ТӨСВӨӨС ЯАЖ ХУЛГАЙЛДАГ ВЭ?

2010/05/05
Share |
Хүмүүс: Баабар | 
ТӨСВӨӨС ЯАЖ ХУЛГАЙЛДАГ ВЭ?

ЖИШЭЭ 1. Ой хээ­рийн хортон шавьж устгах хо­ронд зориулж улсын тө­сөвт 700 орчим сая төгрөг тусдаг юм байна. Лобби­доно гэж нэг яриа бий, энэ нь Сангийн яам улсын нэгдсэн төсвийн ноорог гаргаад ирүүт тө­сөв захи­ран зарцуулагч нар УИХ-ын гишүүд рүү гүйлддэг юм. Ноогдож буй төсвийг тус болгон­доо чамлан бүхий л аргаа хэрэглэнэ дээ. Хортон шавьж уст­гагчид ч мөн ялгаагүй төсвөө голон УИХ-ын нэг чанга нөхөр рүү үүнийгээ тэрбум бол­гож өгөөч гэж очжээ. Өнөөх нь давхин орж баруун солгойгүй шүлс үсэргэж байгаад бүүр гур­ван тэрбум бол­гочихоод ороод ирэх нь тэр. Ги­шүүд төсөв хэлэл­цэж байх үе­дээ ингэж хоо­рондоо най­маалцдаг юм. Миний чирч орсныг чи, чиний авчирсныг би дэм­жинэ гээд л.

Гаднаас хор зөөдөг наймаачдын хувьд энэ бол тэнгэрийн гэнэтийн бэлэг байлаа. Гишүүн маань одоо хор олж ирэх 5-6 компанитай яриад цаадуулынхаа болоод өөрийн хэргийг амжилт­тай бүтээв. Цаадуул нь ч цаадуул, хомхой гэж жиг­тэйхэн. Дэлхий даяар хорьчихсон, байгаль ор­чинд гэмтэй, хүн мал бо­лон өөр амьтан шувуу хордуулдаг сумицидин, дэцис, кинмикс гэх мэтийн бодис авчирчээ. Олон улсын байгууллагын ша­халтаар арваад жилийн өмнөөс эдгээр бодисыг Хятадад хүртэл хэрэг­лэхийг нь хуулиар хорь­сон аж. Хятад бол аль болох олон улсын стан­дартад бүх юмаа ойр­туулж яваа хөгжиж буй орон билээ. Иймээс хо­риг­логдсон эдгээр боди­сыг манай нөгөө гарууд хувийн жижиг компа­ниу­дад захиалан тамга тэмд­гийг нь өөрчилж хуурч хулхидаж оруулж ирж таараа. Ашигт үйлийн илтгэцүүрийг тооцох бо­лолцоо одоохондоо алга, учир нь токсик хортой эдгээр хориотой барааг хэдээр авсан нь мэдэг­дэхгүй байна. Гишүүнийх ч бас мэдэгдэхгүй байна, компаниудтай хэдээр  то­хирсон нь тодорхойгүй. Хортой хор цацдаг нь ч бидэндээ дасал бол­чих­сон зүйл, 700-г миллиард болгоод өгөөч гэхээр гур­ван тэрбум болгодог нь сонин байгаа биз. Гэвч энд сонин юм юу ч байх­гүй. Төсөвт ахиу мөнгө суулгаад түүндээ юм шах­даг луйвар ер нь тун дэлгэрсэн бизнес. Энх­болдын Засгийн газрын үед Батлан хамгаалах яаманд дайн байлдаан­тай ямар ч хамаагүй асар их шахаан явж байсан.

Ер нь хятад хүнснээс болж хордлоо гэх яриа их байдаг, байсхийгээд л бөөн шуугиан дэгддэг бо­ловч үнэндээ эдгээр стан­дарт бус бараа нь хул­гайн замаар манайхны оруулж ирсэн зүйл бай­даг. Хүнсний аюулгүй байд­лын талаар хоёр талын уулзалт болоход Хятадын гааль стандар­тад тохирохгүй бараа нэвтрүүлсэн байвал ха­риуцлагаа хүлээе гэж ам бардам хэлсэн гэдэг. Ха­рин нөгөө хордуулаад сүйд болоод байгаанууд нь ямар ч бичиг баримт­гүй учир аль ч гаальд огт бүртгэлгүй байжээ.

ЖИШЭЭ 2. Хорь га­руй жилийн өмнө социа­лист Монгол Улс Японоор төм­­рийн үйлдвэр бариул­жээ. Бүх үнэ мөнгийг нь тө­лөөд асуудал дуусчих­сан юм. Монголчууд ши­нэ үйлдвэрээ ажиллуулж чаддаггүй ээ. Ингээд үйлд­­вэр барьсан япон­чууд мэргэжилтэн болон техникийн туслалцаа нэмж үзүүлсэн байна. Арваад жилийн дараа тусламжийн өртөг гурван сая доллар болжээ.

Үүнийг Монголын Зас­гийн газраас удаа дараа нэх­сэн боловч нэ­гэнт компа­ни хоорондын хэлцэл учир Сангийн яам мөн удаа дараа татгалз­сан хариу өгчээ. Японы ком­пани хоёр удаа шүүхд­­сэн боловч шүү­хийн дүг­нэлт Монголын Засгийн газарт гарч. Ин­гээд япон компани Мон­голын төм­рийн үйлд­вэр харилцан хэлцэл хийс­ний дүнд үйлдвэр гурван сая дол­ларын өртэйгээ хүлээн зөв­шөөрч, энэ өрөнд бү­тээг­дэхүүнээ 20 жилийн турш бага багаар өгөхөөр тохиролцжээ.

Японы компани хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ өрийг хямдруулж зара­хаар шийдэв. Монголын талаас ч нэлээд сонир­хож хэд хэдэн компани явж уулзсаны дараа гур­ван сая долларын өр 250 мянган бэлэн доллараар зарагдахаар боллоо. Эцэст нь үүнийг УИХ-ын нэгэн гишүүнээр ахлуул­сан хэдэн гар худалдаж авав. Харин 2005 оны улсын төсөвт төмрийн үйлдвэрийн өр бараг­дуулах гэдэг заалтаар гурван сая доллар гараад явжээ. Ашигт үйлийн илтгэцүүр 1200 хувь.

ЖИШЭЭ 3. Сэлэн­гийн гурил тэжээлийн үйлд­вэрийг нэгэн гишүүн 51 хувийг нь дуудлагаар худалдан авчээ. Үүндээ 600 сая төгрөг төлөхөөр болсон байна. Тэгснээ 85 мянган тонн багтаамжтай элеватороосоо 15 мянга буюу хорь хүрэхгүй хувийг нь эргүүлж улсад нэг тэр­бум төгрөгөөр "худалд­жээ". Энэ сайхан жишээ цааш халдварлав. Дар­ханы гурил тэжээлийн үйлдвэрийг өөр нэг ги­шүүн 400 саяар худалдаж аваад төдөлгүй 90 мянган тонн багтаамжтай элева­торынхоо 15 мянга буюу ердөө 15 хувийг нь эр­гүүлж улсад 1.3 тэрбум төгрөгөөр "тохиролцон заржээ". Үүний дараа бас нэг гишүүн Булганы гурил тэжээлийн 32 мянган тонн багтаамж бүхий элеватортой үйлдвэрийг 200 саяар аваад "Атрын - 3" гэдгээр далимдуулан улсад дөрвөн тэрбум төг­рөгөөр буцааж худалдан мөнгөө хорь дахин өсгөж авсан байна.

Ашигт үйлийн илт­гэцүүр гурван үйлдвэрийн нийлбэрээр зөвхөн мөн­гөн дүнгээрээ 1500 хувь. Нэг талд нь хувьчлал яваад байгаа юм шиг мөртөө нөгөө талд нь улс ху­вийнхнаас үйлдвэр за­вод худалдан авдаг бизнес сүүлийн үед их моодонд ороод байгаа. Телевизийн цацалтын тендэр авсан компани үүнийгээ улсад худалдах гээд хөөцөлдөж явна гэж сонссон. Улс маань баян юм чинь үнэ цохиж авах л байх л даа. Үүнийг нь дэмждэг туршлагатай ги­шүү­дийн чих нь соотойн төсвийн тодотгол яриад унаж байгаа бололтой.

Дээр дурдсан эдгээр жишээ бол хүн мэдэхгүй зүйл ч биш, шинэ ч юм биш, онцгой содон ч юм биш. Зүгээр л жишээ ав­сан юм шүү. Хуулиар далд­­лагдсан хулгай! Үйл­дэгчид нь хуульчлагдсан хулгайч нар. Хулгай биш гэх үү? Төсөв хусдаг олон мэргэн аргаас ихэд дэл­гэрч моо­донд ороод бай­гаагаас ердөө гурван төр­лийнхийг нь онцолж нэг нэг сонгодог жишээг нь хэлэв. Үүнийг цагдаа, тагнуул, прокурор, авли­гатай тэмцэх газар бүгд мэдэж байгаа. Гэхдээ ху­ваагаад гөвдөг боло­хоор хэн нь хэнийгээ ч гэх юм билээ дээ.

Далимд хэлэхэд ашигт үйлийн илтгэцүүр физикт хэзээ ч 100 хүр­дэггүй юм. Угаасаа бай­галийн хууль нь тийм юм билээ.

2010.5.3 Баабар

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.