Дуучин Мөнхсоёл, жүжигчин Золбоот хоёр "Сүнжин Гранд"-ын 2200 долларын үнэтэй ерөнхийлөгчийн өрөөнд хоножээ

2010/05/10
Share |
Хүмүүс: Г Золбоот | 
Дуучин Мөнхсоёл, жүжигчин Золбоот хоёр

Саяхан жүжигчин Золбоот сүүлийн үеийн загварын цоо шинэ хар бенз машин унаж “Сүнжин Гранд”-ад ирж, дуучин Мөнхсоёл гоёлын даашинз өмсчихөөд бүлтийтэл гоёчихсон угтаж хамт нэг өрөөнд оржээ. Тэр нь зүгээр нэг өрөө биш “Сүнжин Гранд”-ын хамгийн үнэтэй 2200 орчим долларын үнэтэй ерөнхийлөгчийн өрөөнд тухалж хүмүүсийг гайхшруулсан сурагтай. Жүжигчин Золбоот гэр бүлтэй 3 хүүхэдтэй хүн, энэ дуучин Мөнхсоёл тогтсон амьдралтай хүнийг баллачихлаа. Дуучин Мөнхсоёл урьд нь яруу найрагч Баянмөнх, дуучин Лодойн Банзрагч нартай холбогдож явсан “асуудалтай хүүхэн” гэж харсан хүмүүс халаглаж бөөн юм болжээ. Энэ тухайд дуучин Мөнхсоёлоос тодрууллаа.


-Жүжигчин Золбоот та хоёрыг амрагийн холбоотой болсон. Саяхан “Сүнжин Гранд”-ад хоносон гээд байх юм? Үнэн үү?
-Үгүй ээ. Тийм юм байхгүй. Золбоот ах миний дуулсан Нуучхан чамдаа дууны клипэнд тоглосон юм. Тэгээд л тийм яриа гарсан байх.

-Клипний зураг авхуулахын тулд “Сүнжин Гранд” зочид буудалд хоносон юм уу?
-Үгүй ээ, хонох биш л дээ. “Сүнжин Гранд” зочид буудлын өрөөнд зураг авалтаа хийсэн юм. Тэнд Золбоот ах бид хоёроос гадна клип хийсэн, зураг авч, гэрэлтүүлэгч оператор, зураглаач гээд маш олон хүн байсан. Тэр өрөөнд 10 гаруй хүн байсан. Тэнд бүр миний эгч хүртэл байсан. Золбоот ахтай ямар нэг харилцаа холбоо байхгүй шүү.

-“Нууцхан хайр” дуундаа та хоёр нууц амрагийн дүрд тоглосон юм уу?
-Үгүй ээ. Гэхдээ дөнгөж зураг авалтаа хийсэн, клип нь гарч амжаагүй болохоор ямар нэг юм ярьмааргүй байнаа. Эцэст нь хэлэхэд Золбоот ах бид хоёр хоёулахнаа “Сүнжин Гранд”-ад байгаагүй, хоноо ч үгүй. Клипний зураг авалт л хийгдсэн. Маш сайхан уран бүтээл болсон, хүмүүс клип нь аяндаа гарахаар зөвөөр ойлгох байхаа.

Сэрүүлэг сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
credit reports ”Great stuff from you, man.Ive read your stuff before and youre just too awesome.I love what youve got here, love what youre saying and the way you say it.You make it entertaining and you still manage to keep it smart.I cant wait to read more from you.This is really a great blog.”
IP:184.170.137.25  2015-11-08 04:31:48
ibjljbq r4v711ohlwuguokien, [url=http://uasiejfmypez.com/] uasiejfmypez[/url], [link=http://dkyvqwyxohgp.com/ ]dkyvqwyxohgp[/link], http://qoxseiclmeau.com/
IP:46.161.9.48  2017-05-16 04:56:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.