Цол нь багадаж, авьяас нь ихэдсэн хүчтэн

2010/05/05
Share |
Хүмүүс:
Цол нь багадаж, авьяас нь ихэдсэн хүчтэн

Өдгөөгийн МУ-ын арслан хэмээх эрхэм цолыг хүртээд байгаа Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат МУ-ын арслан оржпаламын Ганхуягийн талаарх  2007-12-20-ны Өнөөдөр сонинд нийтлэгдсэн "Цол нь багадаж, авьяас нь ихэдсэн хүчтэн" нийтлэлийг та бүхэндээ хүргие.

Монгол Улсын өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай начин Доржпаламын Ганхуягийг ийн нэрлэж болох. Болох гэж, хүн бүр л ингэж ярьдаг. Хүчит начингийн цол, гуншинг дуудвал мэдэхгүй хүн яг ямар төрлийн тамирчин гэдэгт нь эргэлзэж, хэдэн хүний тухай яриад байна гэж төөрөлдөх нь лав.

2000 оны улсын баяр наадамд дархан аварга Д.Цэрэнтогтохоор тав давж начин цол хүртсэн тэрбээр 1024 бөх барилдсан дараа жилийнх нь наадмаар шөвгөрөх даваанд Увс аймгийн арслан А.Эрхэмбаярт бүдрэн цолоо батлах, ахиулах боломжоо алдаж байлаа.

Харин 2002 онд өмнөх жилийн начин, өдгөөгийн улсын заан Д.Рагчаатай тавын даваанд тунан барилдаж давснаар цолоо батлан, эхний чимгээ авсан билээ. Зургаад тэр наадмын түрүү бөх Г.Өсөхбаяр заанд амлуулан унасан. Анх улсад тав давчихаад мөн хүчтэй заан Д.Сумьяабазарын аманд очин өвдөг шороодож байв.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын наадмын даваа бүрийг цолтой болгож, харцага, гарьд цолыг нэмсэн нь их шөвөгт шалгарч байж дараагийн цолдоо хүрэх хүндхэн даалгаврыг хөнгөлж өгсөн. 2005 онд улсын цолд ойрхон бөх хэмээгдэн ард олныхоо итгэлийг өвөрлөн явсан

Илүү ихийг эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.