Хүмүүс: Гантуяа | |
2007 оны Монголын мисс хөдөөх бор бүсгүй Гантуяагийн талаар жил жилийн миссүүд ам муутай байдаг. Учир нь мисс бүсгүй Дизайнеруудын холбооны дэд тэргүүн Мянганбаярын татаас, түлхээсээр алтан эрдэнийн титэм зүүсэн ч алтны магнаттай холбогдож явсан удаагүй. "Монгол playboy"-ийн ивээлд орох гүүр нь түүний үй зайгүй анд "ард түмний мисс" Ариунцэцэг байсан гэдэг. Тухайн үед ид мандаж явсан Мянгаагийн нялх амраг багын найзаа мисс болгохын тулд найз залуугаа гайгүй сайн ятгасан нь хэн хүний хувьд нууц биш. Дуучин Болдын "Хэрвээ" дууны клипэнд хамтран тоглосон хоёр бусдын ярьдаг шиг Мянганбаяраас болж муудаж сайдсан зүйлгүй үнэнчээр үехсэн хэвээр. Тэр ч бүү хэл холын Сингапурт Хайрмаа охинтойгоо амьдардаг Ариунцэцэгийн гэрт найз Гантуяа нь нам жимхэн амьдардаг дуулдана билээ.