Хүмүүс: Л Гүндалай | |
Ард тvмний намаасаа гарч, АН-д элссэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгvй болсноо буцаж намдаа орох тухай мэдэгдэн бантанг нь хутгаж яваа Л.Гvндалай гишvvн бєєстсєн гэнэ.
Бvр тvvнээс 51 бєєс гарчээ. Vvнийг уншсан хэн бvхний хоёр нvд нь духан дээрээ гарч, гайхахын дээд гайхаж байгаа. Тэгээд дотроо УИХ-ын гишvvн, Эрvvл мэндийн сайд байсан хvнийг арай л хэтрvvлж, худлаа зvйл зохиож байна гэж бодож магад.
Ямар ч байсан эрхэм гишvvн бєєстсєн нь vнэн аж. Гэхдээ тэр нь багадаа гэнэ. Тэрбээр энэ тухайгаа "Рэнчинлхvмбэд єнгєрvvлсэн зун санаанд минь байсаар байдаг. Яагаад тэр тухай санасаар байх болов гэвэл эгч, дvv бид гурав их л хєгтэй мартагдашгvй адал явдалтай буцаж харьсан юм. Би тэгэхэд дєнгєж хоёрдугаар ангийн хvvхэд байсан. Баасанжав хэмээх хамаатныхаа айлд очоод яаж зvгээр байхав, малыг нь хариулж хэрдээ л тус нэмэр болохыг хичээж байлаа.
Эхэндээ инээд хєєр, хєл хєгжєєнтэй сайхан байцгааж байтал сvvлдээ хэрэг явдал нэг бишдээд ирэх нь тэр. Тэр айл их бєєстэй байснаас бид гуравт халдсан байв. Бєєс гэдэг амьтныг тэгэхэд би анх удаагаа харж билээ. Эгч маань ихэд сандран дvv бид хоёрыг ууланд аваачиж байгаад бєєсний шалгалтад оруулсан.
Бид гурваас их олон бєєс гарав. Эгч ихэд сэжиглэн ээлжлэн тvvж хаяхад надаас 51 бєєс гарсан юмдаг" хэмээн "Хайрлахгvй байхын аргагvй" номдоо бичжээ.
Эх сурвалж: Өнөөдрийн монгол сонин