Хүмүүс: Ц Нямдорж | |
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ёс зүйгүй байдлын талаар гишүүд нь ярилцаж, түүнийг сайдын суудлаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа сурагтай. Өөрөө Хууль зүйн сайд атлаа нөхдөө “Дорбинкоор буудвал таарна” хэмээгээд тухайн үедээ нэлээд хэл аманд өртөж байсан.
Намын нөхөд нь хуульч, хуулийн салбарыг толгойлж байгаа хүн мөртлөө өөрөө ийм байж болохгүй. Нэг бол хүн буудна гэдэг. Үгүй бол боож унагадаг. Ийм сайд байж таарахгүй хэмээн шивэр авир хийх болжээ. Зарим шооч нэг нь “дорбинк Нямдорж” одоо “боолт Нямдорж” боллоо хэмээн өөр зуураа нэр хоч шинээр зохион өгч яваа дуулдана.
Сайд уурсан залуу гишүүнийг боох болсон шалтгаан нь Ж.Сүхбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой гэх. Тэрбээр “Улс төрийн нам өөрчлөгдөх ёстой. Нам яагаад өөрчлөгдөх ёстой. Мэргэжил чадвар, ёс суртахуунгүй нөхдүүд албан тушаалд очиж байна. Үүнийг шинэчлэх хэрэгтэй. Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болсон” гэх үг аж.
Мөн ганц энэ асуудалд сайд барьц алдаагүй бололтой. Их тэнгэрийн аманд ах намынхан уулзахдаа сайдын талаарх асуудлыг сөхсөн хэмээн эх сурвалж мэдээлэв. Дээрх уулзалтад сайд Ц.Нямдорж, гишүүн Ж.Сүхбаатар нарын хэн ч оролцоогүй. Энэ завшааныг ашиглан сайдыг суудлаас нь огцруулах асуудал хөндөгдсөн гэнэ.
Нийгмийн толь