30 жил дарлуулах монгол боол 3000 долларын үнэтэй гэв үү

2010/05/05
Share |
Хүмүүс:
30 жил дарлуулах монгол боол 3000 долларын үнэтэй гэв үү

/SOS!!! Охид, эмэгтэйчүүд маань харийн нутагт боолчлогдож байна/

 “Нууц дуран” энэ удаад гадаадын иргэнтэй гэр бүл болсон нэгэн эмэгтэйн амьдралаас дурандлаа.

     Х бүсгүй БНСУ-ын бэр болоод дөрвөн жилийн нүүр үзжээ. Харь нутгийн бэр болж, хар элгийн хүнд боолчлогдох энэ бүсгүй бусдын л адил гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүссэн. Гэвч түүний цухасхан шунал нь эцэг, эхээс өгсөн Х гэх сонсголонт нэрийг нь “монгол боол” гэх доромжлолын үгээр сольчихно гэж хэн мэдэх билээ.

     Түүнтэй ярилцах зуур зүрхэнд нь дэлдэх айдас, түгшүүрийн харанга надад ч бас мэдрэгдэх шиг болсон. “Там гэж байдаг бол тэр нь миний амьдрал л байх” хэмээн өгүүлэх тэрбээр өөрийнх нь туулж буй аймшигт амьдрал руу охид, бүсгүйчүүд маань хөл дүрчих вий гэж сэрэмжлүүлэхийг хүссэн. Тэрбээр “Ядуу зүдүү, өвчин зовлонтой байсан ч эх орон, эцэг эх, ах дүү, анд нөхөд гэдэг юугаар ч сольшгүй зүйл гэдгийг ухаарсан” гэж байв.

-Сайн байна уу. Манай сонинд ярилцлага өгөх гэж нэлээд зориг гаргасан байх. Яг одоо /манай цагаар 21.00 Солонгосын цагаар 22.00/ хаана байна вэ. Цаг орчим ярилцах боломж байна уу?

-Гэрийнхээ ойролцоох интернэт төвд сууж байна. Гэрээсээ интернэтэд орох боломжтой ч тухтай ярилцаж чадахгүй болохоор бага хүүгээ салхилуулах нэрийдлээр гараад ирлээ.

-Чи Солонгост очоод хэдэн жил болж байгаа вэ. Яг хаана амьдарч байна. Нөхөр чинь юу хийдэг юм?

-Энд ирээд дөрвөн жил болсон. 19-хөн настай юугаа ч мэдэхгүй охин ирж байлаа. Гэтэл одоо хоёр хүүхдийн ээж болчихоод тэднийгээ л харж сэтгэл тайтгарч сууна. Хүний нутагт хүүхдүүд минь л надад хань болох юм. Манайх Пусанд байдаг, нөхөр маань хүнсний жижиг мухлаг ажилуулдаг юм, манайхаар бол ТҮЦ л юм даа.

-Наана чинь амьдрал хэр байна. Чамайг нэлээд хэцүү, дарамт шахалт дунд байдаг гэж танилаас чинь сонссон.

-Тийм ээ, өглөөний 07.00 цагт босож, нөхрийнхөө бас эцэг эхийнх нь хоол цайг бэлдсэнээр миний зовлонт амьдрал эхэлдэг. Энэ айлд би асрагч, тогооч, гэрийн үйлчлэгчийн л үүрэгтэй. Нөхөр маань дэлгүүр ажиллуулдаг болохоор өглөө гараад шөнө ирдэг. Тэр хойгуур нь хадам гэх хөгшин солонгосчуудын гарын үзүүрт чөлөө зайгүй зарагдана. Хувцас угаа, шал арч, хоол хий, жимс угаагаад өг гээд л бүх зүйлд би гүйнэ. Чи намайг амарч суухаас ч айдаг гээд боддоо. Жаахан л суух гэхээр чи хий гэсэн юм хийсэн үү, алив энийг хий, тэрийг ч хий гээд зүгээр суулгана гэж байхгүй. Нэг өдөр хадам эх “Чамайг тэр өмхий Монголоос чинь авчрах гэж зуучилсан хүнд чинь 3000 доллар өгсөн. Тийм болохоор чи бидэнд 30 жил хоол хийж өгөх өртэй, монгол боол” гэж хэлсэн. Тэр их  доромжлолыг өдөр бүр сонссон ч сонсоогүй юм шиг суух ямар зэвүүцмээр гээч. Заримдаа ингэж суухаар харьдаг ч юм уу гэж боддог ч харь хүний хоёр хүүхэд дагуулаад Монголдоо очсон би эцэг, эх, хамаатан садныхаа нүүрийг яаж харах юм. Тэгсэн дор үхэн үхтлээ энд доромжлуулаад сууж байсан минь дээр биз. Тэгээд ч энэ аймшигтай амьдралыг би өөрөө сонгосон болохоор одоо хэчнээн харамсаад яах билээ. Олигтойхон мэдлэгтэй, ажил мэргэжилтэй байсан бол өдийд юу гэж ингээд хүний нутагт боолын хөдөлмөр эрхлээд суухав. Тиймээс өөрийгөө л энэ бүхэнд буруутгадаг.

-Чи яаж яваад солонгос иргэнтэй суучихав аа?

-Ээжийн маань найзын хүргэн нь солонгос хүн байсан. Тэр хүнээр дамжуулж нөхөртэйгөө танилцсан. Би өөрөө ч дуртай байсан л даа. Учир нь манайх амьдралын бололцоо тааруухан болохоор би дээд сургуульд орж чадаагүй. Арван жилийн сургууль төгсөөд гэртээ нэг жил зүгээр суулаа.

Үеийнхэн маань тийм ч их, дээд сургуульд сурч байна, оюутан байх сайхан юм гээд сайрхахад, намайг сургуульд сургах бололцоогүй эцэг, эхдээ гомддог байсан. Хэдий гадаадын иргэдтэй суусан бүсгүйчүүд тэр дундаа солонгос хүнтэй суусан нь жаргахаасаа зовох нь их тухай мэдээллийн хэрэгслээр үздэг, сонсдог байсан ч надад аз таарна гэж итгэсэн. Гэтэл амьдрал минийхээр болдоггүйг ухаарсан даа. Би энд ганцхан хадмууддаа дарлуулдаг бол арай дээр байж болох байсан. Гэтэл нөхөр маань хүртэл найзуудтайгаа хардаж хааяа гар хүрдэг. Энэ мэт тоочоод байвал зовлон, бэрхшээл дуусахгүй нь дээ.

-Чамд шалтгаан байсан болоод харь нутгийн бэр болж. Гэсэн ч ханилах хүнээ сайн судалж болоогүй хэрэг үү. Гэрлэхээсээ өмнө нь нөхөртэйгөө уулзсан уу. Манай зарим эмэгтэйчүүд зураг төдийхнөөр баримжаа аваад л гадны иргэдтэй гэрлэчихээд байх шиг.

-Нөхөртэйгөө уулзалгүй яах вэ. Тэр бүр Монголд ирж надтай танилцсан юм. Манайд ирэхдээ үнэтэй гоё хувцас, бэлэг сэлт гээд зөндөө зүйл авчирч өгсөн. Тэр 2006 оны тавдугаар сард Монголд ирж, сар гаруйхны дараа би Солонгосыг зорьсон. Энд ирсэн эхний хэдэн сар үнэхээр сайхан байсан. Хүн бүхэн сайхан ханддаг байлаа. Би ч нөхрийнхөө гэрийнхэнд дасаж эхэлсэн. Ингээд  2007 оны дөрөвдүгээр сард бид хуримаа хийж, Монголоос аав, ээж хоёр хүртэл ирсэн. Тэдний зардлыг бүгдийг нь нөхөр гаргасан. Удаа ч үгүй би жирэмсэн болж, хүүхдээ төрүүлснээр там шиг амьдрал маань эхэлсэн дээ. Нялх хүүхэд чинь уйлагнах нь их, тэр бүхэнд “Хүүхдээ албаар уйлуулж, хүн унтуулсангүй” гэж хадамууд бас нөхөр ууцаарлаж, уурлана. Одоо бол намайг бүр хүн ч гэж тоохгүй зарц нь юм шиг л харьцдаг. Бодвол хоёрын хоёр хүүхэдтэй энэ хүүхэн хаа холдов гэж боддог юм шиг байна лээ. 

-Чи энд байгаа аав, ээждээ хэрхэн амьдарч байгаа тухайгаа хэлдэг үү.  Монголдоо буцаж ирэх бодол үнэхээр алга гэж үү?

-Эцэг, эхдээ хэлээгүй ээ. Санааг нь зовоогоод яах билээ. Хүний аав, ээж болсон хойно хэлбэл буцаад ир гэнэ байх. Гэтэл яваад очих зардлаас өгсүүлээд надад ямар ч мөнгө алга. Дээр нь гадаад паспортоо хараагүй дөрвөн жил боллоо. Энд ирэхэд л нөхөр маань авсан, тэрнээс хойш надад өгөөгүй. Бодвол нуучихсан биз.

Хааяа аав, ээжтэйгээ утсаар ярьдаг ч тухтай хэдэн үг сольж чаддаггүй гээд л боддоо. Утсаар удаан ярилаа, төлбөр нь өндөр гарчихна гээд өнөөх хадам чавганц үглэж эхэлнэ шүү дээ.

-Чи Солонгосыг зорихдоо тодорхой хэмжээний мөнгө гэр рүүгээ явуулж байна гэж бодсон байх. Ер нь нөхөр чинь мөнгө өгч байна уу?

-Хоол болон ойр зуурын хэрэглээний мөнгө л өгдөг. Тэрнээс нь илүүчлэх гэж байдаг аргаа хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ тэр бүр  чаддаггүй. Учир нь хүнсний зүйл цуглуулахаар зах явахад байнга хадам ээжтэй цуг явдаг юм. Тийм болохоор хүүхдэд хувцас, өөртөө оймс, ав гэж өгсөн хэдэн төгрөгнөөс нь л хумсалж гэр рүүгээ явуулдаг. Хоёр сардаа 300.000 вон явуулаад байж чаддаг. Тийм болохоор манайхан намайг давгүй амьдарч байгаа гэж боддог.

-Чи хоёр хүүхэдтэй гэж байсан. Хэдэн настай юм?

-Том хүү маань гурван ой гарантай, бага нь нэг ой гурван сартай. Үнэнийг хэлэхэд би эрэгтэй хүүхэд төрүүлсэндээ их баярладаг. Хэрвээ эд маань охин байсан бол бас л над шиг зовох байсан. Түүнчлэн хөвгүүд минь өсөж томроод намайг хамгаална шүү дээ. Ингэж бодохоор л сэтгэл уужраад ирдэг.

-Энэ асуулт сэтгэлийг чинь эмзэглүүлж магадгүй юм, уучлаарай. Ингэхэд нөхөр чинь чамд хайртай юу, бас чи?

-Зүгээр дээ. Мэдээж бид хайрлаж, дурлалцаж гэрлээгүй болохоор хайрын тухай сэдэв хаалттай байдаг гэх үү дээ. Гэхдээ Соншин /түүний нөхөр/ надад хайртай гэж хэлж байсан. Магадгүй тэр үг нь намайг өөртөө нь суухад нөлөөлүүлэх гэж хэлсэн биз. Харин миний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хайртай гэдэг үгийг түүнд хэлсэн удаагүй ээ. Харин ч эсрэгээрээ түүнийг, түүний гэр бүлийг үзэн яддаг.

-Чи гадуур гарахдаа чөлөөтэй явж чаддаг уу. Түүнчлэн солонгос иргэдтэй гэр бүл болсон өөрийн адил эмэгтэйчүүдтэй уулздаг уу?

-Энд ирсэн эхний хоёр жилд гадуур явдаггүй байсан. Эднийхэн гадуур гаргахгүй гэдэггүй ч газар мэдэхгүй болохоор хаашаа ч гарах билээ.

Нөхөр болон хадмууд бүтэн сайнд христийн цуглаанд явдаг юм. Би ч гэсэн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Тэнд хоёр монгол эмэгтэй бас нөхрөө дагаж ирдэг л дээ. Тэдэнтэй л зовлон жаргалаа хуваалцана шүү дээ. Бас л надтай адил зовсон хүмүүс. Тэдний нэг болох Д эгч энд ирэхээсээ өмнө Монголд гэр бүлтэй байсан юм билээ. Тэр асуудлаасаа болж байнга солонгос нөхөртөө зодуулдаг гэсэн. Солонгосчууд их муухай улс зодохдоо хүртэл ил харагдахгүй газар нь зодно гээч. Саяхан нөхөр нь түүнийг хэвтэрт ортол нь зодсон гэж дуулсан. Эх нь болсон хойно Монголд байгаа хүүхдээ энд авчирч сургуульд сургая гэж гуйсан юм билээ. Гэтэл өнөөх нь “Би хоёр хоолны сав тэжээж чадахгүй” гээд зодсон байна лээ.

Ер нь солонгос хүнтэй суусан бид нар шиг хүмүүс жаргах тухай яриад ч нэмэргүй. Ажлын мал болж, өдөр шөнөгүй ажиллаад л, элдэв үгээр доромжлуулна. Гэтэл өнөө дээрэлхүүлж байгаа амьтан нь үнэндээ олигтой ч юм биш шүү дээ. Солонгос хүүхнүүддээ гологдсон нийгмийн шаар л байдаг байхгүй юу гэв.

Бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Нөхөр нь ойр ойрхон утсаар залгаад байна гэсэн болохоор нь удаан саатуулахыг хүссэнгүй. Аягүй бол гэртээ ороход нь “Чи хаашаа алга болчихов” гээд хөөрхий эмэгтэйд гар хүрэх ч юм билүү хэн мэдлээ.

Хоёр хүү нь өсөж томроод өөрийг нь хамгаална гэж тайтгарч суугаа энэ л эмэгтэйн адил олон арван монгол охид, эмэгтэйчүүд харийн нутагт зовж шаналж, боолчлогдож  байна. Энэ бүхэнд хэнийг ч буруутгамаар юм дээ, бүү мэд. 

Намайг түүнтэй ярилцаж суусан тэр мөчид, таныг энэ ярилцлагыг уншиж суух эл агшинд амьдралд хөл алдсан бас нэгэн эмэгтэй солонгос иргэнтэй танилцаж, хүссэн хүсээгүй суух тухай бодож, зарим нь бүр гэрлэж байгаа байх.

Х-гийн хэлснээр тэдний хэн нэгэнд нь  бага боловч аз таарч, жаргалтай амьдраасай.

Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Купить методон в Дудинке ЗакладкР¸ марки в КуйбышеР²Ðµ ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в ИнкермаР½Ð¾ÑÐ¿Ð°Ñ€Ð¸Ð² ается Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Озёрске Гашиш в ЧкаловсРºÐµ ЗакладкР¸ гашиш в Роднике Купить закладкР¸ марки в Калтане закладкР¸ lsd москва Купить закладкР¸ героин в Чехов-3 стаф в Горняк Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Данкове Купить бошки в Нюрба Купить mdma в Ð¥Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Москва купить спайс ЗакладкР¸ амфетамР¸Ð½ в Чулыме ЗакладкР¸ спайс в ТольяттР¸ Купить БеладонР½Ñƒ ÐÐ¾Ð²Ð¾ÑˆÐ°Ñ…Ñ ‚инск Полезен ли гашиш ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Гатчине Купить методон в АрмавирРµ Купить закладкР¸ шишки ак47 в ЛомоносР¾Ð²Ðµ Купить БеладонР½Ñƒ Туймазы Купить россыпь в Реже Купить закладкР¸ экстази в БерезниРºÐ¸ Купить LSD Сольцы ЗакладкР¸ метадон в УрюпинсРºÐµ закладкР¸ в Клине MDMA в Кургане Купить Гашиш в ГороховРµÑ† ЗакладкР¸ спайс россыпь в ВесьегоР½ÑÐºÐµ MDMA в КедровоР¼ Спайс в Сальске Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ÐšÐ°Ð»Ð¸Ð½Ð¸Ð½Ñ Ðº ÐœÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех и Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ Œ Купить Герман Севск Купить ЛЁД Жуковка Купить mdma в Певек
IP:185.223.165.176  2018-05-17 22:59:37
rteorkin ХлорангР¸Ð´Ñ€Ð¸Ð´ уксусноР¹ кислоты полученР¸Ðµ 4 Ð¼ÐµÑ‚Ð¸Ð»Ð¼ÐµÑ ‚катинон Адреса закладоРº соли Базик наркотиРº Купить конопля ПетрозаР²Ð¾Ð´ÑÐº Готовим новогодР½Ð¸Ð¹ стол по плану Купить JWH Тогучин ЗакладкР¸ спайс россыпь в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐµ Обход блокироР²ÐºÐ¸ легал рц ЗакладкР¸ спайс россыпь в Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ ÐºÐ¾Ð¼ МагнитоР³Ð¾Ñ€ÑÐº купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone (4mmc, мяу) ТелеграР¼Ð¼ наркотиРºÐ¸ ЗакладкР¸ г Ð²Ð»Ð°Ð´Ð¸Ð¼Ð¸Ñ € ЦиклодоР» ÑÐ¼ÐµÑ€Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ð°Ñ доза Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ЧеркессРºÐµ Москва СВАО купить HQ Гашиш МефедроР½ купить Ñ‡ÐµÐ±Ð¾ÐºÑÐ°Ñ €Ñ‹ Купить закладкР¸ в Ростове Что такое спайсы и соли Метадон кустарнР¾Ðµ произвоР´ÑÑ‚Ð²Ð¾ Втулки для колес детских колясок Героин в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ ÐºÐµ Кемер купить ПсиходеР»Ð¸ÐºÐ¸ Для курения травы купить Героин в Кашире Купить закладкР¸ метадон в СлавянсРº-на-кубаР½Ð¸ ТелеграР¼Ð¼ барыги ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ закладкР¸ амфетамР¸Ð½ Иркутск спайс 8 для гашиш
IP:5.188.216.230  2018-09-29 12:15:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.