Гавьяат С.Жавхлангийн нялх охин 7 хоног бүр тусгай жолоочтой,үнэтэй машин хөлөглөн ирж аавтайгаа уулздаг

2010/05/12
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Гавьяат С.Жавхлангийн нялх охин 7 хоног бүр тусгай жолоочтой,үнэтэй машин хөлөглөн ирж аавтайгаа уулздаг

Самандын Жавхлан. Үнэхээр энэ хүн зохиолын дуу уналтын байдалд ороод байсан хүнд үед дуунд дуртай Монголчуудынхаа чихийг баясган гарч ирж, “Зохиолын дуу”-г аварсан гавьяатай хүн. Тиймдээ ч ард олон түүнийг “Зохиолын дууны ханхүү” хэмээн өргөмжилдөг биз. Жавхлангийн дуу эгшиглэхгүй нэг ч өдөр байхгүй болсон нь түүний хэр өндөрлөгт хүрснийг гэрчилнэ. Харамсалтай нь түүний хувийн амьдрал дуу шиг нь, энэ амжилт шиг нь байсангүй. Тэрээр “Торгоны зам” компанийн захирлын охинтой хөнжил хуваан хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. Тэдний салалтын бурууг С.Жавхланд тохох нэгэн байхад “Эхнэрийх нь ааш хэцүү” гэж гавьяатыг өмгөөлөх хүн ч бас байдаг юм билээ. Ямар ч байсан тэдний хайр сэтгэл, хамтын амьдарлын баталгаа болсон үр нь өдрөөс өдөрт өсөн торниж, өдгөө долоо хоног бүр аавтайгаа ирж уулздаг болсон гэнэ.

Баян хүний зээ гэсэндээ С.Жавхлангийн охин Монгол дээл хувцсаар гоён, тусгай жолооч бүхий үнэтэй машин хөлөглөн ирж аавтайгаа уулздаг юм билээ. Ийнхүү охиноо өндөр хэмжээнд гүнжийн айлчлал хийж байгаа мэт ирээд буцах бүрт гавьяатын сэтгэл нялхарч хачин их хямардаг тухай ойр тойрных нь ярьж байна. Яриа хөөрөө өрнүүлэн дуу шуутай сууснаа хэнтэй ч үг солилгүй толгой гудайн суудаг болсон гэнэ, уулзалтын дараа. Хүний эцэг л болсон хойно төрсөн үрээ хараад хямрах нь дамжиггүй. Охиноо аавтай нь уулзуулахдаа ингэж гоёдог нь түүний эхнэр Долгормаагийн мяндсан ухаан бас охиныхоо эцгийн хүсэл сонирхлыг сайтар мэддэгийн илрэл биз.

Монголчуудын амьдрал сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.