БНСУ өнөөдрөөс хараар ажиллаж байгаа иргэдээ албадан гаргана

2010/05/05
Share |
Хүмүүс:
БНСУ өнөөдрөөс хараар ажиллаж байгаа иргэдээ албадан гаргана

БНСУ-ын Хууль зүйн яам болон Цагдаагийн газар хамтран өнөөдрөөс эхлэн тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй иргэдийг албадан гаргахаар болжээ. Тус улсад 32 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдардаг гэсэн тоо бий. Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байгаа хүний тоогоор Монгол улс дээгүүр байр эзэлдэг. БНСУтавдугаарсарын зургаанаас наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх хууль бусаар ажиллаж.амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах албан ёсны шийдвэрээ энэ оны арваннэгдүгээр сард болох “С20 ” буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болох гэж байгаатай холбогдуулан тухайн уеийн аюулгүй байдал, террористуудын халдлагаас хамгаалах зорилгоор гаргасан байна.

БНСУ-ын Хууль зүйн яам нь дээрх ажиллагааг явуулах дөрвөн сарын хугацаанд өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа явах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хаахгуй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин хяналтын байгууллагын шалгалтад өртөн, баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хуртэлх воны торгууль оногдуулахаар болжээ.

Б.МолорУлаанбаатар таймс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.