З.Пvрэврагчаа: Орос гуравдугаар сургуулийн сурагчид хvртэл "Алтан тариа"-н гурилаас хордсон шvv

2010/05/05
Share |
Хүмүүс:
З.Пvрэврагчаа: Орос гуравдугаар сургуулийн сурагчид хvртэл

Сэлэнгэ аймагт нэг айлын 100 гаруй мал бордоонд хордож vхсэн тухай телевизээр гарлаа. "Алтан тариа" компанид бэлтгэж, гадуур худалдаалагддаг няцалсан буудай гэх бордоог малдаа єгсний маргааш нь vхэр, хонины амнаас шvлс, хєєс гоожиж, хар чацга алдсаар vхээд эхэлж. Малын эмч дуудан, хичнээн эм, тариа, дусал хийгээд нэмэр болсонгvй, 26 vхэр, 80 гаруй хонь, ямаа нь хоргодсон ажээ. Євлийн хахир зудыг хичнээн єнтэй давчихаад, бараг зун болж байхад ийм олон малаа vхvvлнэ гэдэг ямар сайн байхав. Тэр тусмаа євчнєєр биш, хэн нэгэн хариуцлагагvй нєхдийн уршгаар шvv. Энэ мэдээний дараа бид Сэлэнгэ аймгийг зорив.

Аймгийн тєвийн урдхан "Бойны тохой" гэх газарт З.Пvрэврагчаагийнх зургаа дахь жилдээ фермерийн аж ахуй эрхэлж байгаа гэнэ. Завхан аймгийн Сантмаргац сумын уугуул тэрээр инженер технологич мэргэжилтэй, МУИС, ШУТИС-д олон жил багшилсан нэгэн ажээ. Гэрийг нь сурагласаар очлоо. Цэвэрхэн барьсан том хашаатай, дотроо хоёр давхар сууц, малын хашаа саравч гээд тун тохилог юм. Хашаан дотор нь vхэр, тахиа, галуу явж харагдана. Ажлаар хот явчихаж. Гэрийн эзэгтэй Д.Жаргал, малчин З.Сэрээтэр нараас дорхи тодруулгыг авлаа.

Д.ЖАРГАЛ: -Манайх 500 гаруй хонь, ямаа, 60 гаруй vхэр. 100 гаруй тахиа, хэдэн галуутай. Євлийг тун єнтэй давсан. Євс, тэжээл сайн бэлдсэн, хашаа хороо дулаан болохоор мал огт зутраагvй.
Тэгсэн энэ хавар, єнгєрсєн хоёрдугаар сард л даа, бордооноос болоод зєндєє малаа vхvvлчихлээ.

-Ємнє нь бордоо, нэмэгдэл тэжээл єгч байгаагvй юм уу?
-Єгєлгvй яахав. Дандаа Дарханы vйлдвэр, бас хувь хvмvvсээс авдаг байсан. Тэр нь дуусахаар "Алтан тариа" компанийн дэлгvvрээс няцалсан будаа таван шуудайг авч малдаа єгсєн чинь маргаашаас нь vхээд эхэлсэн. Манай энэ Сэрээтэрийнх vхэр маллаж байсан болохоор сайн мэдэж байгаа.

З.СЭРЭЭТЭР:-Тэжээлээсээ шуудай хагас орчмыг л зуурч єгсєн. Урьд ийм тэжээлийг усаар зуурахаар их амархан найрч, шингэвтэр зутан маягтай болдог. Тэгсэн энэ бордоо зуурахад их тєвєгтэй, шавар шиг зунгааралдаад, єнгє нь ч бараан, нэг л сонин байсан. Тэгээд идсэн мал маргаашаас нь хар чацга алдаад, амнаас нь хєєс сахраад эхэлмэгц малын эмч дуудсан. Нэмэр болоогvй. Тэр vед нь мэргэжлийн хяналтын хvмvvст мэдэгдсэн байх.
-Тэр бордооноос мэдээж олон айл авсан байж таарна. Єєр айлын мал хордоогvй юу?

-Нэг их олон айл аваагvй байх. Гэхдээ л Согоо булагт євєлжиж байгаа айлуудын мал бас vхсэн. Тєвєєс хол болохоор чимээгvй л єнгєрсєн байх. Одоо шалгаж байгаа гэж сонссон.
Ийнхvv бид товч мэдээлэл авлаа. Хотод ирсэн хойноо З.Пvрэврагчаа гуайтай холбогдлоо. Тvvнээс зарим зvйлийг нэмж тодруулав.

-Ах нь фермерийн аж ахуй эрхлээд зургаан жил болж байна. Олон жил судалгаа хийсэн болохоор Монголд хамгийн амьжиргаатай аймаг Сэлэнгэ болохыг мэдэлгvй яахав. Энэ аймагт ажил хийсэн хэн ч гэсэн амьдрал ахуйгаа єєд нь татах боломжтой нутаг шvv. Цасны зуд, хvйтний зуд хоёрыг ажралгvй давчихаад хэдэн малаа vхvvлчихдэг юм байна. Тэгээд "зарга" хийж яваа нь энэ. Асуудлын гол нь миний хэдэн мал vхсэнд биш юм аа. "Алтан тариа" компанийн бvтээгдэхvvнийг хvн, малгvй хэрэглэж байгаа. Болгож, буцалгаж хэрэглэдэг болохоор хvн хордох нь бага, ихэнхдээ анзаарагдахгvй єнгєрч байгаа. Малд усаар зуураад л шууд єгдєг учраас ингэж хордлоо. Бодоод vз дээ. Єнгєрсєн зуднаар эдний няцалсан будааг хичнээн аймагт ачсан. Сульдаж муудсан малд тэжээл нэмэр болоогvй vхээд байсан тухай хэвлэлээр зєндєє л ярьсан. Магад ч vгvй энэ хортой будаанаас болсон ч юм билvv.

-Шинж тэмдгээр нь мэдэж болох л байж. Хонгор суманд хордож vхсэн малд задлан хийсэн тухай яригдаж байсантай тєстэй байж ээ дээ?
-Ерєнхийдєє тийм юм байна лээ. Дотор эрхтэн нь юу ч vгvй ялзраад, ємхий vнэр орчихсон байсан. Хэд хэдэн газраас мэргэжлийн хvмvvс оролцсон задлан шинжилгээ хийсэн. Дєрвєн ч газрын лабораторид шинжилж давхар баталгаажуулсан байгаа. Бvгд л тэжээлээс болж хордсоныг тогтоосон.

(Актууд vзvvлэв) Энэ хар даа, "Алтан тариа"-н няцалсан будаа, гурил, хvнсний улаан буудай гурваас дээж авч шинжилсэн. Анзаарч байгаа биз гурил, хvнсний буудай гэж байна аа даа. Ноцтой нь бvгдээс нь маш хоруу чанартай мєєгєнцєр их хэмжээгээр илэрсэн байгаа юм. Энэ шинжилгээг улсын мал эмнэлгийн тєв лабораторид хийсэн юм. Vvн дээр нэмээд МХЕГ, Дархан болон Сэлэнгэ аймгийн стандартчилал хэмжил зvйн лабораториудад єгч давхар шалгагдсан.
-Урьд нь ингэж шинжилж байгаагvй юм байх даа?

-Шинжлээд зєрчил гарч байсан гэсэн. Одоо энэ хэрэг аймгийн цагдаагийн газарт эрvvгийн хэрэг vvсгэгдээд шалгагдаж байгаа. Мєрдєн байцаагч нарын хэлснээр зєрчил гардаг ч гэм зэмгvй єнгєрдєг байсан гэнэ. Бодвол ємгєєлж хамгаалдаг хvмvvс байдаг л биз. Энэ удаад яах ч аргагvй баримт нотолгоотой хэрэг гарлаа. Би заргачдаа биш шvv дээ. Хvнсний аюулгvй байдал, эрvvл хvнс гэж байнга яриад байдаг. Хажуугаар нь ийм ноцтой хэрэг гарч байхад хамгаалаад, дараад єнгєрєєж болохгvй биз дээ. Жишээ нь Орос гуравдугаар сургуулийн хэсэг хvvхэд хоолонд хордсон. Би тэр Ш.Соронзон захиралтай уулзсаан. Хvvхдvvдийн идсэн пирошкиг "Алтан тариа"-н гурилаар хийсэн нь тогтоогдсон байна лээ. Єєрєєр хэлбэл, Ш.Соронзон биш "Алтан тариа" хариуцлага хvлээх учиртай баймаар.

-Танай олон мал хордсон, Хохирлын хэмжээ хичнээн тєгрєг болов?
-Манай vхэр семинталь vvлдрийн саалийн vнээнvvд байсан. Єдєрт 15 литр сvv гарах нь ч бий. Эцсийн бурууг "Алтан тариа" компанийн хэн нэгэн ажилтан л хариуцаж таарна гэж бодоод хохирлоо хамгийн багаар vнэлсэн. Жишээ нь литр сvvг 400 тєгрєг, кг махаа 1200 тєгрєг гэхчилэн нийтдээ 15 сая орчим тагрєг л гаргасан.

-Шалгалтын эцсийн дvгнэлт нь яг юунаас болсон гэж гарсан бэ?
-Хадгалалтын буруугаас гэж гарсан. Vйлдвэр дээр нь очиж сорьц авсан. Эхэндээ vйлдвэрийнхэн элдэв шалтаг хэлээд байснаа, арга буюу хvлээн зєвшєєрсєн. Хариуцлагын асуудал шvv дээ.

-Таныг тагнуулын газарт хандсан гэж дуулсан?
-Тэгсэн. Тэжээл аль аль аймаг сумдад ямар хэмжээтэй ачигдсаныг олж тогтоох ёстой шvv дээ. Зуднаар далимдуулаад буруу хадгалж ялзруулсан, хортой будаагаа шахаад байж болохгvй биз дээ. Цаашид сургамж болох vvднээс л хандаж байна. Шударгаар єрсєлдєж, хуулийн дагуу л амьдрах ёстой гэж би vздэг хvн.

-Аймгийн МХГ-аас ганд албан ёсны хариуг оройтуулж єгсєн гэсэн vv?
-Харин тийм. Шинжилгээний хариу аль хоёрдугаар сарын 10-нд гарсан байхад дарж байгаад 40 гаруй хоногийн дараа Д.Энхсайхан гэж дарга нь хариу явуулсан байгаа юм. Удахгvй шvvх хурал болох байх. Би юмыг яаж мэдэх вэ гэж бодоод хоёр шуудай тэжээл авч хадгалсан байгаа.

Олхонууд ШААБАР

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.