жинхэнэ супермен болж чадсан билээ. Хожим нь залуус нэг айлын хүргэнүүд болох хувь заяатай байсан гэдэг. Камертон 10 жилийнхээ ойн баяраар тус тусын уран бүтээлийг хийх шийдвэр гаргасан бөгөөд энд хэн нь хэн бэ гэдгээ харуулах цаг ирсэн.

Хамтлагийн хамгийн дуу муутайгаар тодроод байсан Мээдээгийн цомог багагүй хүлээлт үүсгэсэн. Гэвч өөрөөс нь хавьгүй илүү хэмээн нэрлэгдээд байсан нөгөө гурваасаа давж гарсан жааз стилийн цомог гаргаж чад<:ан нь олон хүнийг алмайруулсан юм. Одоогоор хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн уран бүтээлд ихээхэн анхаарах болсон төдийгүй "В" продакшн байгуулж, шинэ залуу дуучид үйлдвэрлэж эхэлсэн ч түүний ажил бүтээл амжилтыг эс олсон. Харин Эба аль хэдийний танил /ивээн тэтгэгч/ "Монгол газар" компанийн захирал Мянганбаярын ивээлээр Сэлэнгэ аймагт газар тариалан эрхлэх болсон.

Мянгаа захирлын хайрыг дааж яваа бас нэг хүн бол Мээдээ. Тэрээр "Монгол газар" компанийн салбар эрхэлсэн захирал болсон бөгөөд бизнесийн замд хөл тавьсан. Харин хамгийн махлаг хирнээ хамгийн нарийн хоолойтой Ганаа эхнэр Халиунаагийнхаа ажилд туслахын хажуугаар телевизийн шоу нэвтрүүлэгт хүч сорьж байгаа билээ.

"Номин талст"-ын Дээгий бусдынхаа чихийг халууцуулдаг

Уянгалаг стилээр дуулдаг авьяаслаг хамтлаг бол Номин талстынхан.

...Дусал дусалтай бороотой үдшээр зугаалах дуртай
Дурласан охиндоо дуу аялан очих дуртай... хэмээн дуулсаар гарч ирсэн тэдний уран бүтээлүүдийн олонх нь эх орон, эхийн элбэрэл, хайр сэтгэлийнх байсаар ирсэн.

Уран бүтээлүүд олны анхаарлыг ихэд татсан учраас Камертоны залуусаас урьтаж Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан тэд арван жилийнхээ ойн баярыг тэмдэглэсний дараа тус тусын уран бүтээлийг туурвисан бөгөөд хамтлагийн хамгийн уянгалаг хоолойтой бас сахилгагүйгээр Дэлгэрмөрөн тодроод байгаа.

Хүн зодож, агсам тавьсан, шаггүй танхай этгээд хэд хэдэн удаа шүүхийн хаалга татан өдгөө 1.6 жилийн ял сонсоод байгаа. Тэгвэл хамгийн даруухан гишүүн Хаазаа мөн л танхай, залилангийн хэргээр сонины нүүрийг чимж хамтлагийн гишүүдийнхээ чихийг халууцуулаад авсан. Батсүх, Хаянаа хоёрын хувьд тус тусын уран бүтээлийг туурвиж яваа бөгөөд хувийн бизнесд хөл тавьжээ.

Царайлаг цэвэрхэн бас сайхан хоолойтой хэмээн охидын дунд нэлээд нэр хүнд сайтай Хаянхярваа Монголын ардчилсан социалист залуучуудын хүндэт гишүүн юм билээ. Ийнхүү Монголын поп урлагт эн зэрэгэн орж ирсэн залуусын хамтлагууд дахин тайзнаа гарах болов уу гэх нууцхан хүсэлтэй фэнүүдийнхээ итгэлийг бүрмөсөн алдаж яваа гэхэд хилсдэхгүй.

Монголын хип хопчдод "а" үсэг зааж өгсөн "lumino"-гийн залуус өнөр болсоор л


Хип хоп стилийг монголчуудад таниулж, өнөөдрийн хип хопчдод "А" үсэг заасан хамтлаг бол lumino билээ. Энэ хамтлагийн суурийг 1996-1997 онд Jason /Аврага/ хэмээх хар арьст залуу тавьж байсан гэдэг.

Ингээд 1998 онд хамтлаг Skitzo буюу Д.Анхбаатар, Чинзориг, МС Д.Тэмүүжин гэсэн гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Хамтлагийн гурван дуу гарсны дараа гишүүдийн тоогоо нэмж Ганхөлөг, Батхишиг нараар бүл нэмсэн байдаг.

Залуус "Би чамд хайртай", "Бүтэлгүй хайр", "Ирээд буцсан хайр", "Баярлалаа", "Ухаарлаа" зэрэг дуунуудаар томоохон нэр хүндийг олж, "Хүнийх", "Намайг дагаад цэнгэ" нэртэй уран бүтээлүүд нь "од" болон гялалзах замд хөтлөн оруулсан. Тэдний "Намайг дагаад цэнгэ" дуу нь залуусын сонирхолд ихэд нийцэж байсан ч садар самууныг сурталчилсан клип нь багагүй шүүмжлэлийг дагуулсан төдийгүй олон нийтэд цацах эрхгүй болсон.

Хип хоп хамтлагуудаа бодвол нэр цэвэр, уран бүтээлийн амжилт ололт дүүрэн явсан залуус хувийн амьдралдаа анхаарал хандуулж эхэлжээ. Чимээ аниргүй амьдрах болсон хамтлагийн гишүүн МС буюу Тэмүүжингийн гэргий түүнд гурав дахь үрийнх нь зулайг үнэрлүүлж, инээдмийн баярын өдөр эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргаж авчээ.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaokitr Адыгея Сегодня – СотруднР¸ÐºÐ¸ полиции изъяли у жителя Майкопа спайс купить Гера КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐº купить Метод КропоткР¸Ð½ крэк из чего делают АмфетамР¸Ð½ что это купить Гаштет Полесск купить Ляпка Тотьма купить Хмурь ОтрадныР¹ купить ГертрудР° Лаишево ЗакладкР¸ марки в ЖелезноР²Ð¾Ð´ÑÐºÐµ купить Тёмный НевинноР¼Ñ‹ÑÑÐº купить крисы Печора купить белый порошок Ртищево ЗакладкР¸ скоростР¸ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ купить ЭйфоретР¸Ðº Ð‘Ð»Ð°Ð³Ð¾Ð²ÐµÑ ‰ÐµÐ½ÑÐº Лсд где можно купить купить конопля МантуроР²Ð¾ купить КристалР» ЗвенигоР²Ð¾ ЗакладкР¸ героина в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Купить Бошки ГрайворР¾Ð½ Купить Номер 1 Тогучин купить Номер 1 ТольяттР¸ спиды виды купить ГовнишкР¾ ÐÑÐ·ÐµÐ¿ÐµÑ‚Ñ €Ð¾Ð²ÑÐº рашад севастоР¿Ð¾Ð»ÑŒ отзывы как делать гаш Купить экстази в МалоархР°Ð½Ð³ÐµÐ»ÑŒÑÐº купить Винт Велиж купить Гарик НарткалР°
IP:141.101.132.225  2018-02-18 19:01:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.