АН-ын суулт зарлагсад халдлагад өртлөө

2010/05/05
Share |
Хүмүүс:
АН-ын суулт зарлагсад халдлагад өртлөө

АН-ын ротацийн сонгуулийг будлиантай болсон хэмээн үзсэн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн намын хорооны гишүүд суулт зарласаар арван зургаа хонож байгаа билээ. Тэдэн дээр хэд хоногийн өмнө Дархан-Уул аймгийн АН-ын гишүүд нэмэгдсэн. Суулт хийгчид намын дотоод дүрмийн дагуу Хяналтын Ерөнхий хороог хуралдуулж маргааныг эцэслэж өгөхийг шаардаж байгаа юм. Харамсалтай нь Хяналтын ерөнхий хороо дөрвөн удаа хуралдахаар зар түгээсэн ч хуралдаагүй. Учир нь есөн хүний бүрэлдхүүнтэй тус хорооны ирц гүйцээгүйгээс болж суулт хийгчид асуудлаа шийдүүлж чадалгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Тэд өдгөө намны дотоод сонгуулийн дүнг будлиантуулсан хэмээн нийслэлийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг ощрохыг шаардаж эхэлсэн. Хэдийгээр намын дарга Н.Алтанхуяг эрүүл мэндийн байдлаас болж эзгүй байгаа ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад асуудлыг хурцатгалгүйгээр шийдвэрлэх үүрэг өгсөн гэдэг. Д.Эрдэнэбат дарга суулт хийгчидтэй уулзсан ч Хяналтын ерөнхий хороо хуралдтал ямар нэг шийд гаргах боломжгүй байгаа юм билээ. Гэтэл өчигдөр өдрийн 14 цагийн үед тайван замаар суулт зарлан үзэл бодлоо хамгаалж байсан суулт хийгчид халдлагад өртжээ. Тодруулбал гурван машин дүүрэн хүмүүс ирж суулт хийгчдийн зассан индэр, лоозонг нурааснаар барахгүй зарим нэг хүнийг цохиж зодсон гэнэ. Халдлага үйлдэгсдийг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэхэд хүлээлгэн өгсөн ба зодуулсан хүмүүс өргөдлөө мөн дүүргийн Цагдаагийн хэлтэст өгчээ. Суулт зарлагсад халдлагыг Хан-Уул дүүргийн сайн дурын АН-ын дарга н.Ариунболдын явуулга гэж үзэж байгаа аж. Учир нь түүний намын ажилтнаар ажилладаг хүний машинаар эл согтуу хүмүүс ирсэн гэнэ. Түүгээр ч барахгүй Дархан-Уул аймгийн шинэ, хуучин АН-ын дарга нар энэ өдөр суулт хийгчид дээр ирэхдээ ширээн дээр тавьсан байсан өргөмжлөлийг хулгайлж одсон ажээ. Эцэст нь тэмдэглэхэд ирэх пүрэв гаригт хуралдахаар товлосон Хяналтын ерөнхий хорооныхоны ирц бүрдээсэй гэсэн хүлээлт л тэнд их байна лээ.

З.Есүгэн Улаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun Купить IKEA БудённоР²ÑÐº Купить ЭйфоретР¸Ðº КропоткР¸Ð½ Купить закладкР¸ кокаин в Ак-довур
IP:193.93.192.232  2018-06-11 09:36:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.