Даян аварга А.Сүхбат: Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү даацтай хийе л гэж боддог.

2010/05/11
Share |
Хүмүүс:
Даян аварга А.Сүхбат: Би уран сайхан мэх хийе гэхээсээ илүү даацтай хийе л гэж боддог.

2005.12.24 Р.Мөнхдаваа

-Таныг Хонхорт өсч торнисон гэдэг. Гэтэл бас одоогийн таны эзэмшил Баруундэлгэрийн аманд төрж өссөн ч гэх юм. Та яг хаана нь төрж өссөн юм бэ?
-Манайхан ve удмаараа Богдхан уулын Төрхурах, Шажинхурахын аманд аж төрж ирсэн. Богд уулын урд энгэрээр нутаглаж ирсэн гэсэн үг л дээ. Баруундэлгэр, Хонхорын аль алинд нь би бага насаа өнгөрөөсөн, миний өсч торнисон нутаг маань юм.

-Таны ээж Хонхорт насаараа амьдарч байна. Одоо харин хаана нутаглаж байна вэ?
-Одоо Өлзийт хороололд байгаа. Ижий маань 70 хүрч байна даа.

-Ахыг тань тун сайн уяач гэдгийг өнгөрөгч наадмаар Монгол даяар дуулж сонслоо. Танайхан яагаад ийм их хийморьтой, авьяастай байдаг юм бэ?
-Үүнийг аав ээжийн маань үр хүүхдүүдээ заяасан их буян заяа, ач тус юм даа гэж боддог. Бас сайн нөхөд, сайн сурган хүмүүжүүлэгч багшийн маань ач тус их.

-Та бага насаа дурсана уу?
-Улаанаа гэж нутгийнхан маань өхөөрдөн дууддаг байсан нь одоо ч хэвээрээ. Час улаан хүүхэд байсан юм гэнэ лээ. /инээв/. Маш ажилсаг xvvxэд байлаа. 10 настайдаа үнээ сааж сурлаа. 12 настайдаа дөчийн битонтой ус мөрлөөд явчихдаг болсон санагдана. Хөдөөгийн амьдрал хүүхдийг ингэж л хатуу хүтүү сургаж, биеийг нь чангаруулж өсгөдөг шүү дээ.

-Хонхороос «Шонхор» руу, залуучуудын шигшээ рүү гүйж ирж бэлтгэл хийдэг байсан гэдэг. Тийм тохиолдол олон байв уу?
-Хэдэн удаа гүйж байсан. Бэлтгэлийнхээ холын кроссыг тааруулж байгаад Хонхороос гүйдэг байлаа.

-Ойрын зайд хурдан гүйнэ биз?
-Жин багатай байхдаа маш хурдан гүйдэг байлаа. Одоо ч хурд бага зэрэг саарчээ...

-Таныг аавынхаа занг дууриасан гэж ярьдаг юм билээ?
-Тийм тал бий байх шүү. Ер нь xүү нь аавыгаа дууриадаг шүү дээ. Ааш муутай боловч сайхан сэттэлтэй хүн олон байдаг шүү дээ.

-Уучлаарай, таныг манай нутгийнх, тэрний хүүхэд гэж цуурах нь бий. Та үүнд нэг мөр хариулт өгөөч?
-Нутаг нутагт цуурдаг нөхөд байдаг шүү дээ /инээв/. Би бол ........................

Илүү ихийг эндээс уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.