Хатагтай Х.Отгонтуяагийн гоо сайнхы жор дээдсийн хүүхнийдийг хошууруулж байна

2010/05/10
Share |
Хүмүүс:
Хатагтай Х.Отгонтуяагийн гоо сайнхы жор дээдсийн хүүхнийдийг хошууруулж байна

Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа урлаг спортод элэгтэй, найз нөхдийн хүрээ өргөнтэй нийтэч хатагтай. Өнөр бүлийн эзэгтэй ч “Чингис зочид буудал” цогцолборын ажлыг чамбай ажлуулдаг шаггүй бизнес хатагтай. Алба, амины ажлаа гялалзуулж, спорт клубт чөлөөт цагаа харамгүй өнгөрөөж чаддаг түүний гоо сайхны жор дээдсийн хатагтай нарын “шүдний өвчин” болоод байгаа сурагтай. Биеийн жингээ гайхалтай богино хугацаанд зохистой барьж чадсан Х.Отгонтуяа хатагтайн “нууц”-ыг сонирхогчид түүний зөвөлгөөгөөр эрүүл хооллолт руу хошуурч байна. Монгол жижгийг хэлэх үү өнгөлөг мөнгөлөг хатагтай нарын адтайг ч хэлэх үү Ерөнхий сайдын гэргий шиг гоолигжихын тулд “гоо сайхны хувьсгал” өрнүүлэгсэд олширчээ.

Эрүүл хооллолтын тэргүүн эгнээний шавьд УГЖ Т.Ариунаа ордог бөгөөд сүүлийн тоглолтынхоо үеэр мөн л хүүхнийдийн атааг хөдөлгөж орхисон билээ. Дашрамд дурьдахад хатагтай Х.Отгонтуяа урлаг соёлыг дэмжих сан байгуулсан бөгөөд үүнийхээ хүрээнд томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгааа аж. Ирэх сарын дундуур “Инээмсэглэл” хамтлагийн тоглолт, “Нойрс ч буй гүнж” балет эхлэл болон ивээн тэтгэлгээр нь тоглогдохоор бэлэн болж байна. Ерөнхий сайдын гэргий Орост театр урлагийн сургуульд жүжигчин мэргэжлээр суралцаж байсан төдийгүй “Ромьео Джульетта”-гийн гол дүрд бэлтгэгдэж байсан удаатай. Гадны алдартай театруудын сонгодогуудаар “амьсагалах” дуртай Х.Отгонтуяа хатагтай энэ талын боловсролоороо хэрийн хүнийг урдаа алхуулахгүй гэгддэг. 

Монголын нэг өдөр сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.