Хүмүүс: Намбар Энхбаяр | Нацаг Багабанди | |
Улс оронд маань ардчилсан хувьсгал ялснаас хойш хорин жил болчихож.
Талын Монголчууд дэлхийгээр нэг таран, хаа очсон газраа "Би ардчилсан Монгол Улсын иргэн" хэмээн хєєрєлхєх. Єнгєрсєн хугацаанд Монголчууд ардчилсан зарчмаар дєрвєн ч Ерєнхийлєгч сонгоод амжив.
Эзэн Чингисийн захисанчлан биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад тєрєє зассан хэмээн vнэлэгдэхvйц эрхмvvдэд эгэл тvмэн итгэл vзvvлж сонгодог гэдэгт итгэж явлаа. Харамсалтай нь хаа холын юм тєсєєлж, андуурч явсан бололтой.
2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дvн баахан будлиантаж, эцэст нь тєр, тvмэн рvvгээ хvйтэн зэвсэг, бууны ам хандуулж, таван сайхан залуугийн амиар наадсан. Бантсандаа "Монголчууд эвтэй байхдаа хvчтэй" гэлцэн хамтарсан Засгийн газраа байгуулсан.
Тэгээд эвтэй, хvчтэй Монголчууд болохоор мугуйдлан, басхvv цээжээ дэлдэн Оюутолгойн орд газрыг ашиглах хєрєнгє оруулалтын гэрээнд гарын vсэг зурсан тэд ханатлаа хєєрсєн, єдгєє ч хєєрцєглєсєєр байгаа.
Харин удтал дуншин байж тєрсєн Оюутолгойн vр дvн, ашиг шим ард иргэдэд хэрхэн хvрэх нь нэг л ойлгомжгvй санагдаад байгаа юм. Єгч эхэлсэн 70 мянган тєгрєг хэтэрхий чамлалттай. Гагц хамгийн ойлгомжтой зvйл нь Оюутолгойтой ойрхон байвал ашиг шим арвин ихийг хvртэх юм байна гэх ойлголт. Гэвч тийшээ энгийн иргэд зvглэх тухай мєрєєдєх нь "vнэгvй юманд нугасгvй"-ийн vлгэр болно.
Оюутолгойн ТУЗ-ийн хуралдаан тодорхойгvй шалтгаанаар хойшилсоор байгаагийн гол шалтгаан нь экс удирдагчдын илvvдсэн шуналаас vvдэлтэйг хэлээд єгєх хvн олон. Монголын талаас ТУЗ-д гурван хvн байх боломжтой. Тэр боломжийг эдлэхийн тулд экс Ерєнхийлєгч нар алдахыг vл хvсэж, тэр хирээр ТУЗ-д багтахаар нэр нvvрээ баран улангасч, хамгийн гол нь хороо найруулж vл чадан тэчяадаж байгаа нь хурал хойшлох гол шалтаг.
Одоогоор ТУЗ-д Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбат, хоёр дахь Ерєнхийлєгч Н.Багабанди нар санаархаж буй. Бараг л амжуулах биз дээ. Тєрийн тэргvvн байсныхаа зангаргийг харуулах ч биз. Гэвч иймхэн юман дээр тєрийн тэргvvний зангаргаа гаргана гэдэг гаж биш гэж vv.
Анхны Ерєнхийлєгчийн хувьд хээгvй хэнэггvй жинхэнэ Монгол эр хvн гэх vнэлгээг олон тvмнээсээ хvртэж явсан нэгэн. Найман жил Монгол улсын тєрийг толгойлсон тэрбээр албаа єгчихєєд "Тэнгэрийн цаг" компаниа удирдаад гэртээ сууна гэж байсан ч 2005 оноос хойш Vндсэн хуулийн цэцийн гишvvнээр ажиллаж байгаа.
Єнєєх "Тэнгэрийн цаг" нь аль эрт эвдрээд зогсчихсон. Ямартай ч єдгєє дуулианы гол цэг болчихоод буй Таван толгойн коксжих нvvрсний лицензийг хувааж авсан нєхдийн дотор мань эр тууж явсныг санаж байна. Харин єдгєє тэрбээр Оюутолгойн ТУЗ-д орчихоор хичээнгvйлэн зvтгэж яваа. Угаас уул уурхайгаас унагах олзныхоо хэр хэмжээг мэддэг нэгэн гэдэг нь тодорхой болсон.
Харин Н.Багабандийн хувьд ТУЗ рvv зvтгэх болсон содон vйлдэл болсон гэхэд болно. Ерєнхийлєгчийн албанаасаа бууснаасаа хойш "Титэм vг" тэрлэж, дорнын хvмvvний дотоод бясалгал, vгэн дотор vг тээх урлагийн гайхамшгийг мэдрvvлж явсан тэрбээр олзны vнэр мэдрээд л хамгаа хаян харайж яваа нь энэ.
Оюутолгой vнэхээр онцгой амттай "бялуу". Ямартаа л Ерєнхийлєгчийн албыг хашиж явсан хоёрын хоёр эрхэм Оюутолгой гэх бялууны хэрчмээс олоод хvртчих санаатай ааг амьсгаагvй явах билээ. Харин гуравдахь Ерєнхийлєгч Н.Энхбаяр олсон хураасан нь нєгєє хоёртойгоо харьцуулшгvй их юм болохоор ТУЗ эргvvлж намба алдаагvй.
Гэхдээ зvгээр сууж бас л чадахгvй байгаа. Ємнєх хоёр Ерєнхийлєгч хоёулаа улирч сонгогдсон атал бvдэрсэн нь учиртай. Ялагдлын буруутан С.Баяр гэж хэсэг манаргасан ч тєдийлєн амжилт олоогvй. Аргаа бараад нийслэлийн МАХН-ын хороог шахамдуулан Ерєнхийлєгчийн сонгуультай холбоотой бvхий л бичиг баримтыг єєртєє єгєхийг шаардаж яваа гэх сураг бий.
Нийслэлээс нэг ч ялалт авч чадаагvйнхээ бурууг хэн нэгэнд тохчих санаатай яваа нь тэр байх. Унасан хvн ууртай гэдэг шиг аяглаж байхаар гэртээ амгалан сууж, ганц нэг орчуулга хийнгээ хаа нэг олны ємнє гарч ирж билэгдэл гэдгээ мэдрvvлсэн шигээ явах нь хамгийн зєв сонголт.
Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын экс тєрийн тэргvvн нарын элийрэл хэрээс хэтрэх энэ цаг дор дэлхийн улс орнуудын экс удирдагчид яадаг юм бол, насаараа удирдагч явсан хvмvvс ялагдлаа vл тэвчин тэлчилдэг нь "жам" юм биш байгаа хэмээн бодсон.
Гэхдээ дэлхийн тvvхэнд мєр, дурсамжаа эерэгээр vлдээсэн экс тєрийн тэргvvнvvд дурдатгал дурсамжаа бичиглэн , ард тvмнийхээ аав, євєє шиг нь налайж эв нэгдлийн билэг тэмдэг болон хаа нэг олны ємнє гарч ухаарлын учирласан vгээ айлдсан шигээ суудаг юм билээ.
Тэгэхээр манай эксvvдэд тохиолдоод байгаа энэ элийрэл олонх дарангуйлагчдад тохиодог хvнд, басхvv эдгэршгvй євчин гэдэг болж таараад байгаа юм. Эрх мэдэл гэдэг тэдний хувьд ус агаар. Тэд миний туршлага мэдлэггvйгээр энэ улс хєгжихгvй хэмээн цээжээ дэлдэн vсээ vгтээж буй нь угтаа унтаж ч vл чадах шуналын дєл сvvмэлзэн буйн илрэл ээ.
З.Урансvх Улс төрийн тойм