Л.Гүндалай: Тавантолгой нохойн замаар орно

2010/05/05
Share |
Хүмүүс:
Л.Гүндалай: Тавантолгой нохойн замаар орно

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай цаг үеийн сэдвээр ярилцсан юм.
-Ирэх сонгууль шинэ системээр буюу томсгосон тойргоор явах нь. Та үүнийг дэмжиж байгаа гишүүдийн нэг нь байх аа?
-Сонгуулийн шинэ системийг дэмжиж байгаа. Улс төрд мөнгө их нөлөөлдөг болжээ. Үүнийг халах ганц гарц нь пропорцианаль систем байж мэдэх юм. Хуучин тогтолцоогоороо байвал манай олигархиуд хэзээ нэгэн цагт бүхнийг мөнгөөр худалдаад авчих байлгүй дээ. Одоо ч гэсэн бараг бүх зүйлээ гадныханд худалдчихлаа. Үлдсэн бөөн хөрөнгөө битгий худалдчихаасай л гэж бодож байна.

-Шинэ хуулиар эрх баригч хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан дээрээ жижиг намуудыг шахах гээд байгаа юм биш үү?
-Энэ бол жижиг намуудын зүгээс гаргасан яриа. Харин ч энэ хувилбар жижиг намуудад ашигтай. Хуучин хувилбараараа орвол өнгөрсөн сонгууль шиг юм болно. Нэг нэгээрээ үзвэл бүр ч баларна. Шинэ тогтолцоо жижиг намуудад боломж олгож байгаа шүү. Өмнө нь хэзээ ч жижиг намуудад сонгуульд ялах боломж байгаагүй. Харин одоо л боломж гарч ирж магадгүй.

-Босго нь хэтэрхийн өндөр болохоор тэдэнд боломж гарах уу?
-Зургаа, долоо, арван хувь ч гэнэ үү. Босгын хувьд хэтэрхий өндөр гэж бодохгүй байна. Жижиг намуудад харин ч хэрэгтэй.

-Гадныханд хамаг зүйлээ худалдчихлаа гэсэн. Оюутолгойн гэрээ таны хувьд ямар болсон бэ?
-Маш хангалтгүй хийгдсэн. Нэг үгээр, Монголын түүхэнд эмгэнэл авчирж мэдэхээр болсон. Наад зах нь, урьдчилгаа мөнгө гэж биднийг хуурсан биз дээ. Урт хугацааны зээл авч өнөө маргаашаа аргацаана гэдэг төрийн бодлого биш ээ. Энэ бол луйвар байсан. Үүний цаана үл бүтэх хэдэн нөхөр хахууль авчихаад бултаж зугаалж, цэнгэж байгаа гэж би ойлгодог. Түүнээс биш ард түмнийхээ өмчийг ингэж зүгээр өгөх үү. Учиртай болоод л гадныханд найр тавьсан байж таарна. Би гайхаад л байгаа юм. Яах аргагүй луйвар болсон.

-Үүнийг засаж залруулах хувилбар байна уу?
-Одоо ч юуг нь залруулах вэ дээ. Бүх юм дуусчихсан.

-Таванголгойн орд газрын асуудал сөхөгдөх боллоо. Оюутолгойн замналаар замнах нь гэх хардлага байна?
-Тэгнэ дээ, тэгнэ. Ер нь бас л нохойн замаар орно. Би үүнд итгэлтэй байна.

-Стратегийн 30 орд газрыг эзэмшдэг төрийн өмчит компани болох “Эрдэс Монголын 50 хувийг Оросын тал эзэмших гэж байна гэх яриа гарах боллоо. Парламентын тогоонд байгаа хүний хувьд асуухад энэ үнэн үү?
-Ер нь өнөөдрийг болтол Монгол гадны нөхөд бага багаар худалдагдсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн залилуулсаар ирсэн. Бүр бүдүүлгээр дээрэмдүүлсэн, залилуулсан, хүчиндүүлсэн. Монгол Улсыг нэг хүн гэвэл дампуурчихлаа, тэр хүн. Учир нь байсан хэдэн зүйлээ гадныханд нэг нэгээр нь дээрэмдүүлж, дотоодынхондоо хүчиндүүлсээр энэ. Одоо тэр жишээнээсээ салахгүй байх. Цаашид ч ийм жишгээр л явна. Гайгүй ганц жишээ надад хэлээд өг л дөө. Үгүй харин ч ийм бүтэлтэй алхам хийсэн гээд. Тэгвэл сэтгэл минь бага ч гэсэн тайтгармаар л байна.

-Тэгвэл Орос талыг нь эзэмших үнэн гэсэн үг үү?
-Өө оросууд бүгдийг нь эзэмшиж байгаа байх. Үнэн шүү дээ. Монголын газар нутаг, аюулгүй байдал “будаа” болчихсон шүү дээ.

-Энэ бүхний эцэст хариуцлага гэх асуудал сөхөгдвөл хэн хүлээх вэ?
-Байхгүй. Хариуцлага хүлээнэ л гэдэг. Цагаа болохоор бултаад л явчихдаг. Тэгээд ч юу хүлээлгэх юм. Дэмий юмаар хүн зовоогоод яах вэ дээ. Хэн ч тоохгүй юм чинь.

Л.Нинжсэмжид Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Москва Савёлки купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-pvp Гашиш в ассортиР¼ÐµÐ½Ñ‚Ðµ Москва БирюлёвР¾ ЗападноРµ Москва Бутово СеверноРµ купить наркотиРºÐ¸ Москва Люблино купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ MDPV ЗакладкР¸ соли в кемеровР¾ Ð›Ð°Ð½Ð³ÐµÐ¿Ð°Ñ  купить МарихуаР½Ð° [White Widow] ВолчансРº купить КристалР»Ñ‹ соль Усолье-С
IP:193.32.94.116  2018-07-18 06:08:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.